Нийтлэгдсэн 2018-06-19

АЭРОДРОМЫН ГЭРЧИЛГЭЭ, ТҮР ЗӨВШӨӨРӨЛ

Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж иргэний нисэхийн аэродром, нисэх буудлын үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл авна гэж заасан байдаг. Иргэний нисэхийн аэродромын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Иргэний нисэхийн тухай хуулийн 13, 19 дүгээр зүйлд Иргэний нисэхийн ерөнхий газар нь Иргэний нисэхийн багц дүрмийн дагуу олгоно гэж заасны дагуу ИНД-139 “Аэродромын гэрчилгээжүүлэлт, үйл ажиллагаа” дүрмээр энэхүү үйл ажиллагааг зохицуулдаг.

Иймд ИНД-139 “Аэродромын гэрчилгээжүүлэлт, үйл ажиллагаа” дүрмийн Б Бүлэг буюу “Гэрчилгээжүүлэлт”-ийн бүлэгт заагдсан Монгол Улсад Аэродромын үйл ажиллагаа эрхлэхээр өргөдөл гаргагчид тавигдах шаардлагыг бүрэн хангасан хүсэлт гаргагч иргэн, аж ахуйн нэгж нь өргөдөл гаргахад бүрдүүлэх баримт бичгүүдийг ИНД-139 дүрэмтэй танилцаж, холбогдох мэдээллээ авна уу.

Аэродромын гэрчилгээжүүлэлттэй холбогдолтой бусад баримт бичгүүд:

  • ИНД-157 “Аэродром байгуулах, өөрчлөх, ашиглалтаас хасах”
  • Зөвлөмжийн цуврал 15701А “Аэродром байгуулах, өөрчлөх, ашиглалтаас хасах”, 
  • Зөвлөмжийн цуврал 139-01 “Аэродромын загвар – ХБЗ-ны болон нислэгийн зурвасны өргөнийг тодорхойлох: Агаарын тээврийн үйл ажиллагаа”, 
  • Зөвлөмжийн цуврал 139-03 “Аэродромд засвар үйлчилгээ хийгдэх үед аюулгүй ажиллагааг хангах”,
  • Зөвлөмжийн цуврал 139-07 “Бага оврын онгоцны нислэгт ашиглах бүртгэлтэй аэродромд тавигдах техникийн шаардлагууд”,
  • Зөвлөмжийн цуврал 139-08 “Вертодром, түүний загвар”, 
  • Зөвлөмжийн цуврал 139-10 “Саадын хяналт”, 
  • Зөвлөмжийн цуврал 139-11А “Ил харааны нислэгийн журмаар ашиглагдах аэродром”, 
  • ИНЕГ-ын Даргын 2010 оны 156 дугаар тушаалаар батлагдсан “Аэродромд тавигдах шаардлагууд” /ИНЕГ-ын даргын 06.22-ны А/245 дугаар тушаалаар батлагдсан.

 ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтэс

 ИНД139-ийн дагуу Аэродромын гэрчилгээ,

түр зөвшөөрөл олгогдсон нисэх буудлууд

                                                                                                                                                /2018.10.12-ны байдлаар/

 № Гэрчилгээ дугаар Аэродромын  нэр Аэродром байрлаж буй аймаг, сумын нэр Аэродром эзэмшигч байгууллаг Аэродромын гэрчилгээ, түр зөвшөөрөл эзэмшигч Аэрдромын байршил илгэгч 4 үсгийн Код Аэродромын хяналтын код Гэрчилгээжүүлэлтийн ангилал Гэрчилгээ, түр зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
АЭРОДРОМЫН ГЭРЧИЛГЭЭТЭЙ НИСЭХ БУУДЛУУД
 1  142 Чингис хаан  Улаанбаатар ИНЕГ Чингис хаан Олон улсын нисэх буудал ZMUB 4D I 2018.12.01
 2  110 Гурвансайхан Өмнөговь  ИНЕГ Өмнөговь аймаг дахь
нисэх буудал
ZMDZ  3C II 2020.05.30
 3  146 Овоот Өмнөговь “Саусгоби Сэндс” ХХК “Саусгоби Сэндс” ХХК ZMGT 3C III 2018.10.30
 4  145 Баянхонгор Баянхонгор  ИНЕГ Баянхонгор аймаг дахь нисэх буудал ZMBH 3C II  2018.08.01
 5  149 Мөрөн Хөвсгөл ИНЕГ Хөвсгөл аймаг дахь нисэх буудал ZMMH 3C II 2019.05.31
 6  139 Ховд Ховд  ИНЕГ Ховд аймаг дахь нисэх буудал ZMKD 4C II  2018.11.01
 7 147 Чойбалсан Дорнод  ИНЕГ  Дорнод аймаг дахь нисэх буудал ZMCD  3C  II  2018.11.01
8 138 Арвайхээр Өвөрхангай ИНЕГ  Өвөрхангай аймаг дахь нисэх буудал  ZMAH 3C III  2018.08.01
9 137 Өлгий Баян-Өлгий ИНЕГ  Баян-Өлгий аймаг дахь нисэх буудал ZMUL 3C II  2020.07.31
10 135 Алтай Говь-Алтай ИНЕГ  Говь-Алтай аймаг дахь нисэх буудал ZMAT  3C II  2019.09.01
11 136 Доной Завхан ИНЕГ  Завхан аймаг дахь нисэх буудал  ZMDN 3C III  2018.09.01
12 144 Дэглий цагаан Увс ИНЕГ Увс аймаг дахь нисэх буудал  ZMUG  3C II  2020.06.25
13 148 Ханбумбат Өмнөговь “Оюутолгой” ХХК “Эй Си Эйч Сервисес”ХХК ZNKB 4C II  2019.04.27
АЭРОДРОМЫН ТҮР ЗӨВШӨӨРӨЛТЭЙ НИСЭХ БУУДЛУУД
 1 18/01 Мандалговь Дундговь  ИНЕГ Дундговь аймаг дахь нисэх буудал ZMMG 2C III  2019.03.26
 2 17/02 Булган Булган  ИНЕГ Булган аймаг дахь нисэх буудал ZMBN 3C III   2019.09.30
 3 18/04 Булган сум Ховд ИНЕГ Ховд аймгийн Булган сум дахь нисэх буудал ZMBS 3C III 2019.09.30
 4 17/03 Тосонцэнгэл Завхан ИНЕГ Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь нисэх буудал ZMTL 3C III   2019.09.30
 5 17/05 Баруун-Урт НБ Сүхбаатар ИНЕГ Сүхбаатар аймаг дахь нисэх буудал  ZMBU  3C III  2018.11.30
 6 18/03 Тосонцэнгэл Завхан ИНЕГ Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь нисэх буудал ZMTL 3C III   2019.01.15
 7 18/02 Баруун-Урт НБ Сүхбаатар ИНЕГ Сүхбаатар аймаг дахь нисэх буудал  ZMBU  3C III  2019.07.31