СИНГАПУР УЛС ДАХЬ ОЛОН УЛСЫН ДОТООД АУДИТЫН ИНСТИТУТЭД “ЗАЛИЛАНГ МӨРДӨН ШАЛГАХ ДОТООД АУДИТОРЫН УР ЧАДВАР” СУРГАЛТАД ХАМРАГДСАН ТУХАЙ ТАЙЛАН

2024/01/10

Улаанбаатар хот 2023.05.22

Сургалтынзорилго:

ИНЕГ-ын даргын 2023 оны А/146 дугаар тушаал болон 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан “Гадаадад сургалтад хамрагдах удирдамж”-ийн дагуу Дотоод аудитын албаны дарга Б.Мөнх-Очир, аудитор А.Мөнх-Эрдэнэ нар 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрүүдэд Сингапур улсын Олон улсын дотоод аудитын институтээс зохион байгуулсан “Залиланг мөрдөн шалгах дотоод аудиторын ур чадвар” сургалтад хамрагдлаа.

Тус сургалтад хамрагдсанаар дотоод аудитын албанаас хийгдэх аудит шалгалтыг “Дотоод Аудитын Мэргэжлийн Практикийн Олон Улсын Стандарт”-ын дагуу хийх, үр дүнг нэмэгдүүлэх, олон улсын байгууллагаас гаргасан арга туршлагыг өөрийн байгууллагадаа нэвтрүүлэх, дотоод аудиторуудын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн шинэ арга барил, туршлага судлах зэрэг ач холбогдолтой юм.

Арга хэмжээний тухай:

Сургалт нь Сингапур улс дахь Олон Улсын дотоод аудиторуудын институт (IIA)-д явагдсан ба лекц, дасгал ажил (кейс), хэлэлцүүлэг гэсэн хэлбэрээр 2 өдөр явагдсан ба дараах үндсэн асуудлын хүрээнд зохион байгуулагдав. Үүнд:

  1. Аудит ба мөрдөн шалгах ажлын ялгаа,
  2. Худалдан авалтад аудит хийх арга, худалдан авах ажиллагаанд гарсан залиланд кейс дээр ажиллах,
  3. Мөрдөн байцаалтын хүрээг тодорхойлох, нөөцийг хуваарилах,
  4. Эх сурвалжтай (мэдээлэгч) ярилцлага хийх,
  5. Нотлох баримт цуглуулах, дүн шинжилгээ хийх талаар,
  6. 5W1H (What, Who, Where, When, Why, How) асуултын аргын дагуу үүссэн нөхцөл байдалд иж бүрэн шинжилгээ хийх, боломжит шийдлийг гаргах,
  7. Аудитын ярилцлагын үндсэн ур чадвар (80-20 rule for interviewing),
  8. Залилангийн онол ба тайлан бичих талаар,
  9. Удирдлагын тайлан бичих ба илтгэл тавих гэх мэт.

Сургалтыг Дойче банкны Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч ноён Рой Леонг удирдан явуулсан ба залиланг илрүүлэх, аудит хийх арга техник, байгууллагын дотоод аудиторт тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар өөрийн ажлын туршлага жишээн дээр тайлбарлан явуулсан нь сургалтыг илүү үр дүнтэй болгосон ба мөн тус сургалтаар гадаадын олон улсын дотоод аудиторууд баг болон кейс, ярилцлага хийж туршлага, мэдлэг солилцлоо.

Манай Улсын дотоод аудиторуудад Олон Улсын дотоод аудиторын гарын авлага, дүрмийг ашиглахад хүндрэлтэй (гишүүнчлэл, төлбөр, хурал семинарт оролцох гэх мэт.) байдаг ба тус албан ёсны сургалтаар аудитын нэгэн чухал төрөл болох залилангийн аудитын талаарх гарын авлага (цахим болон цаасан) сургалтын явцад ашигласан нь давуу буюу цаашид өөрийн байгууллага үйл ажиллагаандаа ашиглах нэвтрүүлэх бололцоо олгосон сургалт боллоо.

