Нийтлэгдсэн 2019-01-31

ҮЗҮҮЛЭЛТЭД ТУЛГУУРЛАСАН НАВИГАЦИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗОХИЦУУЛАЛТ /PBNICG/-ИЙН АНХДУГААР НЭЭЛТТЭЙ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монголын агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг зохицуулах ажлын хэсэг (MANPING)-ийн ажлын багийн нэг болох Үзүүлэлтэд тулгуурласан навигацийн хэрэгжилт, зохицуулалтын ажлын баг (PBNICG)-ийн анхдугаар нээлттэй семинар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09:30-12:00 цагийн хооронд ИНЕГ-ын хурлын танхимд зохион байгуулагдана. Семинарт дараах агуулгын хүрээнд танилцуулга, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

  • Ази, номхон далайн бүсийн PBN-ийн хэрэгжилт, хөрш улсуудын өнөөгийн түвшин, харилцан уялдаа;
  • МУ-ын дээд агаарын зайн PBN-ний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ;
  • МУ-ын PBN нислэгийн журмын хэрэгжилт, хэтийн төлөвлөлт;
  • Уламжлалт болон RNAV5 агаарын замын ашиглалтын судалгаа;
  • Санал, дүгнэлт.