Нийтлэгдсэн 2018-10-23

НБУГ-ын ажилчид сайн үйлсийн аянд нэгдлээ

Нисэх буудлуудын удирдах газрын ажилчид ЗТХЯ-ны албан хаагчдын санаачилгыг дэмжиж, сайн үйлсийн аянд нэгдлээ.

Тус газрын хамт олон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр дунд сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар дунд сургууль болон сонсгол харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн орчин нөхцлийг сайжруулах, зам, замын байгууламжийн тохижилт, сурагчдын тусгай хувцас хэрэгцээг хангах, зайн болон ахуйн баримжаа олгох нөхцлийг бүрдүүлэх ажилд 1816000 төгрөг хандивласан байна.