Нийтлэгдсэн 2018-06-29

Иргэний нисэхийн салбарт хийгдэж буй ажлуудыг өндрөөр үнэлжээ

    Монгол улс нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний зайчлалд Автомат хамааралтай ажиглалтын ADS-B системийг ашиглаж эхлэхтэй холбогдуулан Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA) болон Олон улсын иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO) зэрэг олон улсын мэргэжлийн холбоод мэдээлэл гаргасан байна.

Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA) нь Монгол улсын иргэний нисэхийн салбарт хийгдэж буй ажлуудыг өндрөөр үнэлэн аюулгүй, үр ашигтай нислэг үйлдэх боломжийг хангаж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн болно. Энэхүү мэдээллийг энд дарж үзнэ үү.

           Мөн Олон улсын иргэний агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-ын албан ёсны сайт дээр манай улсын агаарын зайд нислэг үйлдэхэд 2016 оноос эхлэн нислэгийн хөдөлгөөний нөхцөл байдлыг мэдэх зорилгоор ашиглаж эхэлсэн болон ADS-B системийг Монгол улсын ажиглалтын удирдлагын үйлчилгээ үзүүлж буй Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын 4 секторт 2018 оны 6 дугаар сарын 21-нээс эхлэн Нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд ашиглаж эхэлсэн талаар мэдээлэл гарсан байна. Энэхүү мэдээллийг энд дарж үзнэ үү.