Нийтлэгдсэн 2018-11-05

2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 05-12-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 11 дүгээр сарын 05ны өдрөөс

11 дүгээр сарын 12ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

/Хугацааны турш цаг агаар тогтуун байна/

Үзэгдэл: 07, 09-нд солигдмол үүлтэй. 08-нд үүлшинэ, бага зэргийн цас бударна. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 06, 09, 10-нд өмнө баруун өмнөөс 4-7 м/с. 08-нд өмнөөс баруун хойш эргэж 5-8м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4 м/с.

Температур: 05-нд шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан. Бусад хугацаанд шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 2-4  градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 05-нд зүүн нутгийн хойд хэсгээр, 06-нд нутгийн хойд хэсгээр,07-11-нд ихэнх нутгаар дунд хүчтэй сэгсрэлт, 07-нд нутгийн баруун хагаст, 08-нд зүүн зүгийн нутгаар сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх

“Ханбумбат”  нисэх буудал орчим дахь цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 10-нд солигдмол үүлтэй. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 07, 08-нд баруун өмнөөс 7-10м/с, бусад хугацаанд баруун, баруун хойноос 6-9м/с байна.

Температур: 05, 06-нд шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 3-6 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 07, 08-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2018 оны 11 дүгээр сарын 5-наас 11 дүгээр сарын 12-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Хугацааны дунд үеэр зарим нутгаар цас орон шуурч, хүйтэн байна/

Баруун аймгуудын нутгаар: 7, 11-нд зарим газраар, 9-10-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 7, 10-нд Алтайн уулсаар, 8, 11-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 5-8-нд Монгол Алтай болон Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 9-нөөс бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 7-нд нутгийн баруун болон хойд хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр, 10-11нд нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Салхи 7-8, 10-11-нд зарим газраар 12-14м/с хүрч шороон болон цасан шууррга шуурна. 5, 7-8-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Тэрэлж орчмоор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 9-нөөс хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 8-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 5, 8-9нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 8-нд зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 7,10-11нд Арц Богдын хоолойгоор 12-14м/с, 8-нд зарим газраар 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 5,8-нд ихэнх нутгаар хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЦУОШГ

Урьдчилан Мэдээлэх Хэлтэс

Хөшигийн хөндий орчмын цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 7-ноос 8-нд шилжих шөнө бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд баруун, баруун хойноос секундэд 6-9м/с, 7-нд 12-15м/с хүрч ширүүснэ.

Температур: Ихэнх хугцаанд хүйтэн хадгалагадаж шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

( 2018 оны 10 дугаар сарын 29-ний 08 цагаас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цаг хүртэлх )

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Өмнөговийн ихэнх нутгаар, Баян-Өлгий, Сүхбаатарын баруун, Говь-Алтайн зүүн хойд, Баянхонгорын баруун хойд, Өвөрхангайн баруун хойд болон өмнөд, Дорноговийн зүүн хэсгээр 0.0-6.0 мм цас орсноос хамгийн их нь Архангайн Цэцэрлэг, Булганы Тэшиг, Хутагт 5.0-6.0 мм, бусад нутгаар 0.0-2.0 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун өмнөд, Говь-Алтайн хойд, Баянхонгорын зүүн хойд, Өвөрхангайн баруун хойд, Сүхбаатарын зүүн хэсгээр 0,5-17 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Хөвсгөлийн Хатгалд 17 см, Увсын Малчин, Хяргас, Хөвсгөлийн Улаан-Уулд 12-14 см цасан бүрхүүл тогтсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхэн үеэр  Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -5…+2 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+17 градус, бусад нутгаар +4…+13 градус байв. Бусад хугацаанд хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -7…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…+6 градус, бусад нутгаар -8…+2 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхэн үеэр Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7…-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…+6 градус, бусад нутгаар -7…+2 градус байв. Бусад хугацаанд хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -17…-26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-12 градус, бусад нутгаар -11…-18  градус  байв.

Cалхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 10-р сарын 31, 11-р сарын 01-нд баруун аймгуудын нутгаар, 02-нд Алтайн салбар уулс болон говийн аймгуудын зарим газраар  түр зуур секундэд 15-27 метр хүрч ширүүссэн байна.  ​

Улаанбаатар хот орчмоор: 02-03-нд шилжих шөнө Буянт-Ухаа орчмоор 0.0 мм цас орсон. Бусад хугацаанд цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 02-нд зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэв. Хугацааны эхэн үед Яармаг-Сонгины орчмоор  -4…-11 градус, бусад хэсгээр -5…+1 градус, бусад хугацаанд хүйтэрч  Яармаг-Сонгины орчмоор -13….-18 градус, бусад хэсгээр -11….-14 градус байв. Өдөртөө хугацааны эхэн үед +10…+14 градус, бусад хугацаанд хүйтэрч 0…-4 градус байв.

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд үүл багатай, хур тунадас ороогүй. Салхи ихэнх хугацаанд 3-8 м/с, түр зуур 10-12м/с хүрч өрөвхийлсөн байна.

Үзэгдэл: Хяруу -Х/29,30,31,XI/04-нд, Утаа- Х/30,31,XI/01,04-нд ажиглагдсан.

Салхины хамгийн их утга: ХI/1,2-ны өдөр ӨЗӨ,ХБХ-оос 12м/с хүрсэн.

Агаарын температурын хамгийн их утга: 11 сарын 01-нд 14.4 градус дулаан.

Агаарын температурын хамгийн бага утга: 04-нд 18.5 градус хүйтэн.

Хөрсний температурын хамгийн их утга: 29-нд 19.9 градус дулаан, хөрсний температурын хамгийн бага утга 04-нд 18.8 градус хүйтэн байв.

Алсын барааны харагдацын бага утга: 11 сарын 04-нд 8000м хүрч утаа ажиглагдсан байна.