Нийтлэгдсэн 2019-01-07

2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 07-14-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2019 оны 01 дүгээр сарын 07ны өдрөөс

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага: /2000 м-ээс доош/

Үзэгдэл: 11-нд үүлшинэ. Бага зэргийн цас орно. 12, 13-нд солигдмол үүлтэй. Бага зэргийн хялмаатай. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй. Утаатай.

Салхи: 11-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 4-7м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4 м/с.

Температур: 08, 09, 10-нд хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 23-25 градус, өдөртөө 09-11 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 31-33 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10-нд Өлгий, Дэглий-цагаан, Тосонцэнгэл, 11-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, 12-нд Өндөрхаан, Баруун – Урт, Чойбалсан нисэх буудал орчимд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/        

10, 11, 12-нд Мөрөн, Улаанбаатар, Дорнод бүсийн хойд хэсгээр, 13-нд Улаанбаатар, Дорнод бүсэд 6000м-ээс дээш өндөрт дунд хүчтэй сэгсрэлттэй.

2019 оны 1 дүгээр сарын 714-н  хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Тус хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Гол төлөв баруун болон баруун өмнөөс 7-10м/с.

Температур: шөнөдөө 24-26 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Солигдмол үүлтэй 11, 12-нд бага зэргийн цас орно, бусад хугацаанд цас хялмаалж, будан ажиглагдана.

Салхи: Бүх хугацаанд баруун хойноос 3-6 м/с.

Агаарын температур: Шөнөдөө 39-41 градус, өдөртөө 30-32 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай үзэгдэл: ихэнх өдрүүдэд аэродром орчим дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  12-нд үүлэрхэг, ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 9, 10-нд баруун өмнөөс 5-8м/с, зарим үед 9-12м/с. Бусад хугацаанд 3-6м/с.

Температур: Шөнөдөө  31-33 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна. Хугацааны дунд үеэс хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11-ний өдөр ялимгүй цас орно.Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун хойноос  3-6 м/с байна.

Агаарын температур: Хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 29-31 градус хүйтэн, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 11-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: баруунаас 3-6м/с.

Температур: шөнөдөө 23-25 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: үгүй.

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11, 12-нд үүлшинэ. Бусад хугацаанд багавтар үүлтэй цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 4-7м/с.

Температур: Ихэнх шөнөдөө 19-21 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй

“Баянхонгор” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11, 12-нд үүлшинэ. 12-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи:  Хугацааны турш баруунаас 3-6м/с.

Агаарын температур:  хугацааны турш хүйтний эрч суларч шөнөдөө 22-24 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 12-нд сул хүчтэй мөсдөлт ажиглагдана.

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 10, 11-нд үүлшинэ. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй цас орохгүй.

Салхи: 8-нд баруунаас 4-7м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 1-4м/с.

Температур: Хугацааны эхээр шөнөдөө 28-30 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус хүйтэн, 9-өөс  бага зэрэг дулаарч шөнөдөө 24-26 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10,11-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Үзэгдэлгүй.

Салхи: 7-10-нд баруун өмнөөс 2-5 м/с, 11-14-нд баруунаас 4-7 м/с хүрч салхилна.

Температур: 7, 12-нд шөнөдөө 17-19 градус, өдөртөө 8-10 градус, бусад хугацаанд шөнөдөө 16-18 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 9-нд баруунаас, 12-нд баруун хойноос 8-11м/с. Бусад хугацаанд баруун хойноос 5-8м/с.

Температур: 8-нд шөнөдөө 26-28 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна. Бусад хугацанд шөнөдөө 23-25 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 13-нд үүлэрхэг, ялимгүй цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 8, 9-нд баруун өмнөөс  9-12м/с. Бусад хугацаанд 5-8м/с.

Температур: Хугацааны эхээр шөнөдөө 24-26 градус, өдөртөө 12-14 градус, 9-өөс хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 18-20 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 12,13-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Өндөрхаан нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11, 12-нд үүлшинэ. Бусад хугацаанд багавтар үүлтэй цас орохгүй.

Салхи: 11, 13-нд баруун хойноос 4-7м/с. 8, 9-нд баруун өмнөөс 9-12м/с. Бусад хугацаанд баруун өмнөөс секундэд 5-8 метр.

Температур: 07-нд шөнөдөө 30-32 градус, өдөртөө 11-13 градус, бусад хугацаанд хүйтний эрч суларч шөнөдөө 24-26 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 08, 09-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Баруун-Урт нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  солигдмол үүлтэй  цас орохгүй.

Салхи:ихэнх хугацаандаа баруунаас 4-7м/с, 8,9-нд 12-14м/с хүрч явган шуурга шуурна.

Температур: шөнөдөө 23-25 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 8,9-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Ханбумбат нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: 8-11-нд баруун өмнөөс 5-8 м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с

Температур: Ихэнх хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 17-19 градус, өдөртөө 06-08 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 09, 10-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Хөшигийн хөндий дэх нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11-12-нд ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: ихэнх хугацаанд баруунаас 4-7м/с, 11-12-нд 8-11м/с хүрнэ.