Дүгнэлт, Үр дүн:

Монгол Улсын Засгийн газраас сайн засаглалыг бэхжүүлэх, Засгийн газрыг илүү үр дүнтэй, үр ашигтай ажиллахад нь дэмжлэг болох зорилгоор улсын секторын дотоод аудитын тогтолцоог бий болгох, хөгжүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд ИНЕГ-ын дотоод аудиторууд нь олон улсын байгууллагаас гаргасан стандарт, дүрэм, зөвлөмжийг мөрдөж ажиллах, тасралтгүй сургалт, дадлагаар хангагдаж байх зайлшгүй шаардлагатай юм.

Энэхүү сургалтын хугацаанд аудиторууд нь байгууллагыг эрсдэл, зөрчил дутагдлаас хамгаалах, илрүүлэхэд нэн шаардлагатай арга техникийн нэг болох аудитын ярилцах чадварыг дээшлүүлэх, залиланг илрүүлэх, аудитыг үр дүнтэй төлөвлөж тайлагнах, аудит хийх арга техникээ сайжруулах болон Олон улсын дотоод аудитын байгууллагаас гаргасан стандарт, сайн туршлагатай танилцах, суралцах боломж олгосон цаашид өөрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж олгосон сургалт болов.

Мөн тус сургалт нь зөвхөн лекц хэлбэртэй бус дадлага ажил холимог байдлаар явагдсан нь удирдан явуулсан багш ноён Рой Леонг (Дойче банкны Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч), бусад олон улсаас оролцсон дотоод аудиторуудын дадлага, туршлагаас суралцах, санал солилцох боломж олголоо.

(Сургалтад хамрагдсан сертификатыг хавсаргав.)

ТАНИЛЦСАН:
АГААРЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Г.БАТБАЯР

ТАЙЛАН БИЧСЭН:
ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ ДАРГА Б.МӨНХ-ОЧИР
ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ АУДИТОР А.МӨНХ-ЭРДЭНЭ

Холбоотой мэдээ

AVIATION WEEKLY LXXII
2024/05/14

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнуудад “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөнийг танилцууллаа- Иргэний нисэхийн салбарынхан системийн аваргын цомын төлөө спортын 7 төрлөөр өрсөлдөж байна- Нислэгийн хөдөлгөөний удирдагчдын сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлыг түлхүү хэлэлцжээ- БНСУ-ын Муан-Улаанбаатар-Муан чиглэлд нислэгтэй боллоо- Гаалийн улсын байцаагч нарт “тоног төхөөрөмж ашиглан үзлэг шалгалт хийх” дадлага, сургалт зохион байгууллаа- Галын хортой ажиллах дасгал сургуулилт хийлээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ "ДЭЛХИЙН ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА-2024" СЭДЭВТ БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА
2024/09/13

БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагаа” сэдэвт бага хурлыг Сөүл хотноо зохион байгуулж байна.Тус хурал нь дэлхийн улс орнууд дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллаж худалдаа, тээвэрт үүсч буй саад бэрхшээлийг арилгах,  тээврийн дэд бүтцийг хамтран хөгжүүлэх замаар улс орнуудын улс төр, эдийн засаг нийгмийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээр хэлэлцэж байна.Хуралд дэлхийн 20 гаруй орны тээврийн сайд, дэд сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна. Манай улсаас Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Хуралдаанд Монгол Улс газар зүйн байршлаа ашиглан Ази Европыг холбосон тээврийн транзит орон болохоор зорьж байгаа тухай болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих тээвэрлэлт нь эдийн засгийн зардал хэмнэсэн, тээврийн үр ашигтай коридорууд болох талаар мэдээллээ.Мөн Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, хэрэгжүүлж буй,  төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулан хамтран ажиллах боломжуудын талаар танилцуулсан юм.   Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар сэргээн баригдах “Шинэ Хархорум” хотын олон улсын нисэх онгоцны буудал, Улаанбаатар-Хархорин хот чиглэлийн авто зам, төмөр зам барих болон бусад зам, тээврийн суурь дэд бүтцийг байгуулах төслүүд дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.“Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагаа” сэдэвт бага хурлын үеэр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны Дэд сайд Kim Sang-moon нар Монгол Улсын авто замын засвар арчлалтын менежментийг сайжруулах хүрээнд 6.5 тэрбум воны буцалтгүй тусламжийн төслийг эхлүүлэхээр протколд гарын үсэг зурсан нь уг арга хэмжээний онцлох үйл явдлын нэг байлаа.Мөн БНСУ-ын зам, гүүр, туннел болон барилгын салбарт тэргүүлэгч Dowha engineering, Kolon Global Corporation, Daewoo Engineering&Construction Co.Ltd, Ilsung Construction, Buycksan Engineering, Soosong Engineering, Kunwha Engineering&Consulting Co.Ltd, Kyingdong Enineering Co.Ltd, Construction Gurantee Cooperative зэрэг компанийн төлөөлөлтэй уулзаж,  Монгол Улсын зам тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгч санал солилцов. Зам, тээврийн хөгжлийн яам

НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 99.5 ХУВЬТАЙ БИЕЛЖЭЭ
2023/12/22

Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны хамт олон 2023 оны ажлаа ИНЕГ-ын дарга, удирдлагад тайлагналаа. Тус алба нь өнөөдрийн байдлаар 6 хэсэг, 35 ажлын байр, 67 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд 14 зорилтын хүрээнд нийт 40 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 99.5 хувийн биелэлттэй байна гэж тус албаны дарга Б.Төгсөө танилцууллаа. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь НМҮ-ний автомат систем (EAIS) – INDRA AVITECH, Түүхий өгөгдлийн программ, нислэг гүйцэтгэл бүртгэлийн программ, үйл тохирлын программ, цахим шалгалтын программ, AIS Mongolia ухаалаг утасны апп, НМҮ-ний автомат системийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. 2023 онд сургалт, хөгжлийн чиглэлээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний давтан сургалт, НМҮ-ний чиглэлээр болон Монголын нисэхийн мэдээллийн ажилтнуудын холбооны сургалтуудад ажилтнуудаа хамруулсан байна. Тус албанаас шийдвэрлэх шаардлагатай дараах асуудал байгааг танилцууллаа. Тухайлбал, 1.     Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны зүгээс НМҮ-ний автомат систем (eAIS)-ийн шинэчилсэн тоног төхөөрөмж, программ хангамжийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх тухай ИНҮТ-ийн даргын тушаал гаргуулах; 2.     Jeppesen, NAVblue, GroupEAD Data provider байгууллагуудын нислэгийн зургийн өгөгдөл, мэдээлэл бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд ашиглаж буй программ хангамжийн танилцах сургалтад 2-4 ажилтан хамруулах; 3.     Digital NOTAM боловсруулах программ хангамжийн хөгжүүлэлтэд AIXM 5.1 advanced сургалтад 2 ажилтан хамруулах; 4.     Тогтвортой хүний нөөцийн бодлого шаардлагатай гэв. Мөн APANPIRG/34: ХБЗ-ын гадаргуун нөхцөл байдлыг үнэлэх, мэдээлэх (SNOWTAM) журмыг Монгол Улсын AIP-д оруулах; AIS-AIM Implementation Task Force хурал болон AIM семинарт оролцож, хөгжүүлсэн программ хангамжуудаа сурталчлах саналыг гаргалаа. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба ирэх 2024 онд Монгол Улсын AIP-ын ENR хэсгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, Нислэгийн журам боловсруулахад ашиглах “Өгөгдлийн бүрдлийн автомат систем” хөгжүүлэх, Ил харааны нислэгт ашиглах 1:2 000 000 масштабтай нислэгийн зураг боловсруулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.