Нийтлэгдсэн 2016-10-06

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ТРАНЗИТ ЗААЛ БАЙГУУЛАХ АЖЛЫН ЯВЦ

Европ, Азийн бүс нутгийн гүүр болж, үндэсний авиа компаниудын эдийн засгийг чадавхижуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд олон ач холбогдолтой ажлын эхлэл болсон транзит заалын бүтээн байгуулалт, засварын ажил “Чингис хаан” нисэх буудалд өнгөрөгч долдугаар сараас эхлээд буй. 2015 оны 10 дугаар сарын 06-ны байдлаар “Чингис хаан” ОУНБ-ын Транзит заалны засварын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Транзит заалыг ирэх сарын 01-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.