Нийтлэгдсэн 2019-02-12

2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН 11-18-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага: 

Үзэгдэл:  13-нд үүлшинэ, 14-нд солигдмол үүлтэй. Хялмаатай. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй. Утаатай.

Салхи: 13-нд өмнө, зүүн өмнөөс 4-7м/с, 14, 17-нд баруун хойноос 5-8м/с, Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна. 16-наас хүтний эрч суларч шөнөдөө 22-24градус, өдөртөө 06-08 градус хүйтэн байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11, 12, 13-нд Ховд, Алтай, Баянхонгор, Арвайхээр, Гурвансайхан, 14-нд Гурвансайхан, Ханбумбат, Баруун-Урт нисэх буудал орчимд дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/        

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11, 12, 13-нд Ховд, Алтай, Баянхонгор, Арвайхээр, Гурвансайхан, 14-нд Гурвансайхан, Ханбумбат, Баруун-Урт нисэх буудал орчимд 6000м-ээс дээш өндөрт дунд хүчтэй сэгсрэлттэй.

 Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

 ( 2019 оны 02 дугаар сарын 04-ний 08 цагаас 2019 оны 02 дугаар сарын 11-ний 08 цаг хүртэлх )

Тунадас: 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 5,8,9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд ихэнх нутгаар цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Ховдын Үенчид 4.2 мм, Завханы Тэлмэнд 4,0 мм, Өвөрхангайн Хархоринд 3,9 мм, Ховдын Мянгадад 3,8мм цас орсон байна.

Цасны зузаан:  Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймаг, Өмнөговь, Дундговийн нутгаар, Говь-Алтайн баруун, Хэнтийн зүүн, Сэлэнгийн баруун, Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 24см, Хяргас, Малчинд 20см, Улаангом, Баруунтуруунд 19 см, Завханы Баянтэс 16см, Цагаан хайрхан 15 см, Улиастайд 14 см, Хөвсгөлийн Хатгал, Улаан-уулд 15 см зузаан цастай байна.

Агаарын хамгийн их температур: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар жиндүү хүйтэн байж  Увс нуур болон Дархадын хотгор ,Идэр, Тэс голын хөндийгөөр -25…-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19….-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6…-11 градус,  бусад нутгаар -15…-20  градус  хүйтэн  байв.

Агаарын хамгийн бага температур:  Өнгөрсөн 7 хоногт нийт нутгаар жиндүү хүйтэн байж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон голын хөндийгөөр -40…-48 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  гоын хөндийгөөр -34…-39 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор -15….-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -19…-24 градус, бусад нутгаар -28…-33 градус хүйтэн байв.

Cалхи:  Ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүссэн байна.  ​

Улаанбаатар хот орчмоор: Нийт хугацаанд цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Жиндүү хүйтэн байж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-38, бусад хэсгээр 27-32, өдөртөө -18…-23 градус хүйтэн байсан байна.

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас ороогүй.

Салхи: Ихэнх хугацаанд 1-5м/с, түр зуур 12м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга II/10-ны өдөр 12м/с хүрсэн.

Үзэгдэл: Хяруу- II/04, 05, Утаа- II/04 ,05, 07, 08, 10-нд.

Агаарын температурын хамгийн их утга: 02 сарын 04-нд 16.0 градус хүйтэн

Агаарын температурын хамгийн бага утга: 02 сарын 06-нд 37.9 градус хүйтэн

Хөрсний температурын хамгийн их утга: 02 сарын 09-нд 1.8 градус хүйтэн

Хөрсний температурын хамгийн бага утга: 02 сарын 06-нд 39.4 градус хүйтэн байв.

Алсын барааны харагдацын бага утга:  2019 оны 02 сарын 07-нд 3600м хүрч утаа ажиглагдсан байна.

2019 оны 2 дугаар сарын 11-нээс 2 дугаар сарын 18-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ 13-нд нутгийн баруун хагаст, 14 нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч,

ихэнх хугацаанд жиндүү хүйтэн байна /

Баруун аймгуудын нутгаар: 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар цас, 14-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 12-нд зарим газраар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 15-наас хүйтний эрч суларна.

