Нийтлэгдсэн 2018-05-02

2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДРӨӨС 05 ДУГААР САРЫН 07-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 04 дүгээр сарын 30ны өдрөөс

05 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 03, 04-нд үүлэрхэг. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Нийт хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: 30, 04-нд баруун хойноос 6-9м/с, 01, 03, 06-нд баруун өмнөөс, 02-нд өмнөөс, 05-нд баруунаас 5-8м/с байна.

Температур: 30, 01-нд шөнөдөө 04-06 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан, 02-ноос дулаарч шөнөдөө 02-04 градус, өдөртөө 18-20 градус дулаан, 04-нөөс бага зэрэг сэрүүсч шөнөдөө 01-03 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан, 06-наас шөнөдөө 03-05 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 03, 06-нд баруун зүгийн нутгаар, 04, 05-нд баруун болон төвийн нутгаар, дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана. 03, 04, 06-нд нутгийн баруун хагаст үүл тунадасанд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.04.30

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 30, 01, 04-нд баруун хойноос, 02, 03, 06-нд баруун өмнөөс 8-11м/с, 05-нд баруунаас 6-9м/с байна. 30, 03, 04-нд үе үе 14-16м/с хүрч шороон шуурга шуурна.

Температур: 30, 01-нд шөнөдөө 05-07 градус, өдөртөө 17-19 градус дулаан, 02-06-нд шөнөдөө 12-14, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 04, 05-нд дунд хүчтэй сэргсрэлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.04.30

2018 оны 5 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 8-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

/ Хугацааны дунд үе болон эцсээр ихэнх нутгаар салхи шуургатай цаг агаар тогтворгүй байна/

Баруун аймгуудын нутгаар: 2-3-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 2-4,5-6-нд ихэнх нутгаар 12-14м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 3-4, 6-7-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.    Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 3-нд Хөвсгөлийн уулсаар, 4-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 3-нд нутгийн баруун хэсгээр, 4, 7-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2-3,5-6нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 4,7-нд нутгийн хойд хагаст сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: 4-5-нд нутгийн хойд хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 4-5, 7-нд ихэнх нутгаар 12-14м/с, зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 1, 4-5-нд сэрүүснэ. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи 3-4, 6-7-нд ихэнх нутгаар 14-16м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. 1,5,7-нд бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд шөнөдөө 7-12 градус өдөртөө 23-28 градус хүрч дулаарна.

ЦУОШГ

2018.04.30