Хугацаа 2022.10.29-11.04
Зорилго:
Бүгд Найрамдах Турк Улсын Бодрум хотын “AMAC AEROSPACE TURKEY” компаниас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр болон Истанбул хотын “GENEL HAVACILIK A.S.” компаниас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн хүсэлтүүдийн дагуу тус компаниудын Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах үзлэг шалгалтын ажлыг ИНД-145-ын дагуу гүйцэтгэж, байцаагчийн дүгнэлт гаргах.
Бүрэлдэхүүн:
– П.Ганзориг /Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн техник үйлчилгээний байгууллага хариуцсан ахлах байцаагч /
– Ц.Гантөмөр / Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн байцаагч/
Байршил:
Бүгд Найрамдах Турк Улсын Бодрум болон Истанбул хотууд.
Гүйцэтгэл:
Бүгд Найрамдах Турк Улсын “AMAC AEROSPACE TURKEY”, “GENEL HAVACILIK A.S.” компаниудын Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах үзлэг шалгалтын ажлыг ИНД-145 болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасны дагуу “MCAA/SSC-AW-Org-3. MCAR Part 145 Maintenance Organization Requirements” шалгах хуудсаар дараах чиглэлээр гүйцэтгэсэн болно. Үүнд:
Дүгнэлт:
Бүгд Найрамдах Турк Улсын Бодрум хотын “AMAC AEROSPACE TURKEY” компани нь ИНД-145 болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасан шаардлагуудыг хангаж байгаа тул Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээний хүчинтэй хугацааг 1 жилийн хугацаагаар сунгах боломжтой тухай 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1142/22 тоот байцаагчийн дүгнэлт гаргасан.
Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын “GENEL HAVACILIK A.S.” компани нь ИНД-145 болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасан шаардлагуудыг хангаж байгаа тул Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээний хүчинтэй хугацааг 1 жилийн хугацаагаар сунгах боломжтой тухай 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1143/22 тоот байцаагчийн дүгнэлт гаргасан.
ТАНИЛЦСАН:
НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ,ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА БӨГӨӨД
НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧ /П.ГАНБОЛД/
ХЯНАСАН:
НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ХЭЛТСИЙНДАРГА БӨГӨӨД НИСЭХИЙН АЮУЛГҮЙ
АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ /Б.ХҮДЭРЧУЛУУН/
ТАЙЛАН ГАРГАСАН:
НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ХЭЛТСИЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА
ХАРИУЦСАН АХЛАХ БАЙЦААГЧ /П.ГАНЗОРИГ/
НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ХЭЛТСИЙН
БАЙЦААГЧ /Ц.ГАНТӨМӨР/
2022.11.08
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Зам, тээврийн хөгжлийн яамнаас дэвшүүлсэн “Хямд тийз-хүртээмжтэй нислэг” зорилтын хүрээнд өнгөрсөн 2023 онд 9 аймгийн чиглэлд орон нутгийн нислэгийг сэргээсэн.Энэ хүрээнд үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлгөө хүлээн авч, анхны нислэгээ өнөөдөр /2024.04.28/ Улаанбаатар-Ховд чиглэлд амжилттай үйлдлээ.2024 оныг Зам, тээврийн салбарт “Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах зорилт дэвшүүлсэн нь ийнхүү биелэл болж байна.Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Агаарын тээврийн салбарт либералчлал, тэгш, шударга өрсөлдөөнийг дэмжсэний үр дүнд салбарын хөгжлийг хөдөлгөх хүч болж байна. Үүний үр дүнд 2023 онд зам, тээврийн салбарт 73 хувийн өсөлт гарсан. Тухайлбал, Иргэний нисэхийн салбарт зорчигч тээвэр 3,5 дахин нэмэгдэж, олон улсын болон дотоодын нислэгийн тариф 2-3 дахин буурч, МИАТ ТӨХК орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээсэн зэргийг дурдаж болно. Орон нутгийн нислэгийг 15 жилийн дараа сэргээснээр тийзийн үнэ буурч, 1500 километрээс дээш алслагдсан Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг аймаг руу автомашинаар 22-25 цаг явдаг бол, тогтмол нислэгтэй болсноор 1 цаг 25 минут зорчиж цаг хугацааг 20 дахин хэмнэх ач холбогдолтой. Цаашид иргэний агаарын тээврийн салбарт өрсөлдөөнийг дэмжих замаар орон нутгийн нислэгийн үнэ тарифыг тодорхой түвшинд бууруулах, хуваарьт нислэгийг тогтворжуулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх болно” хэмээн онцоллоо.70 хүний суудалтай CRJ-700 “Мазаалай” агаарын хөлгөөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Завхан, Увс, Баянхонгор аймаг руу нислэг үйлдэнэ. CRJ-200 агаарын хөлөгтэй харьцуулахад илүү урт зайтай тул түлш цэнэглэх шаардлагагүйгээр хол зайд нисэх боломжтой байна. Мөн илүү өргөн бүхээгийн зохион байгуулалттай тул зорчигчид хөлийн зай, өргөн суудал, тээш хадгалах зайг сайжруулжээ. Дэвшилтэт аэродинамик шинж чанар, далавчтай тул түлш зарцуулалтыг бууруулж, хурдыг нэмэгдүүлсэн зэрэг технологийн дэвшилттэй агаарын хөлөг юм.
