Нийтлэгдсэн 2019-01-21

2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 21-28-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага: /2000 м-ээс доош/

Үзэгдэл: 23-24-нд, 26-27-нд солигдмол үүлтэй. Бага зэргийн хялмаатай. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй. Утаатай.

Салхи: 23, 26-нд баруун хойноос 4-7м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4 м/с.

Температур: Хугацааны эхээр шөнөдөө 25-27 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна. 24-нөөс бага зэрэг сэрүүсч шөнөдөө 27-29 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 24, 27-нд Өндөрхаан, Чойбалсан, 25-нд Ховд, Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Мөрөн, 26-нд Булган, Өндөрхаан нисэх буудал орчимд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/

21, 22, 23-нд Дорнод бүсэд, 26-нд Говийн бүс, 27-28-нд Алтай бүсийн хойд хэсэг болон Говийн бүсэд 6000м-ээс дээш өндөрт дунд хүчтэй сэгсрэлттэй.

Орон нутгийн нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2019.01.21-01.28

Үзэгдэл: 23-нд Дэглий цагаан, Доной, Булган, Арвайхээр, Чойбалсан, Өндөрхаан, Хөшигийн хөндий, 24-нд Алтай, 25-нд Дэглий цагаан, Доной, Мөрөн, Гурвансайхан, 26-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Арвайхээр, Баянхонгор, Чойбалсан, Хөшигийн хөндий, 27-нд Өлгий, Доной, Гурвансайхан, 28-нд Ховд, Гурвансайхан, Мандалговь нисэх буудлуудад  үүлшиж, бага зэрэг цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.

Салхи:  21-нд Чойбалсан,  23-нд Арвайхээр, Баянхонгор, Мандалговь, Гурвансайхан, Ханбумбат, Хөшигийн хөндий, Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт, 24-нд , Доной, Баянхонгор, Өндөрхаан, Мандалговь,  26-нд  Чойбалсан, Хөшигийн хөндий, 27-нд Ховд, Булган, 28-нд Ховд нисэх буудалуудад баруунаас хойш эргэж  9-12м/с, Зарим нисэх буудлуудад  үе үе 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд  ихэнхдээ зөөлөн салхитай байна.

Температур: Өлгий, Ховд нисэх буудлуудад ихэнх хугацаанд шөнөдөө 24-26 градус, өдөртөө  14-16 градус, Доной, Мөрөн нисэх буудлуудад ихэнх хугацаанд шөнөдөө 21-23 градус, өдөртөө  9-11 градус, Булган, Арвайхээр, Баянхонгор, Алтай, Мандалговь, Хөшигийн хөндий, Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт нисэх буудлуудад шөнөдөө 15-17 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн, Гурвансайхан, Ханбумбат нисэх буудлуудад шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна. 23-аас ихэнх нисэх буудлуудаар хүйтний эрч  чангарна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 24, 27-нд Өндөрхаан, Чойбалсан, 25-нд Ховд, Алтай, Баянхонгор, Арвайхээр, Мөрөн, 26-нд Булган, Өндөрхаан нисэх буудал орчимд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

2019 оны 1 дүгээр сарын 21-28-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/23-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүний

нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна/

Баруун аймгуудын нутгаар: 22-нд нутгийн хойд хэсгээр,  23-нд нутгийн зүүн хэсгээр, 25,27-нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ.  Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор болон Алтай уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө  6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн зарим газраар, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 26-нд нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 24-29 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгаар, 27-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-23-нд зарим газраар 14-14м/с хүрч ширүүснэ. Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

 ЦУОШГазар

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

( 2018 оны 01 дүгээр сарын 14-ний 08 цагаас 2019 оны 1 дүгээр сарын 21-ний 08 цаг хүртэлх )

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт 17-нд Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар, 19-нд Увсын Улаангомд 1.0 мм, Малчинд 0.3 мм бага зэргийн цас орсон байна. Хамгийн их нь Ховдын Дунд-Уст 1.0мм, Баян-Өлгийн Баяннуурт 1.0мм.  Увсын Улаангомд 1.0мм, Өмнөговьд 0.5 мм, Өндөрхангайд 0.3 мм , Малчинд 0.3 мм цас орсон байна. Бусад хугацаанд цас ороогүй.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн нутаг,  Говь-Алтай, Баянхонгор, Төв, Хэнтийн хойд, Архангайн өмнөд, Булган, Дорнодын зүүн хэсэг, Сүхбаатарын баруун, Өвөрхангайн зарим газраар 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 16 см, Хяргасд 15 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Улаан-Уулд 14 см зузаан цастай байна.

