Нийтлэгдсэн 2018-07-31

“Ажлын байрны дадлагын багш бэлтгэх сургалт”-д багшилсан ICAO-ийн итгэмжлэгдсэн багш Абдел Кадер Махмуд Мухамед Абу-Салимтай хийсэн ярилцлага

  • Өдрийн мэнд, Монгол улсад ирсэн талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу.
  • Монгол орон уудам тал нутагтай, маш үзэсгэлэнтэй, хүмүүс нь эелдэг бас нөхөрсөг юм. Ялангуяа хөдөө нутгийн байгалийн сайхан, нүүдлийн уламжлалаа одоо ч хадгалсаар байгаа нь миний бахархлыг маш их төрүүллээ. Улаанбаатар хот дэлхийн хөгжингүй орнуудаас дутахааргүй сайхан хот юм.

Монголчууд баялаг эртний түүхтэй, үндэс угсаа ёс заншлаа дээдлэдэг ард түмэн. Танай орон маш хурдацтай хөгжих ирээдүйтэй санагдлаа.

  • “Ажлын байрны дадлагын багш бэлтгэх сургалт”-ын ач холбогдлын талаар дурдахгүй юу.
  • “Ажлын байрны дадлагын багш бэлтгэх сургалт” нь ICAO-ийн Trainair Plus хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт юм. Энэ сургалт нь ажлын байр дээрх дадлага сургалтын багш нарыг бэлддэгээрээ аюулгүй байдлыг хангах, боловсон хүчнээ тогтмол чадавхжуулах чухал ач холбогдолтой, зайлшгүй зохион байгуулагдах шаардлагатай гэрчилгээжих сургалт.

Суралцагчид маань сурах хүсэл эрмэлзэлтэй, идэвхтэй, дэг журамтай, чадварлаг учраас сургалт үр дүнтэй болсон.

  • Таны бодлоор НХҮА-ны нислэгийн удирдагч 12 суралцагчид “Ажлын байрны дадлагын багш бэлтгэх сургалт”-д суралцсанаар ямар давуу талтай болох вэ?
  • Юуны өмнө уг сургалтад суралцсанаар суралцагчид сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургалтаа төлөвлөх, суралцагчдаа дасгалжуулах, үнэлгээ хийх зэрэг олон мэдлэг чадварыг эзэмшинэ. ICAO-ийн түвшинд ажлын байрны дадлагын багшид тавигдах шаардлагыг бүрэн хангана.

Суралцагчид маань англи хэлний мэдлэг сайтай байсан нь тэдэнтэй ойлголцож, хамтран ажиллахад урамтай байлаа. Иймээс ч сургалт чанартай, үр дүнтэй боллоо.

  • Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа.