Нийтлэгдсэн 2018-12-10

2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 10-17-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс

12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

/11-ний өдрөөс хүйтний эрч суларна/

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага: /2000 м-ээс доош/

Үзэгдэл: 14-нд үүлшинэ, бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй, утаатай.

Салхи: 13-нд өмнө зүүн өмнөөс 4-7 м/с. 14-нд баруун хойноос 4-7м/с, Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4 м/с.

Температур: 10-нд шөнөдөө 30-32 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна. 11-нээс хүйтний эрч суларч шөнөдөө 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10-нд Ханбумбат, Овоот аэродромуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.

10, 11,12-нд Хэнтий, Чойбалсан, 14-нд Өлгий, Дэглий цагаан, Мөрөн, 15-нд Мөрөн, Булган, 16-нд Мөрөн, Булган, Хэнтий нисэх буудал орчимд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/

11-нд Мөрөн, Дорнод, 15-16-нд Мөрөн, Төв, Дорнод бүсүүд болон Говь бүсийн зүүн хэсгээр 6000м-ээс дээш өндөрт дунд хүчтэй сэгсрэлттэй.

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх

“Ханбумбат”  нисэх буудал орчим дахь цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 12-нд тогтворгүй чиглэлийн 1-4м/с, 13, 14-нд баруун өмнөөс 5-8м/с, бусад хугацаанд баруун, баруун хойноос 7-10м/с, зарим үед 12-14м/с хүрч ширүүсэн зөөлөн шороон шуурга шуурна.

Температур: 10-нд шөнөдөө 22-24 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн. Бусад хугацаанд шөнөдөө 14-16 градус, өдөртөө 05-07 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10, 15, 16-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Хөшигийн хөндий” дэх нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 12, 14, 15-нд бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: ихэнх хугацаанд баруун хойноос 6-9м/с, 12, 15-нд 8-11м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүснэ.

Температур: Ихэнх хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларч, шөнөдөө 25-27 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байх төлөвтэй байна.

2018 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 17-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Хугацааны дунд үеэс хүйтний эрч бага зэрэг суларна/

Баруун аймгуудын нутгаар: 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 13-14-нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. Ойрын 2 хоногтоо Хангайн уулс, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр хүйтэн байх ч цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 14, 16-нд нутгийн баруун хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. 10-нд ихэнх нутгаар хүйтэн байх ч цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 10, 15-нд зарим газраар, 11-12-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи 9-12м/с явган шуурга шуурна. 11, 13, 14-нд хүйтний эрч бага зэрэг сулрах ч бусад хугацаанд хүйтэн байна Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, салхи 14-15-нд 12-14м/с хүрч ширүүснэ. 10-11, 15-нд Дундговийн нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

(2018 оны 12 дугаар сарын 03-ны 08 цагаас 2018 оны 12 дугаар сарын 10-ны 08 цаг хүртэлх)

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт баруун болон төвийн аймгуудын зарим нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0,0-2,5 мм цас орсноос хамгийн их нь Увсын Хяргасд 2,5 мм, Ховдын Манхан, Чандмань, Зэрэг, Өмнөговийн Булганд 1,5-2,0 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Дундговийн баруун, Архангай, Хэнтийн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатарын хойд хэсгээр 0.5-16 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 16 см, Малчинд 15 см, Хөвсгөлийн Хатгал, Улаан-уулд 14 см, Булганы Дашинчилэнд 12 см цасан бүрхүүл тогтсон байна.

Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд хүйтэн Дархадын хотгор 30-35 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 17-25 градус хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн 7 хоногт хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 38-44 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 34-38 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 27-34 градус хүйтэн байв. Хамгийн хүйтэн нь 6-ний шөнө Булганы Сэлэнгэ суманд -44 градус хүрч хүйтэрсэн байна.

Cалхи:  Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр,  4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед секундэд 12-16 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: 3-нд 0,0 мм ялимгүй цас орлоо. Бусад хугацаанд цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр байв. Хүйтний эрч чангарч шөнөдөө 27-31 градус, Яармаг-Сонгино орчмоор 32-38 градус /6-ны шөнө -38 градус/, өдөртөө 18-26 градус хүйтэн  байв.

Буянт-Ухаа орчимоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас ороогүй. Салхи ихэнх хугацаанд 2-6м/с, түр зуур 10м/с хүрч өрөвхийлсөн байна. Үзэгдэл: Хяруу- XII/03, 04, 05, 06-нд, Утаа- XII/03, 04, 05, 07, 08, 09-нд. Салхины хамгийн их утга XII/06-ны өдөр ХБХ-оос 10м/с хүрсэн. Агаарын температурын хамгийн их утга 12 сарын 09-нд 17,5 градус хүйтэн, агаарын температурын хамгийн бага утга 12 сарын 07-нд 38.0 градус хүйтэн, хөрсний температурын хамгийн их утга 12 сарын 09-нд 8.1 градус хүйтэн, хөрсний температурын хамгийн бага утга 07-нд 38.4 градус хүйтэн байв. Алсын барааны харагдацын бага утга 12 сарын 08-нд 3000м хүрч утаа ажиглагдсан байна.