Төвийн аймгуудын нутгаар: 13-нд нутгийн өмнөд хэсгээр цас, 14-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. 16-наас хүйтний эрч суларна.

Зүүн аймгуудын нутгаар: 14-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. 7-ноос өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 16-наас хүйтний эрч суларна.

Говийн аймгуудын нутгаар: 12-нд зарим газраар бага зэргийн цас, 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар цас орж, салхи 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Агаарын температур Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 16-наас хүйтний эрч суларна.

ЦУОШГазар

Урьдчилан Мэдээлэх Хэлтэс

2019.02.11

Орон нутгийн нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2019.02.11-02.18

Үзэгдэл: 11-нд Ховд,  Баянхонгор,  Арвайхээр, Алтай, Ханбумбат, 12-нд Өлгий, 13-нд Дэглий цагаан, Доной, Арвайхээр, Баянхонгор, Алтай, Гурвансайхан, Мандалговь, Өндөрхаан, Ханбумбат, 14-нд Гурвансайхан, Мандалговь ,Өндөрхаан, Баруун-Урт нисэх буудлуудад үүлшиж, бага зэрэг цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.

Салхи: 11-14-нд  баруун болон говийн аймгуудын нисэх буудлуудад ихэнхдээ  баруун өмнөөс хойш эргэж 7-10м/с,  зарим нисэх буудлуудад үе үе 14-16м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна.  14-өөс зүүн аймгуудын нисэх буудлуудаар  баруунаас хойш эргэж  8-11м/с. Бусад хугацаанд ихэнхдээ зөөлөн салхитай байна.

Температур: Өлгий, Ховд, Алтай, Арвайхээр, Хөшгийн хөндий, Гурвансайхан нисэх буудлуудад ихэнх хугацаанд шөнөдөө 24-26 градус, өдөртөө  13-15 градус, Доной, Мөрөн, Булган, Баянхонгор, Мандалговь болон зүүн аймгуудын  нисэх буудлуудад ихэнх хугацаанд шөнөдөө 30-32 градус, өдөртөө 17-20 градус, Дэглий цагаан, Тосонцэнгэл нисэх буудлуудад шөнөдөө 38-40 градус, өдөртөө 24-26 градус, Хугацааны сүүлчээр ихэнх нисэх буудлуудаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: : 11, 12, 13-нд Ховд, Алтай, Баянхонгор, Арвайхээр, Гурвансайхан, 14-нд Гурвансайхан, Ханбумбат, Баруун-Урт нисэх буудал орчимд 6000м-ээс дээш өндөрт дунд хүчтэй сэгсрэлттэй.

2019 оны 2 дугаар сарын 11-18-н  хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 12-ны өдөртөө бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Гол төлөв баруун болон баруун өмнөөс 7-10м/с.

Температур: шөнөдөө 23-25 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 12-13, 15-нд үүлшиж  бага зэргийн цас орно. бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнхи хугацаанд баруун хойноос 3-6 м/с.

Агаарын температур: Шөнөдөө 38-40 градус, өдөртөө 24-26 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай үзэгдэл: Ихэнхи хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11, 14-нд үүлэрхэг, ялимгүй цас, 12-13-нд шилжих шөнө, 13-нд үүлшинэ, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 11, 14, 17-нд  баруун, баруун өмнөөс 7-10м/с. Бусад хугацаанд 3-6м/с.

Температур: Шөнөдөө  26-28 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 12-13-ны шөнө, 13-14-нд бага зэрэг цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 3-6м/с. 12-13-ны шөнө, 13-14-нд баруун өмнөөс 8-11м/с  хүрч явган цасан шуурна шуурна.

Температур: ихэнх хугацаанд шөнөдөө  30-32 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  13,14-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  Солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 11-13-нд намуун, бусад хугацаандаа баруунаас 5-8м/с.

Температур:  Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн, 15-наас хүйтний эрч суларч шөнөдөө 24-26 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15, 16-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Булган” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 3-6м/с, 14-17-нд үе үе 10-12м/с хүрч ширүүснэ.

Температур: Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна. 15-наас хүйтний эрч эрс суларч шөнөдөө 20-22 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  14-17-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Солигдмол үүлтэй. 11, 13-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй .

