Нийтлэгдсэн 2018-10-01

2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-08-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 10 дугаар сарын 01ний өдрөөс

08ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

05-нд эрс сэрүүсч, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Үзэгдэл: 04, 05-нд үүлэрхэг, хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи:  01, 02-нд тогтворгүй чиглэлээс 1-4м/с. 03-нд өмнө зүүн өмнөөс 5-8м/с, 04-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 7-10м/с, 05-нд баруун хойноос 8-11м/с, зарим үед 13-15м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 06-нд баруун хойноос 7-10 м/с. 07-нд хойно баруун хойноос 5-8 м/с.

Температур: 01-04-ний өдрүүдэд шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан. 05-наас эрс сэрүүсч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 03-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, 04-нд төвийн нутгаас бусад нутгаар, 05-нд төв, говь, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

03-нд баруун зүгийн нутгаар, 04-нд нутгийн төв хэсгээр, 05-нд нутгийн зүүн хагаст үүл тунадасны бүсэд мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.10.01

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 08-ны өдөр хүртэлх

“Ханбумбат”  нисэх буудал орчим дахь цаг агаарын урьдчилсан төлөв 

Үзэгдэл: 04, 05-нд үүлэрхэг. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Нийт хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: 03-нд баруун өмнөөс 7-10м/с, 04-нд баруун баруун өмнөөс баруун хойш эргэж 9-12м/с, 05-нд баруун хойноос 12-15м/с, зарим үед 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. 06, 07-нд хойно баруун хойноос 8-11м/с.

Температур: 01-нээс 04-нийг хүртэл шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна. 05-наас эрс сэрүүсч шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 05-07 градус дулаан байна. 07-ноос бага зэрэг дулаарна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 04-нөөс 06-ныг хүртэл дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.10.01

2018 оны 10-р сарын 01-нээс 08-ны өдрийг хүртэлх 7 хоногийн төлөв:

“Хөшигийн хөндий” дэх нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Үүлшиж 4, 5-нд хур тунадас, нойтон цас, 6, 7-нд бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд үүл багасна. Хур тунадас орохгүй.

Салхи: их төлөв баруун хойноос 6-9м/с, 4-7-нд 9-12м/с, 4,5-нд зарим үед 16-18 м/с хүрч ширүүсэн цасан шуурга шуурна.

Температур: 1-3-нд шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна. 04-нөөс хүйтэрч, шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус орчим дулаан байх төлөвтэй байна.

18 оны 10 дугаар сарын 01-нээс 08-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

/ Төв, Зүүн аймгуудын газар тариалангийн нутгуудаар ахиухан хэмжээтэй нойтон цас орж, цасан шуурга шуурч, бүх нутгаар эрс сэрүүснэ./

Баруун аймгуудын нутгаар: 03-нд ихэнх нутгаар, 04-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 3-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 03-наас ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 3-нд нутгийн баруун хэсгээр, 04-нд ихэнх нутгаар, 05-нд нутгийн зүүн хэсгээр ахиухан хур тунадас, нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан шуурга шуурна. 1-3-нд газар тариалангийн нутгуудаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 15-20 градус дулаан байна. 4-нөөс ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 5-нд ихэнх нутгаар, 6-7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр бороо нойтон цас орно. Салхи 4-5-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1-4-нд шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 16-21 градус дулаан байх боловч 5-нд ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи 4-5-нд ихэнх нутгаар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 1-3-нд шөнөдөө 1-6 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ЦУОШГ

Урьдчилан Мэдээлэх Хэлтэс

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ

2018 оны 09 сарын 24 өдрөөс 10 сарын 1 өдрүүдэд

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй, 9-р сарын 27-нд 10.4 мм, 9-р сарын 28, 29-нд 0.0 мм тунадас орсон. Бусад хугацаанд хур тунадас ороогүй. Салхи ихэнх хугацаанд 4-11 м/с, салхины өрөвхийлөлт 12-18м/с хүрсэн. Үзэгдэл: Аянга цахилгаантай аадар бороо IX/27-нд, Нойтон цас, орон шуурга, цас IХ/28-29-нд, Шүүдэр IХ/30-нд, Хяруу IХ/24,30-нд, Утаа IХ/24,25,26-нд ажиглагдсан. Нийлбэр тунадас 10.4мм, хур тунадасны хамгийн их хэмжээ 27-нд 10.4мм аадар бороо орсон. Салхины хамгийн их утга IХ/27-ны өдөр ХБХ-оос 18м/с хүрсэн. Агаарын температурын хамгийн их утга 9 сарын 26-нд 21.1 градус дулаан, агаарын температурын хамгийн бага утга 30-нд 5.0 градус хүйтэн, хөрсний температурын хамгийн их утга 26-нд 34.0 градус дулаан, хөрсний температурын хамгийн бага утга 30-нд 5.2 градус хүйтэн байв. Алсын барааны харагдацын бага утга 9 сарын 28-нд БХ8000м нойтон цас орсон.