Нийтлэгдсэн 2018-06-19

АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ГЭРЧИЛГЭЭ

Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.12 дахь хэсэгт заасны дагуу иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр дор дурдсан үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудын гэрчилгээг Иргэний нисэхийн ерөнхий газраас олгодог. Үүнд:

  • ИНД-171– “Агаарын навигацийн үйлчилгээний техникийн байгууллага, үйл ажиллагаа ба гэрчилгээжүүлэлт” дүрмээр Холбоо, Навигаци, Ажиглалтын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ,
  • ИНД-172– “Нислэгийн хөдөлгөөний байгууллага, гэрчилгээжүүлэлт” дүрмээр Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын гэрчилгээ,
  • ИНД-173– “Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт” дүрмээр Нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ,
  • ИНД-174– “Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт” дүрмээр Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ,
  • ИНД-175– “Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт” дүрмээр Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээ.

Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудын  гэрчилгээжүүлэлттэй холбогдолтой баримт бичгүүд:

  • “Нисэхийн системүүдэд тавигдах шаардлагууд” Aeronautical System Requirements” /НААХЗА-ны даргын 2010.04.20-ны А/29 дугаар тушаалаар батлагдсан/
  • “Шалгалтын нислэгт тавигдах шаардлагууд” /ИНЕГ-ын даргын 2015.10.20-ны А/670 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан. 2017.03.22-ны А/176 дугаар тушаалаар өөрчлөлт орсон./ 
  • Зөвлөмжийн цуврал 171-01 “Агаарын навигаций үйлчилгээний байгууллага, Үйл ажиллагаа ба гэрчилгээжүүлэлт” 
  • Зөвлөмжийн цуврал 171-02 “Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо”, 
  • Зөвлөмжийн цуврал 174-01 “Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт”

ИНБД-ийн хүрээнд гэрчилгээжсэн Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагууд

/2018 оны 04-р сарын 02-ны байдлаар/

 № Гэрчилгээний төрөл Гэрчилгээний дугаар Байгууллагын нэрс ИНБД-ийн хамаарал Анх олгосон огноо Сунгасан огноо Гэрчилгээний хүчинтэй хугацаа
1 Агаарын навигацийн үйлчилгээний техникийн байгууллага  № 171-01 ИНЕГ-ын харьяа  Техник хангалт, навигацийн үйлчилгээний алба ИНД-171 2004.06.01 2016.10.16 2019.10.16
2 Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага  № 172-01 ИНЕГ-ын харьяа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба ИНД-172  2004.09.17 2016.06.09 2019.06.10
3 Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага  № 173-01 ИНЕГ-ын харьяа Шалгалтын нислэг, зураглалын алба ИНД-173 2010.05.25  2016.04.24 2019.04.25
4 Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллага № 174-01 ЦУОШГ-ын харьяа Нислэгийн цаг уурын төв ИНД-174 2002.07.10 2017.03.05  2018.03.05
5 Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага № 175-06 ИНЕГ-ын харьяа              Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба ИНД-175  2006.06.15 2016.07.05  2019.07.05

ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтэс