“ЧӨЛӨӨТ АГААРЫН ЗАЙ” ОЛОН УЛСЫН ФОРУМЫН ЭХНИЙ ӨДРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2023/11/15

“ЧӨЛӨӨТ АГААРЫН ЗАЙ” Олон улсын форумын эхний өдрийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Үйл ажиллагааг хааж, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа үг хэллээ.


Тэрбээр “Зам тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГ 2023” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “ЧӨЛӨӨТ АГААРЫН ЗАЙ” олон улсын форумд идэвх санаачилгатай оролцсон нийт зочид, төлөөлөгчид та бүхэндээ талархал илэрхийлье.


Форумын эхний хэсэгт Монгол улсын Иргэний нисэхийн салбарт хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт, агаарын тээврийн либералчлалын талаар ярилцлаа. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, Агаарын тээврийн либерачлалын бодлого, ЗТХЯ-наас зохион байгуулж байгаа Бүс нутгийн тээвэр логистикийг хөгжүүлэх нь сэдэвт Тээврийн 7 хоногийн хүрээнд дээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх бодлогын болон зохион байгуулалтын талаар тодорхой мэдээлэл өгсөн гэж үзэж байна. Орон нутгийн 4 нисэх буудлын концессын төсөлд оролцохоор саналаа илэрхийлсэн болон оролцохоор төлөвлөж буй гадаад дотоодын хөрөнгө оруулагч та бүхнийг эргэлзэлгүй энэхүү төсөлд идэвхтэй оролцохыг уриалж байна.


Форумын хоёрдугаар хэсэгт өнөөдрийн гол сэдэв болох Чөлөөт агаарын зайн талаарх ерөнхий ойлголт, Монгол улсын агаарын навигацийн өнөөгийн байдал, чөлөөт агаарын зайн хэрэгжилтийг хэрхэн хангах төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. Чөлөөт агаарын зайг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд дотооддоо улсын нисэх, агаарын тээвэрлэгчид болон нисэх буудлын үйл ажиллагаа эрхлэгчид оролцоно. Үүнээс гадна Монгол Улсын иргэний нисэхийн ерөнхий газраас санаачлан Чөлөөт агаарын зайн концепцид хөрш улсууд болох ОХУ, БНХАУ-ын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж байна.


Форумын гурав болон дөрөв дэх хэсэгт Чөлөөт агаарын зайг хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжилтийн явцад юун дээр анхаарах, гарах үр нөлөө, ЕВРОКОНТРОЛ болон Индонези улсын жишээний талаар сонссон бол сүүлийн хэлэлцүүлгээр чөлөөт агаарын зайг хэрэгжүүлэх техник технологийн шийдлийн талаар дэлгэрэнгүй ойлголттой боллоо. ИКАО, ИАТА, Евроконтрол, Индра, Талис компаниудын төлөөлөгч та бүхний туршлагаас судлахаар ИНҮТ-ийн Агаарын навигацийн газрын ажилтнууд маргааш та бүхнийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд хүлээж байна. Бидэнд та бүхнээс суралцах, туршлага судлах сонирхол их байгааг үүгээр илэрхийлж байна.


ИКАО-тай байгуулсан Чадавхыг хөгжүүлэх, хэрэгжүүлэх хөтөлбөрийн менежментийн үйлчилгээний гэрээг хэрэгжүүлэх, ИАТА-тай байгуулсан хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь өндөр ач холбогдолтой юм. Эдгээр гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар ИНЕГ-аас тус тусын чиглэлээр хариуцсан мэргэжилтнүүдийг томилж хамтран ажиллах болно.


Иргэний нисэхийн ерөнхий газар байгальд орчинд ээлтэй байх, тогтвортой хөгжлийг хангах олон улсын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд, агаарын тээвэрлэгчдэд аюулгүй, үр ашигтай, түргэн шуурхай агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх зорилгын хүрээнд Чөлөөт агаарын зайг Монгол улсын агаарын зайд хэрэгжүүлэхийг бүрэн дэмжиж ажиллахаа мэдэгдэж байна. Чөлөөт агаарын зайг хэрэгжүүлэх ажилд хамтран ажиллахыг хөрш ОХУ, БНХАУ-ын Иргэний нисэхийн байгууллагуудад дахин уриалж байна.


Өнөөдөр бидэнтэй өөрсдийн мэдлэг ур чадвараа харамгүй хуваалцсан илтгэгчид, үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн модератор, панелистууддаа баярлалаа. Өнөөдрийн форумыг зохион байгуулахад хамтран ажилласан спонсор байгууллагууд болох МИАТ ТӨХК, НУБИЭ, МАК, Изинис эйрвэйс, Аэромонголиа, Хүннү эйр, MNG airlines, Korean air, АЧ сервис, Геосан компаниудын хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлж байна. Энэхүү форумд онлайнаар болон биечлэн оролцож буй нийт оролцогчид та бүхэндээ дахин талархаж буйгаа илэрхийлье. Чөлөөт агаарын зайн хэрэгжилтийг хангах ажилд хамтран ажиллана гэж найдаж байна. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье” гэв.


