Нийтлэгдсэн 2018-07-04

“Нислэгийн яриа-2018” өдөрлөг болов

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба/НХҮА/-наас Жаргалант цогцолборт “Нислэгийн яриа-2018” өдөрлөг зохион байгууллаа.

“Нисгэгч-нислэгийн удирдагчийн хамтын ажиллагаа” сэдэвт энэхүү өдөрлөг нь  нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний өнөөгийн шинэчлэл, цаг агаарын онцлог, түүний нислэгт нөлөөлөх талаар агаарын тээвэрлэгч нисэх бүрэлдэхүүн болон нислэгийн удирдагч нарт танилцуулж, НХҮА-аас нислэгийн хөдөлгөөний удирдлага, мэдээллийн үйлчилгээний талаар хамтарсан шийдвэр гаргах, хэрэгжүүлэх талаар агаарын тээвэрлэгчидтэй ажиллах гол зорилготой юм.

Өдөрлөгт ИНЕГ-ын удирдлагууд, НААХЗА-ын байцаагч, нислэгийн удирдагчид, агаарын тээвэрлэгчдийн төлөөлөл 50 орчим хүн оролцож, нисгэгч-нислэгийн удирдагчийн хамтын ажиллагаа, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний чанар, зуны нислэгийн эрчимжилттэй үед ажиллах хамтын ажиллагаа, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний чанарыг сайжруулах талаар санал бодлоо солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.