Нийтлэгдсэн 2019-01-14

2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 14-21-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2019 оны 01 дүгээр сарын 14ний өдрөөс

2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага: /2000 м-ээс доош/

Үзэгдэл: 18-нд солигдмол үүлтэй. Бага зэргийн хялмаатай. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй. Утаатай.

Салхи: 14-нд баруун баруун хойноос 4-7м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Хугацааны эхээр шөнөдөө 31-33 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна. 16-наас хүйтний эрч суларч шөнөдөө 26-28 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19-нд Чойбалсан нисэх буудал орчимд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/        

14-нд Мөрөн, Төв, Говь, Дорнод, 18, 19-нд Төв бүсийн хойд хэсэг, Дорнод бүсэд 6000м-ээс дээш өндөрт дунд хүчтэй сэгсрэлттэй.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2019 оны 1 дүгээр сарын 14-21-н  хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 16, 17, 18-ны өдрүүдэд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Гол төлөв баруун болон баруун өмнөөс 5-8м/с.

Температур: Шөнөдөө 21-23 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Солигдмол үүлтэй 17, 18-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Бүх хугацаанд баруун хойноос 3-6м/с.

Агаарын температур: Шөнөдөө 39-41 градус, өдөртөө 30-32 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх өдрүүдэд аэродром орчим дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17, 18-нд үүлшинэ, бага зэргийн цас, 16, 19-нд үүлэрхэг, ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 15-17-нд баруунаас 4-7м/с, зарим үед 9-12м/с. Бусад хугацаанд 2-5м/с.

Температур: Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун баруун хойноос 3-6м/с.

Температур: Шөнөдөө 28-30 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг сулрана.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17, 18-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 16, 17-нд үүлшинэ. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй

“Булган” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Баруун, баруун хойноос 2-5м/с.

Температур: 14-нд хүйтэн шөнөдөө 26-28 градус өдөртөө 13-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч шөнөдөө 22-24 градус өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд сул хүчтэй сэгсрэлттэй.

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: багавтар үүлтэй цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 5-8 м/с.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 19-21 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:Байхгүй

“Баянхонгор” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 19, 20-нд үүлшинэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Хугацааны турш баруунаас 3-6м/с.

Агаарын температур: 14,15-нд бага зэрэг хүйтэрч шөнөдөө 23-25 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус хүйтэн, бусад хугацаанд хүйтний эрч суларч шөнөдөө 20-22 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 16, 17, 18-нд үүлшинэ. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 6-9м/с.

Температур: 15-нд шөнөдөө 25-27 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус хүйтэн, 16-18-нд  шөнөдөө 20-22 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус  хүйтэн,19-21-нд шөнөдөө 23-25 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус  хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17, 18-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Үзэгдэлгүй.

Салхи: 15-17-нд баруун өмнөөс 3-6 м/с, бусад хугацаанд баруун хойноос 7-10 м/с хүрч салхилна.

Температур: 14, 18, 19-нд шөнөдөө 22-24 градус, өдөртөө 12-14 градус, бусад хугацаанд шөнөдөө 15-17 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 14, 15-нд баруун хойноос 7-10 м/с, бусад хугацаанд баруун хойноос 5-8 м/с.

Температур: Хугацааны эхээр шөнөдөө 24-26 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна. 20-ноос хүйтний эрч нэмж суларна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 14,15-нд үүлэрхэг ялимгүй цас орно. 16, 17-нд багавтар үүлтэй бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.

Салхи: 14, 15-нд баруун хойноос 9-12м/с, бусад хугацаанд баруунаас 5-8м/с байна.

Температур: Хугацааны эхээр шөнөдөө 23-25 градус, өдөртөө 13-15 градус, 16-наас хүйтний эрч суларч шөнөдөө 18-20 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 14, 15-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Өндөрхаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 15, 18, 21-нд үүлшинэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.

Салхи: 14-нд баруун хойноос 9-12м/с. 15, 19, 20-нд баруунаас 8-11м/с. Бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с.

Температур: 14-нд хүйтэрч шөнөдөө 30-32 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн, 15-17-нд шөнөдөө 25-27 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн, 18-21-нд хүйтний эрч суларч шөнөдөө 23-25 градус, өдөртөө 5-8 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 14, 15, 19-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Баруун-Урт” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 18-нд  үүлэрхэг цас бударна. Бусад хугацаандаа солигдмол үүлтэй  цас орохгүй.

Салхи:Ихэнх хугацаандаа баруунаас 4-7м/с, 15,17-нд 12-14м/с хүрч явган шуурга шуурна.

Температур: 15-16-нд шөнөдөө 24-26 градус өдөртөө 13-15 градус хүйтэн 17-ноос хүйтний эрч суларч шөнөдөө 18-20 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 14, 15, 17-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: 14-нд хойно баруун хойноос 5-8 м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Ихэнх хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 17-19 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 14-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Хөшигийн хөндий” дэх нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 6-9м/с. 14,19-нд 8-11м/с, түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 21-26 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй

Үзэгдэл: 14, 15-нд Чойбалсан, 16-нд Өлгий, Алтай, Ховд, 17-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Алтай, 18-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Алтай, Баруун-Урт, 19-нд Ховд нисэх буудлуудад  үүлшиж, бага зэрэг цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.

