Нийтлэгдсэн 2018-10-11

МОНГОЛЫН АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ(MANPING)-ИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛНО

Олон улсын иргэний нисэхийн байгууллага(ICAO), Ази номхон далайн бүсээс хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийг Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээний хүрээнд судлах, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, төлөвлөлт, хэрэгжилтийг хангах зорилготой байгуулагдсан Монголын агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг анхдугаар хурал 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 13 цагт  ИНЕГ-ын харьяа Жаргалант сэргээн засах амралтанд болно.

Тус хуралд Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газар болон түүний харьяаны албад, бусад газар хэлтсүүд оролцох бөгөөд ажлын хэсгийн гишүүд, бүтэц бүрэлдэхүүнийг батлах, Монголын агаарын навигацийн үйлчилгээний өнөөгийн байдлыг олон улсын түвшинтэй харьцуулж санал солилцох, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах зэрэг ажлууд хийгдэнэ.