Агаарын хамгийн их температур: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, -21….-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -10….-15 градус хүйтэн,  говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар +3…-10 градус, бусад нутгаар -7…-12  градус  хүйтэн байв. 19-нд Өвөрхангайн Арвайхээрд +2, Хархоринд +3 градус, Архангайн Цэцэрлэгт +1 градус, дулаан байсан байна.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -35…-42 градус, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25…-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр газраар -18…-23 градус, бусад нутгаар -21…-26 градус  хүйтэн байв.

Cалхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, хугацааны сүүлчээр говь, тал, хээрийн нутгаар  секундэд 12-14 метр,  Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 20 метр хүрч ширүүссэн байна.  ​​

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд цас ороогүй байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Хугацааны эхээр хүйтэрч Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-32 градус, бусад хэсгээр 23-28  градус, өдөртөө хугацааны дунд үеэр хүйтний эрч суларч 8-10 градус, бусад хугацаанд  10-15 градус  хүйтэн  байв.

Буянт-Ухаа орчимоор: Ихэнх хугацаанд багавтар үүлтэй. 01 сарын 14-нд 0.0мм тунадас орсон. Салхи ихэнх хугацаанд 1-5м/с, түр зуур 10м/с хүрч өрөвхийлсөн байна.

Үзэгдэл: Цас- I/14, Хяруу- I/14, 15, 16, 17, 18, 19, 20, 21-нд, Утаа- I/14, 15, 16, 17, 18, 19, 20, 21-нд.

Салхины хамгийн их утга: I/17-ны өдөр 10м/с хүрсэн.

Агаарын температурын хамгийн их утга: 01 сарын 20-нд 8.4 градус хүйтэн.

Агаарын температурын хамгийн бага утга: 01 сарын 15-нд 34.3 градус хүйтэн.

Хөрсний температурын хамгийн их утга: 01 сарын 20-нд 1.7 градус хүйтэн.

Хөрсний температурын хамгийн бага утга: 14-нд 34.8 градус хүйтэн байв.

Алсын барааны харагдацын бага утга: 2019 оны 01 сарын 15,16,17,18,20-нд 3000м хүрч утаа ажиглагдсан байна.

2019 оны 1 дүгээр сарын 21-28-н  хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 26, 27-ны өдрүүдэд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Гол төлөв баруун болон баруун өмнөөс 4-7м/с.

Температур: шөнөдөө 22-24 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 23, 25,26-нд үүлшиж  бага зэргийн цас орно. бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнхи хугацаанд баруун хойноос 3-6 м/с.

Агаарын температур: Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 24-26 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай үзэгдэл: Ихэнхи хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  26, 28-нд үүлшинэ, ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 27, 28-нд  9-12м/с. Бусад хугацаанд 3-6м/с.

Температур: Шөнөдөө  25-27 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 23, 25, 25-26-ны шөнө, 27-нд бага зэргийн цас орно.Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд баруун, баруун хойноос  3-6 м/с, 23, 24-нд баруун өмнөөс 7-10м/с хүрч явган шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө 21-23 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 23, 25, 27-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, мөстөлт ажиглагдана.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  21,22-нд үүлшинэ, бусад хугацаанд үүлэрхэг. 25-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй

Салхи: Тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 21,22-нд хүйтний эрч суларч, шөнөдөө 21-23 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн, 23-наас хүйтэрч, шөнөдөө 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Цаг агаарын аюултай үзэгдэлгүй.

“Булган” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 23, 24-нд үүлэрхэг, цас бударна, бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Баруун, баруун хойноос 3-6м/с, 23, 27-нд үе үе 10-12м/с хүрч ширүүснэ.

