Нийтлэгдсэн 2018-10-19

НХҮА-ны баг “Шилжин явах цом” хүртлээ

Олон улсын нислэгийн удирдагчдын өдөр, Монголын нислэгийн удирдагчдын холбооны 22 жилийн ойн хүрээнд иргэний нисэхийн байгууллагуудын дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд эрэгтэй болон эмэгтэй багуудын нийлбэр дүнгээр Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны баг тамирчид шилжин явах цомын эзэн боллоо.