Температур: Ихэнх хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларч, шөнөдөө 24-26 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байх төлөвтэй байна.

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

Орон нутгийн нисэх буудлуудын цаг агаарын төлөв

Үзэгдэл:  10, 11-нд Алтай, 11-нд Доной,  11, 13-нд Дэглий цагаан, 12-нд Ховд, Баянхонгор, 13-нд Чойбалсан, 11-12-нд Хөшгийн хөндий нисэх буудлуудад үүлшиж, бага зэрэг цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.

Салхи:  8-нд Алтай,  8, 9-нд Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан,  9, 10-нд Ховд, 9, 12-нд Мандалговь, 8-11-нд Ханбумбат, 11-12-нд Хөшигийн хөндий  нисэх буудлуудад баруунаас баруун хойш 8-11м/с. Зарим үед 13-15м/с хүрч ширүүснэ.  Бусад хугацаанд ихэнхдээ зөөлөн салхитай байна.

Температур: Баруун болон төвийн аймгуудын нисэх буудлуудаар ихэнх хугацаанд шөнөдөө 28-30 градус, өдөртөө  18-20 градус,  Дэглий цагаан, Тосонцэнгэл нисэх буудлуудад шөнөдөө 38-40 градус, өдөртөө 30-32 градус,  Өвөрхангай, Баянхонгор нисэх буудлуудад шөнөдөө 20-22 градус, өдөртөө 8-10градус,  Говь болон Зүүн аймгуудын нутгаар шөнөдөө 20-22 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна. 9-өөс өдөртөө хүйтний эрч ихэнх нисэх буудлуудаар бага зэрэг суларна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10-нд Өлгий, Дэглий-цагаан, Тосонцэнгэл, 11-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Хэнтий, 12-нд Өндөрхаан, Баруун – Урт, Чойбалсан нисэх буудал орчимд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

Цастай аэродром:  Булган нисэх буудалд 10%-д 1см-ийн цастай.

2019 оны 1 дүгээр сарын 7-ноос 14-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна /

Баруун аймгуудын нутгаар: 10-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд Алтайн уулсаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 8-нд нутгийн баруун хэсгээр 9-12м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 26-31 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө  5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 11-нээс нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Төвийн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

Зүүн аймгуудын нутгаар: 12-13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. 8-нд хүйтний эрч хэвээр байх боловч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 12-ноос нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Говийн аймгуудын нутгаар: 12-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн хойд хэсгээр 9-12м/с хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

 ( 2018 оны 12 дугаар сарын 31-ний 08 цагаас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны 08 цаг хүртэлх )

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт Ховд, Говь-Алтай, Дархан, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутаг, Увсын баруун хэсэг, Завхан, Өвархангай, Төв, Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг болон Баян-Өлгий,  Сэлэнгэ, Дорноговийн зарим газраар 0.0-1.6 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод Сүхбаатарын нутаг, Баянхонгор, Дорноговийн хойд, Төв аймгийн баруун, Архангай, Дундговийн зарим газраар 1.0-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 17 см, Хяргасд 15 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Улаан-Уулд 14 см зузаан цастай байна.

Агаарын хамгийн их температур: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар өдөртөө хүйтэн жиндүү байж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-39 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 20-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 6-13 градус, бусад нутгаар 14-19  градус хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр хүйтэн байж Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 40-50 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж,  голын хөндийгөөр 35-40 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-23  градус, бусад нутгаар 25-30 градус хүйтэн байв.

Cалхи:  Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7 хоногийн дунд үеэр говь, тал, хээрийн нутгаар  секундэд 12-15  метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: 2, 3-нд 0,2-0,8мм цас орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-37 градус, бусад хэсгээр 25-30  градус,  өдөртөө 15-20 градус  хүйтэн  байв.

Буянт-Ухаа орчимоор: Ихэнх хугацаанд багавтар үүлтэй. 01 сарын 03-нд 0.3мм тунадас орсон. Салхи ихэнх хугацаанд 1-4м/с, түр зуур 5м/с хүрч өрөвхийлсөн байна. Үзэгдэл: Хяруу- XII/31, I/01, 02, 04, 05, 06-нд, Утаа- XII/, I/01, 02, 03, 04, 05, 06-нд, Хялмаа- I/01,02,03-нд, Цас- I/03-нд. Салхины хамгийн их утга I/03, 04, 06-ны өдөрүүдэд 5м/с хүрсэн. Агаарын температурын хамгийн их утга 01 сарын 01-нд 15.3 градус хүйтэн, агаарын температурын хамгийн бага утга 01 сарын 04-нд 36.9 градус хүйтэн, хөрсний температурын хамгийн их утга 01 сарын 01-нд 9.5 градус хүйтэн, хөрсний температурын хамгийн бага утга 04-нд 37.0 градус хүйтэн байв. Алсын барааны харагдацын бага утга 12 сарын 31, 2019 оны 01сарын 01-нд 3000м хүрч утаа ажиглагдсан байна.