Нийтлэгдсэн 2018-10-25

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНЫ НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙР (АЛБАН ТУШААЛ)-НД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХИЙНЭ

Сонгон шалгаруулалт зарлах ажлын байр /албан тушаал/ Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн мэргэжилтэн.

  1. Тавигдах шаардлага:
  • Агаарын хөлгийн ашиглалт эсвэл авианокийн инженер мэргэжилтэй байх;
  • Агаарын хөлгийн маягийн сургалтад амжилттай хамрагдаж, маягийн сургалтын гэрчилгээтэй байх;
  • Агаарын хөлгийн техник үйлчилгээний дадлага туршлагатай, агаарын хөлгийг техник үйлчилгээнээс гаргаж байсан дадлага туршлагатай байх;
  • Агаарын тээвэрлэгч байгууллагын дотоод хяналт, чанар баталгаажуулалтын албанд ажиллаж, хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэсэн дадлага туршлагатай байх;
  • ИКАО-ийн албан ёсны аль нэг хэлийг мэргэжлийн хүрээнд сонсож ойлгох, бичих, ярьж чаддаг түвшинд эзэмшсэн байх /Үүнээс англи хэлний бичгийн зохих түвшинг хангасан байна/.
  1. Сонгон шалгаруулалтад оролцох хувь хүн өргөдөл, төрийн албан хаагчийн анкет, диплом, сургалтын гэрчилгээ болон холбогдох материалыг 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дотор ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төвд ирүүлнэ.
  2. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдана.

Холбоо барих утас: 285009

282131