Салхи: 14-нд Чойбалсан, Өндөрхаан, Мандалговь, Гурвансайхан, Хөшигийн хөндий, 15-нд Ховд, Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт Мандалговь, Гурвансайхан,  17-нд Ховд, 19-нд Баруун-урт нисэх буудалуудад баруунаас баруун хойш эргэж  9-12м/с, Зарим нисэх буудлуудад  үе үе 12-14м/с хүрнэ. Бусад хугацаанд  ихэнхдээ зөөлөн салхитай байна.

Температур: Өлгий, Алтай, Баянхонгор, Мөрөн, Булган  нисэх буудлуудаар ихэнх хугацаанд шөнөдөө 23-25 градус, өдөртөө  13-15 градус, Ховд, Доной нисэх буудлуудад шөнөдөө 29-31 градус, өдөртөө 17-19 градус, Дэглий цагаан, Тосонцэнгэл нисэх буудлуудад шөнөдөө 38-40 градус, өдөртөө 30-32 градус,  Өвөрхангай нисэх буудалд шөнөдөө 18-20 градус, өдөртөө 8-10 градус,  Говь болон Зүүн аймгуудын нисэх буудлуудад шөнөдөө 22-24 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна. 14-нд Өндөрхаан нисэх буудалд  30-32 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.  Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг сулрана.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 14, 15-нд Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт, 17, 18-нд Өлгий, Ховд, Дэглий цагаан, Доной нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлттэй,  17, 18-нд Алтай, 19-нд Чойбалсан нисэх буудал орчимд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

Орон нутгийн нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2019 оны 1 дүгээр сарын 14-21-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/14-15-нд хүйтний эрч хэвээр байна/

Баруун аймгуудын нутгаар: 17-нд Алтайн уулсаар бага зэргийн цас орно. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө  5-10 градус, Алтай, Хангайн уул бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн зарим газраар, 18-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн зүүн хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15, 19-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Дундговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

( 2018 оны 01 дүгээр сарын 07-ны 08 цагаас 2019 оны 1 дүгээр сарын 14-ний 08 цаг хүртэлх )

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт 7, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд Орхон-Сэлэнгийн саваар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 0.0-1.4 мм цас орсон байна. Хамгийн их нь Сэлэнгийн Хүдэрт 1,4мм, Хушаатад 0,8мм, Бугатад 0,6мм, Булганы Бүрэгхангайд 0,4мм, Эрдэнэтэд 0,3мм цас орсон байна. Бусад хугацаанд цас ороогүй.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Баянхонгорын хойд, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дорнод Сүхбаатарын зүүн, Төв аймгийн баруун хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговь 20 см, Малчинд 19 см, Баруунтуруунд 17 см, Хяргасд 15см, Хөвсгөлийн Хатгалд 15 см цасан бүрхүүл тогтсон байна.

Агаарын хамгийн их температур: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгороор 27-33 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 12-22 градус хүйтэн,  говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 градус дулаанаас 8 градус хүйтэн, бусад нутгаар 7-13  градус  хүйтэн байв. 10-нд Архангай Цэцэрлэгт 2 градус, Эрдэнэмандалд 1 градус, Өвөрхангайн Арвайхээрд 1 градус, 13-нд Өмнөговийн Ханбогдод 1 градус дулаан байсан байна.

Агаарын хамгийн бага температур: Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр  33-42 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-23 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байв.

Cалхи: ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, хугацааны  эхээр говь, тал, хээрийн нутгаар  секундэд 12-14  метр, Арц Богдын өвөр хоолойгоор  секундэд 20 метр хүрч ширүүссэн байна.  ​

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд цас ороогүй байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-32 градус, бусад хэсгээр 19-26  градус, өдөртөө хугацааны дунд үеэр хүйтний эрч суларч 7-12 градус, бусад хугацаанд  12-17 градус  хүйтэн  байв.

Буянт-Ухаа орчимоор: 2019 оны 01 сарын 07-ний өдрөөс 2019 оны 01 сарын 14-ны өдөр хүртэлх

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд багавтар үүлтэй. Салхи ихэнх хугацаанд 1-4м/с, түр зуур 5м/с хүрч өрөвхийлсөн байна. Үзэгдэл: Хяруу- I/07, 08, 09, 10, 11, 12, 13-нд, Утаа- I/07, 08, 09, 10, 11, 12, 13-нд. Салхины хамгийн их утга I/12-ны өдөр 7м/с хүрсэн. Агаарын температурын хамгийн их утга 01 сарын 11-нд 9.0 градус хүйтэн, агаарын температурын хамгийн бага утга 01 сарын 07-нд 34.7 градус хүйтэн, хөрсний температурын хамгийн их утга 01 сарын 11-нд 0.9 градус хүйтэн, хөрсний температурын хамгийн бага утга 07-нд 35.3 градус хүйтэн байв. Алсын барааны харагдацын бага утга  2019 оны 01сарын 09,10-нд 3000м хүрч утаа ажиглагдсан байна.

ЦУОШГазар

Урьдчилан Мэдээлэх Хэлтэс

2019.01.14