Нийтлэгдсэн 2018-07-16

2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН 16-23-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс

07 дугаар сарын 23-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 16, 17, 18, 19, 20-нд үүлэрхэг, дуу цахилгаантай бороо орно. 21, 22-нд солигдмол үүлтэй, түр зуурын бороотой, дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 16-нд баруун өмнөөс 5-8м/с, 20, 21-нд баруун хойноос 6-9м/с, Борооны өмнө үе үе тогтворгүй чиглэлийн 8-11м/с хүрч түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус, 22-нд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-19-нд баруун зүгийн нутгаар, 20-нд төвийн нутгаар дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана. 16-нд нутгийн хойд хагаст, 17-19-нд баруун зүгийн нутгаар, 19, 20-нд төв, зүүн болон говийн нутгаар үүл, тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

Ханбумбат нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  16, 18, 19-нд үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 16, 17, 18-нд баруун болон баруун өмнөөс, бусад хугацаанд баруун хойноос 6-9м/с, борооны үед үе үе 12-14м/с хүрч түр зуур ширүүснэ.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 20-22 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  16, 20-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.07.16

2018 оны 7 дугаар сарын 16-наас 7 дугаар сарын 23-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв/ Энэ 7 хоногт ихэнх нутгаар бороо хуртай,  зарим газраар усархаг бороо аадар орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас онцгой сэрэмжтэй байхыг анхааруулж байна/

Баруун аймгуудын нутгаар: 16-19нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст бороо, 21-22нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 16-20-нд Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 16-17нд ихэнх нутгаар, 18-19, 21-22нд зарим газраар түр зуурын бороо, 20-нд ихэнх нутгаар усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-нд баруун хойноос 12-14м/с, бусад хугацаанд борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ. 19-20-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус хүрч хална. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 16-нд нутгийн хойд хэсгээр, 17, 19, 20,21-нд ихэнх нутгаар, 18,22-нд зарим газраар түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Салхи 20-21-нд ихэнх нутгаар үе үе 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 25-30 градус дулаан, 20-21-нд нутгийн зүүн хэсгээр 28-33 градус хүрч хална.

Говийн аймгуудын нутгаар: 16-21нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-21нд баруун хойноос үе үе 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан, 18-20-нд өдөртөө 30-35 градус хүрч хална.

ЦУОШГ, Урьдчилан Мэдээлэх Хэлтэс

2018.07.16

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

 ( 2018 оны 7 дугаар сарын 09-ний 08 цагаас 2018 оны 7 дугаар сарын 16-ны 08 цаг хүртэлх )

Тунадас: 10, 11, 15, 16-нд ихэнх нутгаар, 12-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн баруун хагаст усархаг бороо орж 0.0-42,0 мм тунадас орсноос хамгийн их нь Төв аймгийн Зуунмод, Мөнгөнморьт, Мааньтад 24.0-28.0 мм, Өмнөговийн Гурвантэсд 33.0 мм, Нийслэлийн Багануур, Тэрэлж, Тахилт, Амгалан орчмоор 28.0-42.0 мм бороо орсон байна.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн 10-11-нд ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул,Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +0…+8 градус, Алтай өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус байв.

Cалхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс, говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 м/с  хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотод 10-ны шөнөдөө 0.8-1.0 мм, өдөртөө усархаг бороо орж 20.0-42.0 мм, 15-ны шөнөдөө 10.0-13.0 мм, өдөртөө 0.7-2.0 мм, 16-ны шөнөдөө 0.7-8.0 мм тунадас орсон. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүссэн байна. Агаарын хамгийн бага температур 12-14-нд сэрүүсч +4…+8 градус,  бусад хугацаанд +10…+15 градус, өдөртөө 13-14-нд дулаарч +23..+27 градус, бусад хугацаанд сэрүүсч +14…+18 градус дулаан байв.

Урьдчилан Мэдээлэх Хэлтэс

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм НЦУӨ

Бүтээгдхүүн Тоо Ажиглагдсан өдөр Тайлбар
1. METAR/бодит мэдээ/ 323 VII/09-VII/16  
2. Эх мэдээний сан 323 VII/09-VII/16  
3. Уур амьсгалын ажиглалт 56 VII/09-VII/16  
4. Харьцуулсан ажиглалт 1 VII/15  
5. Аюул мэдээ  
6. Агаар мэдээ
7. 10 хоногийн  дундаж мэдээ 1 VII/10
8. Сарын  дундаж мэдээ
9. CLIMAT мэдээ  
10. Агаарын температур /мax/ 27.20C VII/14  
11. Агаарын температур /мин/ 2.40C VII/09  
12. Хөрсний температур /мах/ 51.40C VII/14  
13. Хөрсний температур /мин/ 2.20C VII/09  
14. Салхи /мах/           15м/с VII/10  
15. Хур тунадас /мах/ 20.7мм VII/10  
16. Хур тунадас /нийлбэр/ 34.8мм VII/09,10,11,15
17. АБХ /мин/ 3600NW VII/10 бороо
19. Үзэгдэл Бороо VII/10,11,15
Аадарбороо VII/09,10
Шүүдэр VII/09,13,14
  Дуу цахилгаан
  Гялбаа