Нийтлэгдсэн 2018-07-30

2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРӨӨС 08 ДУГААР САРЫН 06-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс

08 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 30, 31, 04-нд үүлэрхэг, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 01, 02, 03-нд үүлэрхэг, бороо орно, Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 31-нд өмнө зүүн өмнөөс 5-8м/с, 01-нд өмнө зүүн өмнөөс баруун хойш эргэж, 02, 03, 04, 05-нд баруун хойноос 4-7м/с, Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с, Борооны өмнө үе үе тогтворгүй чиглэлийн 10-12м/с хүрч түр зуур ширүүснэ.

Температур: 31-03-нд сэрүүсч шөнөдөө 9-11 градус, өдөртөө 20-22 градус, 4-нөөс дулаарч шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 30, 01, 02-нд нутгийн хойд хагаст, 31, 03, -нд зүүн зүгийн нутаг, 03, 04, 05-нд баруун зүгийн нутгаар дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана. 01, 02, 03-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 31-нд говийн нутаг, 04-нд зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 05-нд төвийн нутгаар үүл, тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.07.30

“Хөшигийн хөндий” дэх нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Үүлшиж, 31, 1-нд түр зуурын бороо, 2-4-нд бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: их төлөв баруун, баруун хойноос 6-9м/с. Бороо орох үеэр зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 14-16 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна. 31,3-нд бага зэрэг сэрүүснэ.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.07.30

2018 оны 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 06-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/31-нд нутгийн баруун хэсгээр, 1-3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст бороо хуртай, зарим газраар усархаг бороо орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна/

Баруун аймгуудын нутгаар: 31-нд нутгийн өмнөд хэсгээр, 1-2-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 31-нд нутгийн өмнөд хэсгээр, 1-нд нутгийн зүүн хагаст түр зуур 16-18м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 1-2-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 31-36 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 31-нд баруун хэсгээр, 1-2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 31-нд нутгийн өмнөд хэсгээр, 3-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 31-2-нд сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 3-нд баруун хэсгээр, 4-нд ихэнх нутгаар дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн баруун хэсгээр 3-4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд ихэнх нутгаар, 4-нд зүүн хэсгээр түр зуур 16-18м/с. 3-4-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 24-29 градус дулаан, бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 28-33 градус, ялангуяа 2-3нд зарим газраар өдөртөө 32-37 градус хүрч хална.

Говийн аймгуудын нутгаар: 31, 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд зарим газраар, 4-нд зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 2-3-нд зарим газраар түр зуур 15-17м/с хүрч ширүүснэ. 3-4-нд хойд хэсгээр сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 17-22 градус өдөртөө 30-35 градус, ялангуяа 2-3нд зарим газраар өдөртөө 33-38 градус хүрч хална.

ЦУОШГ, Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

 Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

 ( 2018 оны 7 дугаар сарын 23-ны 08 цагаас 2018 оны 07 дугаар сарын 30-ны 08 цаг хүртэлх )

Тунадас: 23-30-нд ихэнх нутгаар усархаг бороо орж 0.0-95.0 мм тунадас орсноос хамгийн их нь Өмнөговийн Баяндалай, Даланзадгадад 68.0-95.0 мм, Хэнтийн Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Гурванбаян, Баянмөнх, Цэнхэрмандал, Өндөрхаан, Баян-Овоо, Биндэр, Батноровт 56.0-81.0мм, Төв аймгийн Мааньт, Багануур орчмоор 54,0мм, бусад нутгаар 0.1-53.0 мм бороо орсон байна.

Агаарын хамгийн их температур: 23, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар 0-15 градусаар сэрүүсч Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод, Дарьгангын тал нутгаар +35…+40 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл,Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +18..+27 градус, бусад нутгаар +28…+34 градус байв.

Агаарын хамгийн бага температур: 27-нд ихэнх нутгаар 0-11 градусаар сэрүүсч Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -1…+4 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул,Тэрэлж, Онон голын хөндийгөөр +5…+10 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+18 градус, бусад нутгаар +9…+14 градус байв.

Cалхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 м/с хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Улаанбаатар хотод 23-ны шөнөдөө 0.3-0.6 мм, өдөртөө 0.0 мм, 25-ны өдөртөө 0.0 мм, 26-ны шөнөдөө 0.0-0.5 мм, өдөртөө 0.9-2.0 мм, 27-ны шөнөдөө 7.0-10.0мм, өдөртөө 0.4-1.0мм, 28-ны өдөртөө 6.0-11.0 мм, 29-ны шөнөдөө 0.0 мм бороо орсон. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүссэн байна. Агаарын хамгийн бага температур 24, 27, 28-нд сэрүүсч +14…+16 градус, бусад хугацаанд +17…+21 градус, өдөртөө 25,26,29-нд дулаарч +25..+31 градус, бусад хугацаанд +17…+23 градус дулаан байв.

Буянт-Ухаа орчмоор: Үзэгдэл: Аадар бороо VII/25, 26, 27, Бороо VII/26, 27, Шүүдэр VII/25, Дуу цахилгаан VII/26, 27, Гялбаа VII/27-ны өдрүүдэд ажиглагдав. VII/25, 26, 27, 28-ний өдрүүдэд орсон аадар бороо,борооны тунадасны нийлбэр 19.0мм, хур тунадасны хамгийн их утга VII/27-ний өдөр 11.1мм хэмжээтэй байсан. Салхи /мах/ утга 26-нд баруун өмнөөс 17м/с байсан. Агаарын температур /мax/ 26-нд 30.60C, Агаарын температур /мин/ 28-нд 12.90C, Хөрсний температур /мах/ 25-нд 53.70C, Хөрсний температур /мин/ 28-нд 12.10C байв.