 

Холбоотой мэдээ

ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ
2024/02/23

ИНЕГ-ын даргын 2024 оны 01 сарын 25-ны өдрийн А/36 дугаар тушаалаар агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлогын бүрдэл, орлогын тодорхой хувийг дэд бүтэц, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтад зарцуулах боломжийг судалж, танилцуулах үүрэг бүхий ИНЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газрын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. ИНЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл, Цаг уур, орчны шинжилгээний газрын Санхүү, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Галцог нараар ахлуулсан хамтарсан ажлын хэсгийн хурал ИНЕГ-т боллоо. ОУИНБ-ын Док 9082 “Нисэх буудал, Агаарын навигацийн үйлчилгээний төлбөрийн бодлогын баримт бичиг”-т Агаарын навигацийн хураамж нь үйл ажиллагааны зардлаа нөхөх хэмжээний бодитой тогтоогдож, агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх дэд бүтэц, тоног төхөөрөмж, цалин хангамж, удирдлагын зардалд зарцуулагдана гэж заасан байдаг. Энэхүү заалтын хүрээнд агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлого бүрдүүлж буй үйлчилгээний төрлийг тогтоож, хураамжийн орлогын тодорхой хувийг дэд бүтэц, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, хүний нөөцийг чадавхижуулахад зарцуулах боломжтой эсэхийг судалж, танилцуулахыг хамтарсан ажлын хэсэгт даалгасан юм.   Өнөөдрийн хурлаар хамтарсан ажлын хэсгийн гишүүдийн нэгдсэн цахим групп үүсгэж, хийгдэх ажлын төлөвлөгөөгөө гарган 2 талын санал дүгнэлтүүдээ нэгтгэхээр боллоо.

ГАДААД ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН
2023/11/30

Хугацаа 2022.10.29-11.04Зорилго:Бүгд Найрамдах Турк Улсын Бодрум хотын “AMAC AEROSPACE TURKEY” компаниас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр болон Истанбул хотын “GENEL HAVACILIK A.S.” компаниас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн хүсэлтүүдийн дагуу тус компаниудын Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах үзлэг шалгалтын ажлыг ИНД-145-ын дагуу гүйцэтгэж, байцаагчийн дүгнэлт гаргах.Бүрэлдэхүүн:– П.Ганзориг /Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн техник үйлчилгээний байгууллага хариуцсан ахлах байцаагч /– Ц.Гантөмөр / Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн байцаагч/Байршил:Бүгд Найрамдах Турк Улсын Бодрум болон Истанбул хотууд.Гүйцэтгэл:Бүгд Найрамдах Турк Улсын “AMAC AEROSPACE TURKEY”, “GENEL HAVACILIK A.S.” компаниудын Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах үзлэг шалгалтын ажлыг ИНД-145 болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасны дагуу “MCAA/SSC-AW-Org-3. MCAR Part 145 Maintenance Organization Requirements” шалгах хуудсаар дараах чиглэлээр гүйцэтгэсэн болно. Үүнд:Ажилтанд тавигдах шаардлага /Personnel requirements /ИНД-145.51/,Техник үйлчилгээний ажилтны үүрэг гүйцэтгэх цагийн хязгаарлалт /Maintenance personnel duty time limitations /ИНД-145.52/,Байгууламжийн шаардлага /Facility requirements /ИНД-145.53/,Төхөөрөмж, багаж хэрэгсэл болон материал /Equipment, tools and material /ИНД-145.55/,Техник үйлчилгээний хяналтын журам /Maintenance control procedures /ИНД-145.59/,Эрх олгох журам /Authorization procedures /ИНД-145.60/,Нислэгт тэнцэх чадварын хадгалалт /Continued airworthiness /ИНД-145.61/,Бүртгэл хөтлөх /Requirements of records /ИНД-145.63/,Аюулгүй байдлын удирдлага /Safety management system /ИНД-145.65,Техник үйлчилгээний байгууллагын ерөнхий заавар /Maintenance Organisation Exposition /ИНД-145.67/,Дүгнэлт:Бүгд Найрамдах Турк Улсын Бодрум хотын “AMAC AEROSPACE TURKEY” компани нь ИНД-145 болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасан шаардлагуудыг хангаж байгаа тул Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээний хүчинтэй хугацааг 1 жилийн хугацаагаар сунгах боломжтой тухай 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1142/22 тоот байцаагчийн дүгнэлт гаргасан.Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын “GENEL HAVACILIK A.S.” компани нь ИНД-145 болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасан шаардлагуудыг хангаж байгаа тул Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээний хүчинтэй хугацааг 1 жилийн хугацаагаар сунгах боломжтой тухай 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1143/22 тоот байцаагчийн дүгнэлт гаргасан.ТАНИЛЦСАН:НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ,ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА БӨГӨӨДНИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ  БАЙЦААГЧ                                         /П.ГАНБОЛД/ХЯНАСАН:НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ХЭЛТСИЙНДАРГА БӨГӨӨД НИСЭХИЙН АЮУЛГҮЙАЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                              /Б.ХҮДЭРЧУЛУУН/ТАЙЛАН ГАРГАСАН:НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ХЭЛТСИЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАХАРИУЦСАН АХЛАХ БАЙЦААГЧ                                              /П.ГАНЗОРИГ/НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ХЭЛТСИЙНБАЙЦААГЧ                                                                                      /Ц.ГАНТӨМӨР/2022.11.08