Нийтлэгдсэн 2018-10-09

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Холбоо, навигаца ажиглалтын албаны сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах комисс томилох тухай Иргэнийн нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/511 дүгээр тушаалаар “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах” комисс дарга, нарийн бичгийн дарга, 5 гишүүн нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилогдсон.

Сонгон шалгаруулалтын комисс Холбоо, навигаца, ажиглалтын албаны 8 сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах ажиллагааг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны А/55 дугаар тушаалаар батлагдсан ”Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ыг удирдлага болгон ил тод, шударга байх зарчмыг баримтлан, иргэдэд өрсөлдөх тэгш боломжыг олгож, хөндлөнгийн нөлөөлөлд автахгүй, байгууллагын зорилт чиг үүргийг мэргэжил, ур чадварын өндөр түвшинд хэрэгжүүлэх, багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай, англи хэлний өндөр мэдлэгтэй, хандлага, харилцааны соёлтой үлгэр жишээ шилдэг ажилтныг сонгон шалгаруулахаар хичээнгүйлэн ажилласан бөгөөд сонгон шалгаруулалтын ажиллагаанд Монголын аэронавигацийн инженер техникийн ажилтнуудын холбооны төлөөлөл хөндлөнгийн хяналт хийж оролцсон.

Нээлттэй сонгон шалгаруулалтыг 1. Ерөнхий шаардлага 2. Мэргэжлийн шалгалт 3. Англи хэлний түвшин тогтоох шалгалт 4. Ажил мэргэжлийн чөлөөт ярилцлага гэсэн шатлалтайгаар хасагдах журмаар явуулахаар шийдвэрлэж зарыг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Үндэсний шуудан сонин болон, Иргэний нисэхийн ерөнхий газрын www.mcaa.gov.mn сайтад нийтэлж сонгон шалгаруулалтад оролцохоор сонирхсон иргэдийн материалыг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагаас 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17.00 цаг хүртэл Иргэний нисэхийн ерөнхий газрын 215 тоот өрөөнд хүлээн авсан.

  1. Ерөнхий шаардлага

Нээлттэй сонгон шалгаруулалтын зарын дагуу ирсэн материалууддээр Холбоо, навигаци, ажиглалтын албанд өмнө ажилд орохоор өргөдөл гаргасан, нөөцөд бүртгэсэн иргэдийн материалуудаас мэргэжлийн шаардлага, дипломын шаардлага хангасан материалуудыг нэмж нийт 125 хүний материал бүрдүүлснээс. Дипломын голч дүн 2,8-аас дээш байх гэсэн үндсэн шалгуурт 92 хүн, бусад шалтгаан, өөрсдийн хүсэлтээр хасагдаж 87 хүн жагсаалтад бүртгүүлсэн.

  1. Мэргэжлийн шалгалт

Холбоо, навигаца, ажиглалтын албаны оролцоог бага байлгаж, төрийн бус байгууллагын оролцоо, хяналтыг түлхүү оруулах зарчмыг баримтлан шалгалтын материалыг нэгтгэн бэлтгэх үүргийг Монголын аэронавигацийн инженер техникийн ажилтнуудын холбооны тэргүүн бөгөөд сонгон шалгаруулах комиссын гишүүн Д.Отгонхүү , Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын техникийн бодлого хариуцсан мэргэжилтэн М.Эрдэнэсүх нар хариуцан ажилласан.

Холбоо навигаци, ажиглалтын албаны Техникийн төлөвлөлт, инженерингийн хэсгийн, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбооны сургууль, Эрчим хүчний сургуулиудын мэргэжлийн шалгалтын асуултаас бүрдсэн 215 асуултаар сан бүрдүүлж  Анхан шатны асуулт буюу элементарны асуулт –10 хувь,  дунд түвшний буюу мэргэжлийн чиглэлийн асуулт–40 хувь, хүнд түвшний асуулт, эсвэл бодлого–10 хувь гэсэн харьцаагаар программ ашиглан рандом-оор сонгосон 60 асуултыг 60 минутад авах журмаар Нисэхийн сургалтын төвд 2018 оны 9 дүгээр сарын  17, 18-ны өдрүүдэд шалгалтыг авсан.