Температур: 21, 22-нд хүйтний эрч сул шөнөдөө 18-20 градус өдөртөө 1-3 градус хүйтэн байна. 23-наас хүйтний эрч бага зэрэг чангарч шөнөдөө 22-24 градус өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 23, 27-нд сул хүчтэй сэгсрэлттэй.

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 23, 25-28-нд үүлшинэ. 23,26-нд ялимгүй цас бударна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 23-нд 10-13м/с хүрч түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 5-8м/с.

Температур: Хугацааны эхээр шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан, 23-наас хүйтэрч шөнөдөө 19-21 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 23-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Баянхонгор” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 23, 24, 25-26-нд үүлшинэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. 26-нд ялимгүй цас орно.

Салхи:  23-24-нд баруунаас 9-12м/с. Бусад хугацаанд 3-6м/с.

Агаарын температур: 21-22-нд шөнөдөө 17-19 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн, 23-наас хүйтний эрч чангарч шөнөдөө 22-24 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  23, 24-нд дунд хүчтэй сэгсрэлт  ажиглагдана.

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 24-нд үүлэрхэг ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.

Салхи: Баруунаас 6-9м/с.

Температур: 21,22-нд шөнөдөө 16-18 градус, өдөртөө 7-9 градус, 23-нд шөнөдөө 22-24 градус, өдөртөө 9-11 градус, 24-нд шөнөдөө 19-21 градус, өдөртөө 7-9 градус, 25-28-нд шөнөдөө 14-16 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 23-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 24-25, 27-28-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи:ихэнх хугацаанд баруун өмнөөс 3-6 м/с, 23-нд баруун хойноос 11-14 м/с хүрч ширүүснэ.

Температур: 21-22-нд шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 3-6 градус дулаан, 24-нд өдөртөө 7-9 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 15-17 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 24-25, 27-28-нд алсын бараа муудна. 23-нд өрөвхийлөлттэй

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 28-нд үүлэрхэг ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.

Салхи: 23, 24-нд баруун хойноос 11-14 м/с, бусад хугацаанд баруун хойноос 6-9 м/с.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 27, 28-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 23, 26-нд үүлэрхэг ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.

Салхи: 21, 23, 26-нд баруун хойноос 7-10м/с, бусад хугацаанд зөөлөн салхитай байна.

Температур: Хугацааны эхээр шөнөдөө 14-16 градус, өдөртөө 2-4 градус, бусад хугацаанд шөнөдөө 19-21 градус,  өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22, 23-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Өндөрхаан нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 23-24-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. 26,28-нд үүлшинэ. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: 23-нд зүүн хойноос, 24-нд баруун хойноос  8-11м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 6-9м/с.

Температур: 21-23-нд шөнөдөө 19-21 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна. 24-28-нд бага зэрэг хүйтэрч шөнөдөө 21-23 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 24-нд дунд хүйчтэй сэгсрэлт  ажиглагдана.

Баруун-Урт нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 24-нд  үүлэрхэг цас бударна. Бусад хугацаандаа солигдмол үүлтэй  цас орохгүй.

Салхи:  23-24-нд зүүн хойноос бусад хугацаандаа баруунаас 6-9м/с, 26-нд 12-14м/с хүрч явган шороон шуурга шуурна.

Температур: 21-23-нд шөнөдөө 14-16 градус өдөртөө 2-4 градус.  24-нөөс шөнөдөө 19-21 градус өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22, 26-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Ханбумбат нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: 23-24-нд хойно зүүн хойноос 7-10 м/с, 26, 27-нд хойно баруун хойноос 8-11м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Ихэнх хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна. 24-нөөс бага зэрэг сэрүүсч шөнөдөө 14-16 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26, 27-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Хөшигийн хөндий дэх нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 23, 26-нд бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Их төлөв баруун, баруун хойноос 6-9м/с.  23, 26-нд 8-11м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ.

Температур: 21-нээс хүйтний эрч бага зэрэг суларч, шөнөдөө 17-19 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн, 23-наас бага зэрэг хүйтэрч, шөнөдөө 21-23 градус, өдөртөө 11-13 градус орчим хүйтэн байх төлөвтэй байна.