ATR -42-500 маягийн 0641 ҮЙЛДВЭРИЙН ДУГААРТАЙ JU-1803 БҮРТГЭЛИЙН ДУГААРТАЙ АГААРЫН ХӨЛГӨД НТЧ БОЛОН ДУУ ЧИМЭЭ, РАДИО ХОЛБООНЫ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ҮЗЛЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2023/11/30

ATR72-212A МАЯГИЙН  774 ҮЙЛДВЭРИЙН ДУГААРТАЙ АГААРЫН ХӨЛӨГТ ЭКСПОРТЫН НТЧ-ЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, МОНГОЛ УЛСЫН БҮРТГЭЛЭЭС ХАСАХ,

“Хүннү Эйр” ХХК-иас 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдөр ирүүлсэн А-22 0186 тоот болон А-22 0188 тус тус албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн удирдамжийн хүрээнд ATR72-212A маягийн JU-8801 бүртгэлийн дугаартай 0774 үйлдвэрлэгчийн дугаартай агаарын хөлгийн түрээсийн гэрээ дууссан тул дээрх агаарын хөлгийн эзэмшигч болох “Nordic Aviation Services Pte. Ltd” компанид хүлээлгэн өгч экспортын нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, Монгол Улсын бүртгэлээс хасах ажлыг Герман улсын Мюнхенгладбах хотод ИНД-47-ын дагуу дараах байдлаар гүйцэтгэсэн болно.

  • ИНД-21 L Бүлэгт заасан шаардлагуудын хүрээнд үзлэг шалгалтын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд холбогдох шаардлагуудыг хангаж байгаа тул 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Экспортын НТЧ-ын гэрчилгээ олгосон болно. /Холбогдох баримт бичгүүдийг агаарын хөлгийн хувийн хэрэгт хавсаргав/.
  • Тусгай нислэгий зөвшөөрлийн гэрчилгээг хурааж авсан /Холбогдох баримт бичгүүдийг агаарын хөлгийн хувийн хэрэгт хавсаргав/.
  • Агаарын хөлгийн эзэмшигч нь тухайн агаарын хөлгийг Монгол улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргагүй байгаа тул JU-8801 бүртгэлийн дугаартай агаарын хөлгийг Монгол улсын бүртгэлээс өрөгдөл ирүүлээгүй байгаа тул ирүүлсэн өдрөөс хасах болно. ИНД-47.67.а2/

Мөн тус компаниас үйл ажиллагаандаа шинээр авч ашиглах гэж буй #0641 үйлдвэрлэгчийн дугаартай ATR42-500 маягийн JU-1803 бүртгэлтэй дугаартай агаарын хөлгөд НТЧ, Дуу чимээ болон Радио холбооны гэрчилгээ олгох хүсэлт ирүүлсний дагуу Серби улсын Белград хотод байрлаж буй агаарын хөлөгт Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйл, ИНД-91-ийн холбогдох шаардлагууд болон ИНЕГ-ын дэд даргын баталсан Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын дагуу агаарын хөлгөд үзлэг шалгалтын ажлуудыг дараах чиглэлээр гүйцэтгэсэн болно. Үүнд:

  • -Өргөдөл гаргагч нь тухайн агаарын хөлгийн тоноглолын баримт бичигт үзлэг гүйцэтгэж Дуу чимээ болон Радио станцын гэрчилгээ олгосон
  • -Таних тэмдэг, будган зураглалд тавигдах шаардлагын дагуу хянасан, /ИНД-47/
  • -Агаарын хөлгийн маягийн гэрчилгээ, түүний өгөгдөхүүний дагуу хянасан, /НТЧХ-ийн заавар 3.2.3/
  • -Агаарын хөлгийн осол зөрчлийн мэдэгдэл (Aircraft accident, incident statement)-ийг хянасан, /НТЧХ-ийн заавар 3.2.3/
  • -Сүүлийн их засвар “ C check” ажлын багц, task card-ыг хянасан,
  • -Загварын өөрчлөлтийн бүртгэл тэмдэглэлийг хянасан,
  • -Хатуу цагтай эд ангиудын бүртгэл тэмдэглэлийг хянасан,
  • -Бүх хэсгийг хамарсан цахилгааны монтажийн дүн шинжилгээний тайланг хянасан,
  • -Жин балансын тайланг хянасан,
  • -Нислэгт тэнцэх чадварын удирдамж (AD)-уудын гүйцэтгэлийг хянасан,
  • -Зүүн болон баруун хөдөлгүүр суурилуулсны дараах үзлэг шалгалтын тайланг хянасан,
  • -Агаарын хөлгийн биет үзлэг шалгалтыг гүйцэтгэсэн,
  • -Агаарын хөлгийн шалгах нислэгийн тайланг хянасан,

Дээрх бичиг баримтуудыг хянаж агаарын хөлөгт биет үзлэг шалгалтыг гүйцэтгэсэн бөгөөд ATR42-500 маягийн MSN 0641 үйлдвэрлэгчийн дугаартай агаарын хөлөг нь НТЧ-ын шаардлагуудыг хангаж байгаа, 7 дугаар сарын 01-ны байдлаар дутуу байгаа ажлуудыг дуусгасан, баримт бичгүүдийг бүрдүүлсэн тул байцаагчийн дүгнэлт гаргаж НТЧ гэрчилгээг 1 сарын хугацаатай олгосон.

