Нийтлэгдсэн 2018-10-09

Эцэг эх-хүүхдийн харилцааны сэтгэл зүйн сургалт болов

Нисэх буудлуудын удирдах газрын Захиргаа удирдлага, санхүүгийн хэлтсээс  “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” ТББ-тай хамтран “Эцэг эх-хүүхдийн харилцааны сэтгэл зүй”, “Гэр бүлийн харилцаа” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Засгийн газрын 2018 оны 01 дүгээр “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах” тухай албан даавгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ИНЕГ-ын харьяа “Жаргалант” амралт сувиллын газарт болсон энэхүү сургалтад нисэх буудлуудын удирдах газрын нийт 42 ажилтан хамрагдсан байна.

Сургалтыг гэр бүлийн харилцааны сургалт/хүний сэтгэл зүй, бид хоёрын харилцаа, гэр бүлийн харилцаа/, эцэг эх-хүүхдийн харилцааны сэтгэл зүйн сургалт/шинэ зууны хүүхдүүдийн түлхүүр, эцэг эх-хүүхдийн харилцаа гэр бүлийн амьдарлын толь/ сэдвээр зохион байгуулжээ.