ИНЕГ-ЫН ДАРГЫН ЭЭЛЖИТ ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

2023/11/16

ИНЕГ-ын даргын ээлжит өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр ирэх 7 хоногт болох “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум арга хэмжээнд ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагууд маш сайн анхаарч ажиллахыг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа үүрэг болголоо. Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүсийн олон улсын тээвэр, логистикийн хөгжилд хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх зорилгоор “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумыг 2023  оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.

Мөн орон нутгийн зарим нисэх буудалд хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтэд анхаарч ажиллах, салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг түргэвчилж, улирал солигдохтой холбоотой нислэгийн саатал гаргахгүй байхад онцгой анхаарах, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах саналаа алба нэгжүүд 11 дүгээр сард багтаан боловсруулах зэргийг холбогдох алба, нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.

 

Холбоотой мэдээ

МЭДЭГДЭЛ
2023/12/06

“ICAO RISK MANAGEMENT WORKSHOP” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2024/06/25

Иргэний нисэхийн ерөнхий газар нь Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн гишүүн ба тус хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн даргын үүргийг 2023-2024 онуудад гүйцэтгэж байна. Хөтөлбөрийн хүрээнд 2024 онд Монгол Улсад зохион байгуулагдаж буй 2 дахь олон улсын сургалт болох “ICAO Risk Management Workshop” өнөөдөр эхэллээ. Сургалтад Бүгд Найрамдах Сингапур Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Монгол Улсын иргэний нисэхийн салбарын ажилтнууд хамрагдахын зэрэгцээ Монгол Улсын хууль, хүчний байгууллагуудын төлөөлөл оролцож байгаагаараа онцлог, өндөр ач холбогдолтой сургалт болж байна. Энэхүү сургалтыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн Нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн зохицуулагч, аюулгүй байдлын ахлах зөвлөх Тони Блэкистон, сургалтын мэргэжилтэн Лита Лий нар хөтлөн явуулж байна. Тус сургалт 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 27-ны өдрийн хооронд явагдах юм.