Нийтлэгдсэн 2018-04-12

Захиргаа Удирдлагын Газар

Захиргаа, удирдлагын газрын үндсэн үүрэг, чиг үүрэг, зохион байгуулалтын бүтэц

Захиргаа, удирдлагын газар нь ИНЕГ, түүний харьяа үйлдвэрлэл, үйлчилгээний нэгжүүдийг хүний нөөц, захиргаа удирдлагын нэгдсэн тогтолцоогоор хангана. Мөн төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх ажлыг хариуцах, байгууллагын стратеги, бодлого, төлөвлөлтийг гүйцэтгэх, хэрэгжилтийг нэгтгэн зохицуулах, бодлого, хөтөлбөр, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг тайлагнах  чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Тус газар нь ИНЕГ-ын даргын шууд удирдлагад үйл ажиллагаагаа явуулах бөгөөд  үндсэн чиг үүргийнхээ хүрээнд сургалт, амралт, аж ахуй, хэвлэх үйлчилгээ үзүүлэх Нисэхийн сургалтын төв, Сэргээн засах амралт,  Аж ахуйн тасаг,  Хэвлэх цех гэсэн 4 нэгжтэй.

Нисэхийн сургалтын төв

Нисэхийн сургалтын төв нь иргэний нисэхийн олон улсын стандарт, шаардлага,  холбогдох багц дүрмийн дагуу гэрчилгээжсэний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах бөгөөд иргэний нисэхийн салбарын мэргэжилтэй ажилтнуудыг сургах, давтан сургах, дадлагажуулах, мэргэшүүлэх ажлыг тус тус хариуцна. Тус төв нь 28 ажилтантай.

Сэргээн засах амралт

Сэргээн засах амралт нь иргэний нисэхийн салбарын ахмад настны болон ажилтнуудын эрүүл мэндийг сахин хамгаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мөн албадын өдрийн болон ээлжийн ажилтнуудыг чанартай хоол, хүнсээр хангах үүрэгтэй. Тус амралт нь 33 ажилтантай.

Аж ахуйн тасаг

Аж ахуйн тасаг нь ажлын хэвийн орчин, нөхцлийг бүрдүүлэх, аж ахуйн үйл ажиллагааг эрхлэх, Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа алба, салбаруудад шаардлагатай бараа материал, эд хөрөнгийн захиалга авч, хангалт хийх, тэдгээрийн хадгалалт, хамгаалалт, бүртгэлийг хариуцан гүйцэтгэдэг. Тус тасаг нь 17 ажилтантай.

Хэвлэх цех

Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа алба, салбаруудын бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүнүүдийг цаг хугацаанд нь чанартай хэвлэж, түгээх ажиллагааг хэрэгжүүлнэ. Тус цех нь 8 ажилтантай.