Чиг үүрэг

2025/03/31

Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратегийн загвар

ЭРХЭМ ЗОРИЛГО

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОЛ ЗОРИЛТ

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ АЮУЛГҮЙ, ҮР АШИГТАЙ, ТОГТВОРТОЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ.

2.4.1.      Иргэний нисэхийн хяналт зохицуулалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дотоод хяналт, Чикагогийн Конвенцын 13 дугаар Хавсралтад тусгаснаас бусад төрлийн зөрчил, тохиолдлуудыг шинжлэн шалгаж, тайлан дүгнэлт гаргах, хэрэгжилтэд хяналт тавих, иргэний нисэхийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, төсөл боловсруулах, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын иргэний нисэхийн салбарын аюулгүй байдлын удирдлагын баримт бичгийг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, аюулгүй байдлын мэдээллийн санг хөтлөх;

·          Нисэхийн аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах;

·          Чикагогийн Конвенцын 13 дугаар Хавсралтад туссанаас бусад төрлийн зөрчил, тохиолдлуудыг шинжлэн шалгаж, тайлан дүгнэлт гаргах, уг зөрчил тохиолдлыг дахиж гарахаас урьдчилан хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд байнгын хяналт тавих;

·          Чикагогийн Конвенц, түүний Хавсралтуудад нийцсэн аюулгүй байдлын стандарт, норм, нормативыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, бүртгүүлэх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих;

·          Иргэний нисэхийн салбарын аюулгүй байдлын үндэсний журмын хэрэгжилтийг хангах, байнгын сайжруулалт хийх;

·          Иргэний нисэхийн аюулгүй байдлын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын чиг хандлагад нийцүүлэх, боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;

·          Нисэхийн аюулгүй байдлын суурь судалгаа, статистик, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх;

·          Иргэний нисэхийн салбарын хууль тогтоомж, иргэний нисэхийн дүрмийг боловсруулах, батлуулах, батлагдсан хууль тогтоомж, дүрмийг сурталчлах ажлыг зохион байгуулах;

·          Салбарын стандарт, норм, нормативыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах.

2.4.2.      Байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад  хяналт тавьж, хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах;

·          Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, нэгдсэн тайлан, дүгнэлт, зөвлөмж гаргах;

·          Төсвийн шууд захирагчийн эрхлэх ажлын хүрээний дотоод бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах;

·          Санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн  хэрэгжилт, төсвийн хөрөнгө, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт, аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах;

·          Байгууллагын үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилтийг хангуулах.

2.4.3.      Агаарын тээврийн үйл ажиллагаа, агаарын хөлгийн техникийн үйлчилгээний аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалтыг хангуулах;

·          Агаарын тээврийн болон агаарын хөлгийн техникийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Иргэний нисэхийн дүрмийн дагуу олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

·          Иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх үүрэг хүлээлгэх, тогтолцооны хэрэгжилтийг баталгаажуулах;

·          Аюулыг таних, илрүүлэх, аюулгүй байдалд  үүсэх эрсдэлийг үнэлэх, эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх;

·          Иргэний нисэхийн салбарын болон Иргэний нисэхийн үйлчилгээ эрхлэгчийн  аюулгүй байдлын гүйцэтгэлийн түвшнийг тогтоох, үнэлэх;

·          Иргэний нисэхийн хууль, дүрэм зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх.

2.4.4.      Агаарын навигаци, аэродром, нисэх буудлын аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалтыг хангуулах;

·          Агаарын навигаци, аэродром, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Иргэний нисэхийн дүрмийн дагуу олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

·          Иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх үүрэг хүлээлгэх, тогтолцооны хэрэгжилтийг баталгаажуулах;

·          Аюулыг таних, илрүүлэх, аюулгүй байдалд үүсэх эрсдэлийг үнэлэх, эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх;

·          Иргэний нисэхийн салбарын болон иргэний нисэхийн үйлчилгээ эрхлэгчийн  аюулгүй байдлын гүйцэтгэлийн түвшнийг тогтоох, үнэлэх;

·          Иргэний нисэхийн хууль, дүрэм зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх.