JU-1803 бүртгэлийн дугаартай ATR42-500 маягийн агаарын хөлөг нь ИНД-21-ийн шаардлагуудыг хангаж байгаа тул байцаагчийн дүгнэлт гарч 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Радио холбооны болон дуу чимээний гэрчилгээ олгосон.

Хийгдэх хүлээж байгаа ажлууд:

  1. Бүртгэлээс хасах JU-8801 агаарын хөлөг эзэмшигч өрөгдөл гаргахад хөдөлгүүрээс таних пайз (Name Plate)-ыг хураан авах бөгөөд улсын бүртгэлийн JU-8802 дугаарыг арилгуулах баримтын нотолгоог авна. /ИНД-47.119/

Удирдамжид заагдаагүй дээрхи ажлын хүрээнд хийгдсэн ажлууд:

  1. АТР-42-500 агаарын хөлгийг маягийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан 100%. Байцаагчийн дүгнэлт гарсан
  2. АТР-42-500 агаарын хөлгийн МЕЛ хянаж батлах 100%.
  3. АТР-42-500 агарын хөлгийн ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР шинээр үйлдвэрлэгчийн 27-р өөрчлөлтийн дагуу хянаж баталсан 100%.

 

Хавсралт материал: Гэрчилгээ, удирдамжийн төлөвлөгөөний биелэлт, байцаагчийн дүгнэлт, холбогдох баримт бичгүүд.

 2022 оны 7 дугаар сарын 01

ТАЙЛАН ГАРГАСАН:
НТЧ-ЫН ХЭЛТСИЙН АХЛАХ БАЙЦААГЧ                                                /Г.ГАНХУЯГ/

Холбоотой мэдээ

НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВ 2023 ОНД 32 СУРГАЛТАД НИЙТ 3721 СУРАЛЦАГЧ ХАМРУУЛЖЭЭ
2023/12/25

Нисэхийн сургалтын төв нь 2023 онд 2 зорилтын хүрээнд 17 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төлөвлөгөөний хэрэгжилт жилийн эцсээр 100 хувийн биелэлттэй байгааг  Нисэхийн сургалтын төвийн захирал Б.Урантөгс танилцууллаа. Тус төв 2023 онд агаарын навигацийн үйлчилгээ, нисэх буудлуудын үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон бусад гэсэн 32 сургалтад нийт 3721 суралцагчийг хамруулсан байна. Харин ИНЕГ-ын даргын баталсан “ИНЕГ-ын 2023 оны төлбөртэй дотоод сургалтын төлөвлөгөө”-ний дагуу 2023 онд тус төв нийт 45 сургалтад 238 ажилтан хамруулжээ. Нисэхийн сургалтын төвийн 2023 оны онцлох ажлуудаас дурдвал: -        Нисэхийн хэлний ур чадварын TEAC /TEST OF ENGLISH FOR AVIATION COMMUNICATION/ шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс Монгол Улсдаа авч эхэллээ. TEAC шалгалтыг тус салбарын нисэхийн англи хэлний мэргэжилтнүүд болон нисэхийн нарийн мэргэжлийн экспертүүд МАБТА-тай хамтран боловсруулсан бөгөөд хэл шинжлэлийн ухааны мастер, докторын зэрэглэлтэй экспертүүдээр хянуулж, дүгнэлт гаргуулсан байна. -        ИНЕГ болон Инчеоны олон улсын нисэх буудлын корпорац хооронд 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд “Аэродромын үзлэг, хяналтын сургалт”-ыг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд Нисэхийн сургалтын төвд амжилттай зохион байгууллаа. -        ICAO болон Катар Улсын Засгийн газраас хамтран зарласан нисгэгч, нислэгийн удирдагч, агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженер, нислэгийн мэдээллийн ажилтан, агаарын тээврийн менежментийн зэрэг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад Монгол улсаас нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, ИНЕГ-ын Захиргаа удирдлага, хууль эрх зүйн хэлтэстэй хамтран зохион байгууллаа. -        Иргэний нисэхийн салбарт нислэгийн хөдөлгөөний удирдагч дутагдалтай байгаа энэ цаг үед иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, ур чадавхжуулах зорилтын хүрээнд Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтран “Нислэгийн хөдөлгөөний удирдагч” бэлтгэх сургалтыг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уг сургалтад Монгол улсаас 19 суралцагч 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хамрагдаж байна. -        Trainer plus хөтөлбөрийн хүрээнд “Trainer Instructors Course part 1”, “Trainer Instructors Course part 2” гэсэн 2 сургалт зохион байгуулсан байна. -        2023 онд Дадлагажуурын Simfox программын 180 шинэ тестийг боловсруулан дадлага болон шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж байна. -        Олон улсын иргэний нисэхийн байгууллагын нисэхийн аюулгүй байдлын аудитын хөтөлбөрийн байнгын хяналтын аргачлалын хүрээнд Монгол Улсад хийх аудит шалгалтад 2023 оны 10 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд нийт 210 протокол асуулгаас сургалтын чиглэлээр 40 асуулгад хариулж, амжилттай хамрагдсан байна. -        ИНЕГ нь иргэний нисэхийн салбарын мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор 2005 оноос 2020 оны хооронд сургалтын зардалд 24,309,726 ам.доллар төсөвлөж, 368 суралцагчдад 11,403,278 ам.доллар зарцуулсан байна. Үүнээс 9,227,993 ам.доллараар хүний нөөцийн хэрэгцээг хангасан буюу нийт суралцагчдаас иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа 249 хүн, ажиллаж байгаад гарсан, тэтгэвэрт гарсан 32 хүн, хүсэлт өгсөн, нөөцөд байгаа 9 хүн, суралцаж байгаа 13 хүн байна.  Гэрээний үүргээ  биелүүлээгүй 62 хүний 2,175,285 ам.долларын сургалтын төлбөрийг буцаан төлүүлэх, гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулахаар холбогдох байгууллагад шилжүүлээд байна. Тайлангийн төгсгөлд ИНЕГ-ын дарга, удирдлагуудад хандан шийдвэрлүүлэх шаардлагатай 2 асуудлыг дараах байдлаар танилцууллаа. Үүнд: 1.     Simfox рентген дадлагажуурын дасгалын компьютерын эрхийг 4-өөр нэмэгдүүлэх, түүнчлэн хосолсон харагдацтай /dual view/ программаар шинэчлэх, сургалт, шалгалт, цахим номын сангийн /TELS/ болон хэлний ур чадварын TEAC шалгалтын нэгдсэн мэдээллийн сангийн системийн сервер компьютертой болох; 2.     НСТ-ийн ажилтнууд түгээмэл албан тушаалын цалин хөлсний сүлжээ, шатлалд хамаарагддаг. Нисэхийн мэргэжлийн албан тушаалын цалин хөлсний сүлжээ, шатлалд оруулах шаардлагатай гэлээ.