Нисэхийн хэлний ур чадварын TEAC /TEST OF ENGLISH FOR AVIATION COMMUNICATION/ шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс манай улс дотооддоо авч эхэллээ. 2019 онд, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ хэлний ур чадварын шалгалттай холбоотой асуудлыг тухайн улс орон өөрсдөө боловсруулж үйл ажиллагаандаа ашиглах зөвлөмжийг гаргасан. Энэ дагуу Монгол Улсын ИНЕГ нь шалгалтад хамрагдах зорилтот бүлгийн хэлний ур чадварын түвшинг хүлээн зөвшөөрөгдсөн хоёрдох шалгалтаар тогтоолгох, Монгол Улсад байнгын хэлний үнэлгээний болон хяналтын систем тогтоох, хүлээн зөвшөөрөгдсөн ICAO-ийн стандарт шаардлагад нийцсэн шалгалтыг цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилгоор боловсруулах ажлыг эхлүүлсэн юм. ИНЕГ-ын даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны А/154 тоот тушаалаар томилогдсон ICAO-ийн хэлний ур чадварын шалгалт боловсруулах ажлын хэсэг нь TEAC шалгалтыг ICAO-ийн Док. 9835 ийн дагуу үзүүлэлт, агуулга, материал, үйл ажиллагааны заавар зэргийг өөрийн улсын стандарт, үйл ажиллагааны шаардлагад нийцүүлэн боловсруулж, ИНЕГ-аас албан ёсны зөвшөөрөл авснаар хэлний шалгалт авах үйл ажиллагаанд ашиглаж эхэллээ. ИНЕГ-ын даргын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлын ТЕАС шалгалттай холбогдох үйл ажиллагааг Иргэний нисэхийн үндэсний төв хариуцан, шалгалтыг Нисэхийн сургалтын төв зохион байгуулж, шалгалтын үйл ажиллагаанд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгосны дагуу шат дараалсан арга хэмжээг авсан байна. TEAC шалгалтыг тус салбарын нисэхийн англи хэлний мэргэжилтнүүд болон нисэхийн нарийн мэргэжлийн экспэртүүд МАБТА-тай хамтран боловсруулсан бөгөөд хэл шинжлэлийн ухааны мастер, докторын зэрэглэлтэй экспертүүдээр хянуулж, дүгнэлт гаргуулсан байна. “Энэхүү шалгалт нь харьцангуй бага зардлаар богино хугацаанд чанарын өндөр түвшинд боловсруулагдаж, бие даасан, тогтвортой, чанартай хэлний шалгалтын үйлчилгээг хямд өртгөөр өгөх боломжийг нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч нарт олгох чухал ач холбогдолтой” гэдгийг шалгалтын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж хэлсэн үгэндээ ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр онцоллоо. Нисэхийн хэлний ур чадварын шалгалтыг эх орондоо авч эхэлж буй түүхэн үйл ажиллагаанд ИНЕГ-ын НААХЗА-ны дарга П.Ганболд болон шалгалт авах мэргэжилтнүүд, албаны бусад хүмүүс оролцлоо.