ИНД-тэй холбоотой санал хүсэлтээ Буяндэлгэр Уянга 71-282023 rule@mcaa.gov.mn цахим хаягаар Дүрмийн хэлтэст ирүүлж болно.
Иргэний нисэхийн баримт бичгүүдийн боловсруулалтад нийтлэг хэрэглэгддэг Англи үгсийн орчуулгыг эндээс авч өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглаж, зарчмын зөрүүтэй санал байвал бидэнд хандана уу.



Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ИНД-үүдийг мөн өдрөөс тус хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэн шинэчлэн батлах бөгөөд Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шаардлагатай боловсруулалтыг хийж байна. 

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-дэх заалтын дагуу Иргэний нисэхийн дүрмүүдийн төслүүдийг ИНЕГ-ын цахим хуудсанд байршуулсан болно.  https://mcaa.gov.mn/category/539

Тус дүрмийн төслүүдтэй танилцан холбогдох саналаа Маягт 24011/01 болон uyanga.b@mcaa.gov.mn, rule@mcaa.gov.mn  ирүүлнэ үү.

Хуулийн хэрэгжилт
Дугаар Нэр Огноо
ИНД ИНД-ийн нэр томьёоны тайлбар 2024 оны 10 сарын 09
ИНД-100 Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо 2024 оны 10 сарын 09
ИНД-101 Хүнгүй агаарын хөлөг, пуужин, жиро-глайдер болон парасэйлийн үйл ажиллагааны дүрэм 2024 оны 10 сарын 09
ИНД-102 Хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт 2024 оны 10 сарын 09
ИНД-103 Хэт хөнгөн агаарын хөлгийн үйл ажиллагааны дүрэм 2024 оны 10 сарын 09
ИНД-104 Глайдерын үйл ажиллагааны дүрэм 2024 оны 10 сарын 09
ИНД-105 Шүхрийн үйл ажиллагааны дүрэм 2024 оны 10 сарын 09
ИНД-106 Ханг-глайдерын үйл ажиллагааны дүрэм 2024 оны 10 сарын 09
ИНД-108 Агаарын тээвэрлэгчийн аюулгүйн хамгаалалтын хөтөлбөр 2024 оны 10 сарын 09
ИНД-109 Зохицуулалттай агаарын ачааны байгууллагын гэрчилгээжүүлэлт 2024 оны 10 сарын 09
ИНД-171 Агаарын навигацийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт 2024 оны 10 сарын 09
ИНД-172 Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт 2024 оны 10 сарын 09
ИНД-173 Хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт 2024 оны 10 сарын 09
ИНД-174 Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт 2024 оны 10 сарын 09
ИНД-175 Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт 2024 оны 10 сарын 09
ИНД-71 Агаарын зайг тогтоох болон ангилах 2024 оны 10 сарын 09
ИНД-77 Нислэг үйлдэх агаарын зайд нөлөөлөх байгууламж 2024 оны 10 сарын 17
ИНД-92 Аюултай бараа тээвэрлэх 2024 оны 10 сарын 17
ИНД-95 Хэрэглэлийн нислэгийн журмын бүртгэл 2024 оны 10 сарын 17
ИНД-115 Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт 2024 оны 10 сарын 18
ИНД-140 Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт 2024 оны 10 сарын 18
ИНД-149 Нисэх клубийн гэрчилгээжүүлэлт 2024 оны 10 сарын 18
ИНД-157 Аэродром байгуулах, өөрчлөх, нээх ба хаах 2024 оны 10 сарын 18
ИНД-61 Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл 2024 оны 10 сарын 28
ИНД-65 Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл 2024 оны 10 сарын 28
ИНД-66 Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх 2024 оны 10 сарын 28
ИНД-67 Эрүүл мэндийн стандарт болон гэрчилгээ 2024 оны 10 сарын 28
ИНД-11 Дүрэм боловсруулах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх 2024 оны 10 сарын 29
ИНД-12 Осол, зөрчил болон статистик мэдээлэл 2024 оны 10 сарын 29
ИНД-131 Агаарын хөлгийн түрээс 2024 оны 10 сарын 29
ИНД-133 Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа 2024 оны 10 сарын 29
ИНД-137 Хөдөө аж ахуйн агаарын хөлгийн үйл ажиллагаа 2024 оны 10 сарын 29
ИНД-139 Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт 2024 оны 10 сарын 29
ИНД-146 Агаарын хөлөг зохион бүтээх байгууллагын гэрчилгээжүүлэлт 2024 оны 10 сарын 29
ИНД-148 Агаарын хөлөг үйлдвэрлэх байгууллагын гэрчилгээжүүлэлт 2024 оны 10 сарын 29
ИНД-63 Нисэх инженерийн үнэмлэх, зэрэглэл 2024 оны 10 сарын 31
ИНД-138 Эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа 2024 оны 10 сарын 31
ИНД-144 Нисэхийн хангамжийн байгууллага, гэрчилгээжүүлэлт 2024 оны 10 сарын 31
ИНД-21 Бүтээгдэхүүн, эд ангийн гэрчилгээжүүлэлт 2024 оны 11 сарын 05
ИНД-39 Нислэгт тэнцэх чадварын удирдамж 2024 оны 11 сарын 05