Нийтлэгдсэн 2018-03-19

2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН 19-26-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс

3 дугаар сарын 26ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 21-нд үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 20нд зүүн өмнөөсөө 7-10м/с, 21-нд баруун хойноос 5-8м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 19, 20, 22-нд шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан, 23-наас бага зэрэг дулаарч шөнөдөө 00-02 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19 нутгийн өмнөд хэсэг, 20 баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсэг, 21-нд нийт нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана. 21-нд нутгийн хойд хагаст сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.03.19

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 21-нд үүлэрхэг. Хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 19, 20-нд баруун, баруун өмнөөсөө 5-8м/с, 21,26-нд баруун хойноос 9-12м/с. Бусад хугацаанд баруун, баруун хойноос 5-8м/с

Температур: 19-нөөс 23-ны өдрүүдэд шөнөдөө 00-02 градус хүйтэн, өдөртөө 08-10 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 04-06 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 21, 26-нд дунд хүчтэй сэргсрэлт, 21-нд үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.03.12

2018 оны 3 дугаар сарын 19-нөөс 3 дугаар сарын 26-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

/ Хугацааны эхээр нутгийн баруун өмнөд хэсгээр,

дунд үеэр зарим газраар хур тунадас орно/

Баруун аймгуудын нутгаар: 19-нд зарим газраар, 20, 25-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 24-нд Алтайн уулсаар, 25-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. Ойрын 3 хоногт сэрүүвтэр байх ч сүүлийн хагаст Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус хүрч дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 19-нд Хангайн уулархаг нутгаар, 20,25-нд нутгийн хойд хэсгээр,  21-нд зарим нутгаар хур тунадас, уулархаг нутгаар бага зэргийн нойтон цас орж, явган шуурга шуурна. Салхи 21, 25-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ойрын 3 хоногтоо Дархадын хотгороор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 1-6 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Цаашдаа дулаарч 23-25-нд Дархадын хотгор, Хэнтийн уулс, голуудын саваар шөнөдөө 11-16 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус хүрч дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-22нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 21-22,25-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 19-23-нд  Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 23-25-нд Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус хүрч дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд зарим газраар хур тунадас орж, явган шуурга шуурна. Салхи 21, 24-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 25-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 19-21-нд Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус хүрч дулаарна.

ЦУОШГ, УМС