Нийтлэгдсэн 2018-03-29

Гамшгийн Дохиогоор Ажиллах Дадлага Сургуулилт Амжилттай Боллоо

Энэ оны Гуравдугаар сарын 29-ний 16:00 цагаас Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулж байгаатай холбогдуулан Тус газрын зүгээс дараах зохион байгуулалтын дадлага, сургуулийг зохион байгууллаа.

НЭГ: дэх түгшүүрийн дохио дуугарахад “та суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээх.

ХОЁР: дахь түгшүүрийн дохио дуугарахад хамгийн ойр болон дүрвэн гарах хаалга руу  (хамт олноороо байгаа бол) толгойгоо халхлан яарч сандралгүй нэг цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларав.

ГУРАВ: дахь түгшүүрийн дохио дуугарахад байгууллагын ажилтнууд бүрэн гарсан тухай мэдээллийг удирдах албан /штабын дарга/ тушаалтанд танилцуулав.

IMG_0521

IMG_0546