AVIATION WEEKLY XLVIII

2023/11/16

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн үйл явдлын болон бусад мэдээ мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо.

Өнөөдрийн дугаараас та:

- Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт "Тээврийн долоо хоног - 2023" арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан "Чөлөөт агаарын зай" Олон улсын форумын эргэн тойронд

- ICAO, ИНЕГ хооронд менежментийн үйлчилгээний гэрээ байгууллаа

- IATA, ИНЕГ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

- Агаарын харилцааны тухай Монгол, Лаосын Засгийн Газар хоорондын хэлэлцээр байгуулав зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

Холбоотой мэдээ

ТЕАС ШАЛГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА СЕМИНАРЫГ НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛНА
2023/12/07

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас 2019 онд Хэлний ур чадварын шалгалт боловсруулах зөвлөмж гаргасан бөгөөд хэлний ур чадварын шалгалтыг сонголттой болгох, үнэ өртгийг бууруулах, шалгалтын дүн үнэлгээг хурдан гаргах, үндэсний хэлний ур чадварын шалгалттай болох зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2021 оны оны 12-р сарын 20-ны өдрийн А/154 тоот тушаалаар Монгол улсад хэлний ур чадварын тест боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг хэлний ур чадварын ТЕАС /Test of English for Aviation Communication/ шалгалтыг зохих стандарт зөвлөмжийн дагуу үе шаттайгаар боловсруулж, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ИНЕГ-аас МСАА 0.1 тоот зөвшөөрлийн гэрчилгээ хүлээн авч, баталгаажуулав. ИНЕГ-ын даргын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлын 09/01 тоот шийдвэрээр ТЕАС шалгалтын үйл ажиллагааг Нисэхийн сургалтын төв зохион байгуулах болсны дагуу шалгалтын үйл ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэхээр шийдвэрлэлээ. ТЕАС шалгалтын танилцуулга семинарыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагт НСТ дээр зохион байгуулна. Холбоо барих утас: 7128-3107  

"ШИНЭ САНАА, ШИЛДЭГ ТӨСЛИЙН ИННОВАЦЫН УРАЛДААН" ЗАРЛАЛАА
2024/04/22

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ойг угтаж, салбарын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, бүтээн байгуулалтын оновчтой шийдэл, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын санал, шинэ санаа, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэх зорилгоор Иргэний нисэхийн салбарын “Шинэ санаа, шилдэг төслийн инновацын уралдаан” зарлаж байна. Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар, нэгжүүдийн ажилтнууд та бүхэн идэвхтэй хамрагдаарай.   Бүтээлд тавигдах шаардлага:   Оролцогчид салбарын хэмжээнд ойрын хугацаанд нэвтрүүлж болох шинэ техник, технологи, инновацын бүтээлийн саналыг доорх шаардлагын дагуу бэлтгэж ирүүлэх.   1.  Шинэлэг санаа, олон улсад нэвтэрсэн, Монголд нутагшуулах боломжтой байх; 2.  Хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмж нэмэгдүүлэх, нөөцийг хэмнэх, байгаль экологид ээлтэй шийдэл агуулсан байх; 3.  Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд тулгуурласан байх; 4.  Байгууллага, салбарын үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой байх; 5.  Импортын бараа, бүтээгдэхүүнийг орлохуйц байх; 6.  Бүтээлийн зорилт нь орлого нэмэгдүүлэхэд чиглэсэн байх. Бүтээл, төслийн танилцуулгыг pdf өргөтгөлтэй файл хэлбэрээр болон цаасаар 2% битүүмжилж ирүүлнэ. 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл ИНҮТ-ийн Бизнес хөгжил, төлөвлөлтийн газарт хүлээн авна.  Холбогдох утас: 7128-3051

ИНЕГ-ЫН ДАРГЫН ЭЭЛЖИТ ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
2023/11/16

ИНЕГ-ын даргын ээлжит өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр ирэх 7 хоногт болох “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум арга хэмжээнд ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагууд маш сайн анхаарч ажиллахыг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа үүрэг болголоо. Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүсийн олон улсын тээвэр, логистикийн хөгжилд хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх зорилгоор “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумыг 2023  оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Мөн орон нутгийн зарим нисэх буудалд хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтэд анхаарч ажиллах, салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг түргэвчилж, улирал солигдохтой холбоотой нислэгийн саатал гаргахгүй байхад онцгой анхаарах, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах саналаа алба нэгжүүд 11 дүгээр сард багтаан боловсруулах зэргийг холбогдох алба, нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.