Нийтлэгдсэн 2018-09-24

2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 24-НЫ ӨДРӨӨС 10 ДУГААР САРЫН 01-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс

10 дугаар сарын 01ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 26-29-нд үүлэрхэг. 26-27-нд хур тунадас, 28-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 24-25-нд тогтворгүй чиглэлийн 1-4м/с, 26-нд зүүн өмнөөс 5-8м/с, 27-28-нд баруун хойноос 6-9м/с. Бусад хугацаанд хойно, баруун хойноос 4-7м/с.

Температур:  24-26-нд шөнөдөө 0-2 градус дулаан, өдөртөө 16-18 градус дулаан. 27-с сэрүүсч шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  25-26-нд баруун зүгийн нутгаар, 27-28-нд төв, зүүн болон говийн нутгаар, 29-30-нд баруун болон говийн нутгаар дунд хүчтэй сэгсрэлт, 25-нд баруун, 26-28-нд ихэнх нутгаар 29-30-нд зүүн зүгийн нутгаар сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.09.24

2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх

 “Ханбумбат”  нисэх буудал орчим дахь цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 28-30-нд үүлшинэ. 26-27-нд үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 25-26-нд өмнө, баруун өмнөөс 5-8м/с, 27-28-нд баруун хойноос 8-11м/с. Бусад хугацаанд хойно, баруун хойноос 5-8м/с байна.

Температур: Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна. 27-ноос сэрүүсч шөнөдөө 3-5 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.09.24

2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 7 хоногийн

Хөшигийн хөндий орчмын цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: Үүлшиж, 26-нд хур тунадас, 27-28-нд нойтон цас, 29-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд үүл багасна. Хур тунадас орохгүй.

Салхи: Их төлөв баруун хойноос 7-10м/с, 27-28-нд 12-15м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан шуурга шуурна.

Температур: 24-26-нд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна. 27-ноос сэрүүсч, шөнөдөө 0-2 градус, өдөртөө 5-7 градус орчим дулаан байх төлөвтэй байна

ТӨВ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН

Мэдээлэл, үйлчилгээний хэлтэс

 Утас: 70272661 70273930

e_mail:tuvmeteo@yahoo.com

2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 1-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Энэ сарын 25-26нд баруун ба төвийн аймгууд, 27-28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүснэ /

Баруун аймгуудын нутгаар: 25-26нд ихэнх нутгаар, 27-28нд нутгийн зүүн хэсгээр, 29-30нд нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 24-нд Алтайн уулсаар, 25-28-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 24-нд ихэнх нутгаар дулаарна. 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-28нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэн, Булнайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 25,29-нд нутгийн баруун хэсгээр, 26,28-нд ихэнх нутгаар, 27,30-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 26-28-нд зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 24-25нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байх ч 26-нд нутгийн баруун хагаст, 27-ноос ихэнх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнө хэсгээр бороо нойтон цас орно. Салхи 27-29нд зарим газраар үе үе 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-26-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-30-нд бүх нутгаар эрс сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд зарим газраар, 28-29-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26-28-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 24-26нд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. 27-ноос сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ЦУОШГ

Урьдчилан Мэдээлэх Хэлтэс

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

  ( 2018 оны 9 дүгээр сарын 17-ны 08 цагаас 2018 оны 09 дүгээр  сарын 24-ний 08 цаг хүртэлх )

Тунадас: 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-51.8 мм хур тунадас, цас орсноос хамгийн их нь Дарханы Шаазгайт 51.8 мм, Орхон 40.0 мм, Сэлэнгийн Баруун хараа 38.0 мм, Ерөө 36.6 мм, Сүхбаатар 36.0 мм орсон байна.

Цасны зузаан: 24-ний өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын мэдээгээр Дарханы Шаазгайт 10 см, Төв аймгийн Батсүмбэрт 3 см цасан бүрхүүлтэй байна.

Агаарын хамгийн их температур: 7 хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар дулаарч говийн бүс нутаг, Орхон-Сэлэгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар +23…+28 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр +12..+17 градус, бусад нутгаар +17…+23 градус байв.

Агаарын хамгийн бага температур: 7 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5… -11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар -2…+3 градус, бусад нутгаар -5…-1 градус байв.

Cалхи:  Салхи 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-24 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурсан байна .

Улаанбаатар хот орчмоор: Улаанбаатар хотод 19-нд 1.0-5.0 мм, 20-нд 2.0-5.0 мм, 21-нд 0.0-0.6 мм, 22-нд 0.0 мм хур тунадас, цас орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 19-21-нд зарим үед 16-18 м/с хүрч ширүүссэн байна. 20-22-нд эрс сэрүүсч шөнөдөө -2…-7 градус, өдөртөө +1….+8 градус, бусад хугацаанд шөнөдөө -2…+4 градус, өдөртөө +14..+22 градус дулаан байв.

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй, 9-р сарын 19-нд 1.7 мм, 9-р сарын 19-нөөс 20-ны шилжих шөнө 1.9 мм, 9-р сарын 20-нд 0.3мм, 9 сарын 20-ноос 21-ны шилжих шөнө 0.0 мм тунадас орсон. Бусад хугацаанд хур тунадас ороогүй. Салхи ихэнх хугацаанд 3-11 метр секунд, салхины өрөвхийлөлт 10-18м/с байсан.

Үзэгдэл: IХ/19-21-ны өдрүүдэд нойтон цас, орон шуурга, цас, IХ/19-нд бороо, IХ/17,18,19,23-нд шүүдэр, IХ/17,18,19,24-нд хяруу, IХ/17,18,19,22-нд утаа ажиглагдсан. Нийлбэр тунадас 3.8мм, хур тунадасны хамгийн их хэмжээ 21-нд нойтон цас орж 2.1мм тунадас орсон. Салхины хамгийн их утга IХ/21-ны өдөр ХБХ-оос 18м/с хүрсэн. Агаарын температурын хамгийн их утга 9 сарын 19-нд 22 градус дулаан, агаарын температурын хамгийн бага утга 23-нд 7.1 градус хүйтэн, хөрсний температурын хамгийн их утга 17-нд 37.7 градус дулаан, хөрсний температурын хамгийн бага утга 23-нд 7.3 градус хүйтэн байв. Алсын барааны харагдацын бага утга 9 сарын 19-ны өдөр нойтон цас орж ЗӨ2000м, БХ2000м байсан.