Нийтлэгдсэн 2018-10-11

Шинэ нисэх буудалд зорчигчийн урьдчилсан мэдээллийн систем нэвтрүүлнэ

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас Олон улсын шинэ нисэх буудалд Зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилтэт систем /APP/-ийг нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ нь хилийн хяналт, шалгалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагууд  мэдээллээ шуурхай солилцох, терроризмтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой юм.

Урьдчилсан систем нь тухайн зорчигч тийз худалдан авсан, бүртгэл хийлгэсэн даруйд мэдээллийг нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн жагсаалт, нисч болохгүй-анхаарах зорчигчдын мэдээллийн болон виз, бусад мэдээллийн сангаас хайн, дүнг нь тухайн улсын хууль, хяналтын байгууллагад гурван секундын дотор илгээдэг байна. Энэ системийг дэлхийн 70 гаруй орон нэвтрүүлжээ.