НИСЭХ ХҮЧНИЙ 100 ЖИЛИЙН ЛОГО ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЛАА
2024/06/20

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой 2025 онд тохионо. Энэхүү түүхт ойг тохилдуулан ИНЕГ-аас 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангах, ойд зориулсан зохион байгуулалтын арга хэмжээнд ашиглах лого шалгаруулах уралдаан зарлалаа.Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүлээн авах бөгөөд логоны уралдаанд шалгарсан 1 уран бүтээлчийг Үндэсний агаарын тээвэрлэгчдийн нислэг үйлдэж буй олон улсын 1 чиглэлийн үнэгүй тийзээр урамшуулна.

“АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭР-ХҮҮХДИЙН НҮДЭЭР” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН БОЛЛОО
2024/01/05

ЗТХЯ-наас батлан ирүүлсэн удирдамж, төлөвлөгөөний дагуу “Удирдлагын манлайлал-ажилтны эрүүл мэнд” сарын аян 2023 оны 12 дугаар сарын 05-наас 2024 оны нэгдүгээр сарын 05-ны өдрүүдэд иргэний нисэхийн салбарт үргэлжилж байна.Сарын аянд ИНЕГ, ИНҮТ, түүний салбар нэгжүүд “НУБИЭ” ХХК, “МИАТ” ТӨХК, “Хүннү Эйр” ХХК болон агаарын тээврийн компаниуд нэгдсэн төлөвлөгөөний дагуу оролцож байгаа бөгөөд тайлангаа нэгтгэн ЗТХЯ-нд хүргүүлэх юм.Сарын аяны хийгдэх ажлын төлөвлөгөөний хүрээнд ”Ажил амьдралын тэнцвэр” сэдвээр “Хөдөлмөр хамгаалал хүний хөгжлийн төв”-ийн захирал С.Дуламсүрэн иргэний нисэхийн салбарын хүрээнд зохион байгуулдаг “Мэдээллийн цаг”-т оролцож мэдээлэл өгсөн бол ИНЕГ, “МИАТ” ТӨХК, Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтран салбарын ажилчдын хүүхдүүдийнхээ дунд “Ажил амьдралын тэнцвэр-хүүхдийн нүдээр” гар зургийн уралдаан зохион байгууллаа. Уралдаанд 24 хүүхэд бүтээлээ ирүүлснээс уралдааны сэдэвтэй нийцэж буй байдал, зургийн ур чадвар, агуулга илэрхийлсэн байдал зэрэг үзүүлэлтээр мэргэжлийн зургийн багш нар дүгнэж байр эзлүүлсэн байна.