Мэргэжлийн шалгалтад 79 хүн (Цахилгааны инженерээр 5, электроникийн инженерээр 4, программ хангамжийн инженерээр 5, радио холбооны инженерээр 49, мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал сүлжээний инженер 16 хүн)  ирж оролцсноос 28 хүн (Цахилгааны инженерээр 1, электроникийн инженерээр 1, программ хангамжийн инженерээр 1, радио холбооны инженерээр 14, мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал сүлжээний инженер 11 хүн) тэнцсэн.

  1. Англи хэлний түвшин тогтоох шалгалт

Мэргэжлийн шалгалтад тэнцсэн 28 хүнээс Англи хэлний шалгалтыг Нисэхийн сургалтын төвөөс боловсруулсан асуултаар тус төвийн багш нар бичгийн шалгалт 40, ярилцлага 5 минут гэсэн хэлбэрээр авч 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр авсан. Хэн хэнээс шалгалт авах нь нууцлалтай байх үүднээс Холбоо, навигаци, ажиглалын албаны дарга Д.Баяртогтох шалгалтад оролцох хүмүүсийг шифрлэж нууцлалыг хадгалсан.

Англи хэлний шалгалтад 14 хүн (Цахилгааны инженерээр 1, электроникийн инженерээр 1, программ хангамжийн инженерээр 1, радио холбооны инженерээр 6, мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал сүлжээний инженер 5 хүн) тэнцсэн.

  1. Ажил мэргэжлийн чөлөөт ярилцлага

Англи хэлний шалгалтад 14 хүнийг 2018 оны 9 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Нисэхийн сургалтын төвд ажил мэргэжлийн чөлөөт ярилцлагад оролцуулж Мэдлэг, хандлага, зан байдал, дипломын ажил, хийсэн бүтээл шалгуураар үнэлэн гишүүд хараат бусаар оноо өгсөн.

Нэгдсэн дүн

Ажил мэргэжлийн чөлөөт ярилцлагад оролцсон 14 хүний шалгалтуудын оноог (Мэргэжлийн шалгалт 50, Англи хэл түвшин 10, Бүтээл 10, Ярилцлага 30)

Мэргэжлийн шалгалтын оноо + Англи хэл түвшин + Бүтээл + Ярилцлага = Нийт оноо гэсэн томъёоллоор нэгтгэн авсан онооны дарааллар жагсааж ”Холбоо, навигаци, ажиглалтын албаны сул ажлын байрны сонгон шалгаруулалтын нэгдсэн дүн”-г Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад танилцуулсан.

Хамгийн өндөр оноо авсан хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, Холбоо, навигаци, ажиглалтын албаны Навигацийн хэсгийн Техник ашиглалтын тасгийн навигацийн инженерээр Дулмаагийн Энхтүшиг,

Холбоо, навигаци, ажиглалтын албаны Ажиглалт, автоматжуулалтын хэсгийн Шуурхай ажиллагааны тасагт радиолокаторын нөхөн хангалтын инженерээр Төгсжаргалын Долгион,

Холбоо, навигаци, ажиглалтын албаны Холбооны хэсгийн Шуурхай ажиллагааны тасагт мэдээллийн технологийн ээлжийн инженерээр Дамбийнямын Сүхээ,

Холбоо, навигаци, ажиглалтын албаны Холбооны хэсгийн Мэдээллийн технологийн тасагт мэдээллийн технологийн инженерээр Өлзийсайханы Сайханцэцэг,

Холбоо, навигаци, ажиглалтын албаны Холбооны хэсгийн Шуурхай ажиллагааны тасагт радио холбооны ээлжийн инженерээр Зоригболдын Мөнх-Эрдэнэ,

Холбоо, навигаци, ажиглалтын албаны Гэрэл суулт, цахилгааны хэсгийн Цахилгаан хангалтын тасагт хуваарилах сүлжээний инженерээр Сайнбаярын Золжаргал,

Холбоо, навигаци, ажиглалтын албаны Гэрэл суулт, цахилгааны хэсгийн Шуурхай ажиллагааны тасагт радиолокаторын цахилгаан тэжээл хариуцсан ээлжийн инженерээр Баянмөнхийн Төгсзаяа,

Холбоо, навигаци, ажиглалтын албаны Холбооны хэсгийн Мэдээллийн технологийн тасагт мэдээллийн технологийн инженерээр Эрдэнэбатын Базаррагчааг тус тус ажилд авах тушаал гаргахаар ажиллаж байна.

Ажил мэргэжлийн чөлөөт ярилцлагад оролцож удаах оноог авсан 6 хүнийг хүний нөөцөд бүртгэн ажилласан.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС