Нийтлэгдсэн 2018-08-03

ӨЛГИЙ НИСЭХ БУУДЛЫН 60 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

ИНЕГ-ын харьяа Баян-өлгий аймаг дахь Өлгий нисэх буудлын 60 жилийн ойн арга хэмжээ долоодугаар сарын 28-31-ний өдрүүдэд боллоо.   

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд ИНЕГ-ын санхүүжилтээр Өлгий нисэх буудлын урд “Хан Алтай Бүргэд” хүрэл хөшөөг урлан босгож тууз хайчлах нээлтийн үйл ажиллагаа болсон байна. Үүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат нисгэгч Р.Батнасан, Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Даштуан, ИНЕГ-ын НБУГ-ын НБҮҮХ-ийн дарга А.Баасандагва, Өлгий НБ-ын дарга Х.Жанибек болон ахмад нисгэгч Болат оролцож тууз хайчлан  нээлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

ИНЕГ-ын НБУГ-ын НБҮҮХ-ийн дарга А.Баасандагва “Хан Алтай Бүргэд” хүрэл хөшөөний батламжийг Өлгий НБ-ын дарга Х.Жанибект албан ёсоор гардуулан өгчээ.