2.4.5.    Агаарын навигаци, нисэх буудал, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг сайжруулах, хууль тогтоомж, норм, нормативын баримт бичиг, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хувилбар боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

·          Агаарын навигаци, нисэх буудал, нисэхийн аюулгүйн хамгаалалтын  үйлчилгээг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын бодлого, чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх бодлого, төсөл, хөтөлбөр, стандартын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх;

·          Иргэний нисэхийн аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг хангуулах;

·          Монгол Улсын агаарын орон зайд нэвтрэх, нислэг үйлдэх зөвшөөрөл олгох;

·          Агаарын зайг тогтоох болон ангилах, нислэг үйлдэх агаарын зайд нөлөөлөх байгууламж, тэдгээрийн зохицуулалтыг хангуулах;

·          Ерөнхий нисэхийн үйл ажиллагааг дэмжих, аэродром байгуулах, өөрчлөх, нээх, хаах судалгаа хийх;

·          Агаарын зайн болон нисэх буудлын багтаамжийг нэмэгдүүлэх, нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх, зөвшөөрөл олгох, нислэгийн цагийн хуваарийг батлах;

·          Хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, биелэлтийг хангуулах;

·          Агаарын навигаци, нисэх буудал, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг сайжруулах бодлогын хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах;

·          Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын агаарын тээврийн салбарын хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангуулах;

·          Хүнгүй нисэх төхөөрөмж (UAV)-ийн эрх зүйн орчин, хөгжлийг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын стандарт, шаардлагад нийцүүлэн, нислэгийн аюулгүй ажиллагааг хангах бодлогын хэрэгжилтийг зохицуулах.

2.4.6.    Нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, харилцагчийн эрх ашгийг хангасан, өрсөлдөөнийг дэмжсэн, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн агаарын тээврийг үе шаттай хөгжүүлэх бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санал боловсруулах, батлагдсан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохицуулах;

·          Монгол Улсын нэгдэн орсон Чикагогийн конвенц, түүний Хавсралтуудын биелэлтийг хангах, өөрчлөлтүүдийг мэдүүлэх;

·          Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад тив бүсийн хэмжээнд иргэний нисэхийн байгууллагуудтай хамтрах, иргэний нисэхийн салбарт үйл ажиллагааг уялдуулах;

·          Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын гишүүн улсын хүлээх үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээ, хурал зөвлөгөөний тухай Монгол Улсын холбогдох байгууллага, албан тушаалтныг мэдээллээр хангах;

·          Агаарын тээврийн эдийн засгийн, агаарын харилцааны эрх зүйн зохицуулалтыг   боловсронгуй болгох санал боловсруулах;

·          Агаарын тээврийн зах зээлд дотоодын агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар, зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх санал боловсруулах;

·          Агаарын тээврийн хүртээмжийг өргөжүүлэх, тогтворжуулах арга хэмжээ авах;

·          Иргэний нисэхийн дэд бүтцийн үйлчилгээний үнэ тарифыг зохицуулах эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах;

·          Салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад орнууд болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэх;

·          Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар гадаад улс болон олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах бэлтгэлийг хангах, олон талт гэрээнд нэгдэн орох, олон улсын гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааны оролцоог хангах;

·          Иргэний нисэхийн салбарын статистикийн сан бүрдүүлэх, статистикийн үнэн бодит судалгаанд тулгуурласан мэдээллээр харилцагчийг хангах;

·          Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын баримт бичиг, ном, товхимлын сан үүсгэж харилцагчдыг хангах.

2.4.7.    Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, эрх зүйн туслалцаа үзүүлэх;

·          Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах;

·          Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах;

·          Байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах;

·          Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, шийдвэрийн биелэлтэд үндэслэн баримт бичгийн давхардал, хийдэл,  зөрчлийг арилгах;

·          Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын эрхлэх хүрээний асуудлаар гарсан эрх зүйн маргааныг шүүх, хууль хяналтын байгууллагаар хянан шийдвэрлэх ажиллагаанд байгууллагын удирдлагыг итгэмжлэлээр төлөөлөн оролцох, үр дүнг тайлагнах, эрх зүйн зөвлөгөө өгөх;

·          Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, төсөл боловсруулах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх.

2.4.8.    Төсвийг үр ашигтай зарцуулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх.

·          Нягтлан бодох бүртгэлийг холбогдох олон улсын стандарт, Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн хууль, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг мөрдлөг болгон хөтлөх;

·          Төсвийн шууд захирагчийн хүрээний төсөв, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөх, зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг эрхлэн явуулах;

·          Байгууллагын эдийн засгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх;

·          Хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, бодлогын саналыг нэгтгэн боловсруулах, биелэлтийг хангах.