Нийтлэгдсэн 2018-10-09

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2018 оны 10 дугаар сарын 09

Хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний нэр: Автомашины гараашийн барилга /50 ширхэг/ барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер.

Урилгын дугаар:ИНЕГ/ЦА/ТББ/А-20/18

             Иргэний нисэхийн ерөнхий газар /50 Автомашины гараашийн барилга барих ажил/ гүйцэтгэх тухай битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал авах урилгын баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, иж бүрдэл бүрийг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Худалдан авах ажиллагааны тасгаас ирж авна.

Үнийн саналыг  2018 оны 10 дугаар сарын 17 -ны 10.00 цаг –аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан үнийн саналыг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10.30 цаг нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Буянт-Ухаа, Иргэний нисэхийн ерөнхий газар

Худалдан авах ажиллагааны тасаг. 108 тоот өрөө

Утас: 282037,  Факс: 70049683