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 5-8 м/с. 13-нд түр зуур 12-14м/с хүрч шуурна

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө  22-24 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр өдөртөө бага зэрэг дулаарна

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 13-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, мөстөлттэй

“Баянхонгор” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11-15-нд үүлшиж, 11-нд ялимгүй цас, 13-нд цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй.

Салхи:  Хугацааны турш  3-6м/с.

Агаарын температур:  11-13-нд хүйтний эрч чангарч шөнөдөө 28-30 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн, 14,15-ныг хүртэл шөнөдөө 24-26 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна. 16-наас хүйтний эрч суларна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  13-нд хүчтэй мөсдөлт ажиглагдана.

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11-нд бага зэргийн цас орно. 13-нд  цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: ихэнх хугацаанд баруунаас 6-9 м/с, 13-нд баруунаас 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур: 11-13-нд шөнөдөө 27-29 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн, 14,15-нд хүйтэрч шөнөдөө 30-32 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн, 16-наас хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 26-28 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11-13-нд алсын бараа муудна, сул хүчтэй мөстөлт ажиглагдана, 13-нд өрөвхийлөлттэй

Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 13-14-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи:ихэнх хугацаанд баруун, баруун өмнөөс 5-8 м/с, 14-нд баруун хойноос 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур: 11-13-нд шөнөдөө 20-22 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн, 14,15-нд хүйтэрч шөнөдөө 23-25 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн, 16-наас хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 15-17 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 13-14-нд алсын бараа муудна, 14-нд өрөвхийлөлттэй.

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  13-14-нд шилжих шөнө үүлшинэ. Цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 14-нд баруун хойноос 9-12м/с. Бусад хугацаанд  баруун хойноос 6-9м/с.

Температур: хугацааны эхээр шөнөдөө 28-30 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна. 15-аас хүйтний эрч суларна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  Бүх хугацаанд багавар үүлтэй, цас орохгүй.

Салхи: 15-17-нд баруунаас 6-9м/с, бусад хугацаанд зөөлөн салхитай.

Температур: 11-нээс 13-нд шөнөдөө 27-29 градус, өдөртөө 14-16 градус, 16, 17-нд  хүйтний эрч суларч шөнөдөө 14-16 градус, өдөртөө 3-5 градус бусад хугацаанд шөнөдөө 20-22 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Үгүй

Өндөрхаан нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 13, 14-нд үүлшинэ, ялимгүй цас орно.Бусад хугацаанд багавтар үүлтэй.Цас орохгүй.

Салхи: 11, 14, 15-нд баруун хойноос 7-10м/с, 16-нд баруун өмнөөс 9-12м/с. Бусад хугацаанд баруун өмнөөс 6-9м/с.

Температур: 11,12-нд шөнөдөө 32-34 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн, 13-15-нд шөнөдөө 26-28 градус, өдөртөө 8-10 градус, бусад хугацаанд шөнөдөө 20-22 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл:

Баруун-Урт нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 14-нд  үүлэрхэг бага зэргийн цас орно. Бусад хугацаандаа солигдмол үүлтэй  цас орохгүй.

Салхи: ихэнх хугацаанд ихэвчлэн баруунаас  5-8м/с. 16-18-нд 12-14м/с хүрч явган шороон шуурга шуурна.

Температур: 11-14-нд шөнөдөө 29-31 градус өдөртөө 14-16 градус хүйтэн, 15-наас хүйтний эрч суларч шөнөдөө 18-20 градус өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16-18-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Ханбумбат нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11, 13, 14-нд үүлшинэ. Бага зэргийн цас бударна. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: 11, 12, 13-нд зүүн, зүүн хойноос 5-8м/с, Бусад хугацаанд баруун хойноос 6-9м/с байна. Зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ.

Температур: Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.  16-наас хүтний эрч суларч шөнөдөө 16-18 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11, 12, 13, 14-нд дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

Хөшигийн хөндий дэх нисэх буудал орчимд:

Үзэгдэл: цас орохгүй. Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй.

Салхи: ихэнх хугацаанд баруун, баруун хойноос 6-9м/с. Зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ.

Температур: 16-наас хүйтний эрч бага зэрэг суларч, шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн. Бусад хугацаандаа шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус орчим хүйтэн байх төлөвтэй байна.

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВҮҮД