Нийтлэгдсэн 2018-07-02

НИСЛЭГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗӨРЧЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн дараах этгээдүүдийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дугаар заалтын дагуу торгох арга хэмжээг Нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны зүгээс авч хэрэгжүүллээ.

Үүнд:

1. Иргэний нисэхийн дүрэм 121 /Агаарын тээврийн үйл ажиллагаа – Багтаамж ихтэй онгоц/-ийн 121.5, 121.83 /б/ заалтууд болон тухайн Агаарын тээвэрлэгчийн Нислэгийн үйл ажиллагааны зааврын /Хэсэг А/ 9.4 /Нисэх багийн бүхээгт орох зөвшөөрөл/ заалтыг тус тус зөрчиж, гадны этгээдийг агаарын хөлгийн нисгэгчийн бүхээгт нэвтрүүлсэн нь тогтоогдсон тул агаарын хөлгийн даргыг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр;

2. Иргэний нисэхийн дүрэм 121 /Агаарын тээврийн үйл ажиллагаа – Багтаамж ихтэй онгоц/-ийн 121.5 дүгээр заалт болон тухайн Агаарын тээвэрлэгчийн Нислэгийн үйл ажиллагааны зааврын /Хэсэг В/ Бүлэг 1-н 5.1 заалтыг тус тус зөрчиж, агаарын хөлгийн арын салхины хязгаарлалтыг хэтрүүлэн буулт үйлдсэн нь тогтоогдсон тул агаарын тээвэрлэгч байгууллагыг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр.