"АВЛИГЫН ХОР ХӨНӨӨЛИЙГ НИЙГЭМД ТАНИУЛАХ, АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО

2023/12/05

2023 оны 11 дүгээр сарын 30-ны 11:00 цагаас "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлын II давхрын хурлын танхимд "Авлигын хор хөнөөлийг нийгэмд таниулах, авлигатай тэмцэх" сэдвээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс ХАСХОМ гаргах үүрэг бүхий албан тушаалд ажилладаг ажилтнуудад зориулсан сургалт хийх гэж байгаа тул та бүхэн идэвхтэй хамрагдана уу.

Хаана: Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын II давхрын хурлын танхимд

Хэзээ: 2023.11.30-ны ПҮРЭВ гарагт 11:00 цагаас

Цахимаар оролцох:

ZoomID: 8067951161

Pass: se335544 /жижгээр бичнэ/

Холбоотой мэдээ

ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
2024/03/29

ИНЕГ-ын дэргэдэх Эцэг, эхийн зөвлөл, ИНҮТ-ийн ЗХАГ-ын Хамтын ажиллагааны хэлтэс хамтран ээлжит “Мэдээллийн цаг”-ийг зохион байгууллаа.Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын сэтгэл зүйч Р.Бадамцэцэгийг урьж оролцуулан гэр бүлийн боловсролын талаар мэдээлэл өгүүллээ.“Хосын харилцаа нь маш чухал, үргэлж тордож байдаг харилцаа. Хэдэн жил амьдарч байгаагаас үл хамаарч, байнга хөгжиж байдаг идэвхитэй харилцаа юм. Тиймээс монголчууд хосын харилцааг хос баганаар зүйрлэж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх эн тэнцүү гэдгийг сургасаар ирсэн. Харилцаа нь гэнэт бий болж, гэнэт алга болдог зүйл биш. Эхлэл, өрнөл, төгсгөлтэй. Харилцаа нь ажлын бүтээмжид хүртэл сайн, муугаар нөлөөлдөг. Хамтдаа асуудлыг шийдвэрлэдэг гэр бүл бол хамгийн бат, бэх гэр бүл байдаг” хэмээн сэтгэл зүйч Р.Бадамцэцэг мэдээлэлдээ онцоллоо.

ИНЕГ, ИНҮТ-ИЙН АЖИЛТНУУДАД “MARS-V” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2023/11/16

ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газраас зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр боллоо. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-ийн зочноор Монгол Улсын Шадар сайдын ахалсан “Mars-V” төслийн менежер Д.Энхтүвшин, Модуль хөгжүүлэлтийн багийн ахлагч З.Дөлсайхан нар оролцож, тус төслийн талаар ИНЕГ-ын дарга, удирдлагууд болон харьяа газар нэгжийн ажилтнуудад танилцууллаа. Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн хэрэгжүүлж буй “Mars-V” төсөл нь Монголын говьд: 1.      Марс гараг дээр амьдрахад шаардлагатай ур чадварыг нутагшуулах, техниктэй ажиллах мэдлэг олж авах, туршлага хуримтлуулах, багийн ажиллагаа болон амьдрах чадвараа нэмэгдүүлэх сургалтын төв байгуулах; 2.      Марс гарагийг судлах технологиудыг төсөөтэй орчинд судлах, хамтарсан судалгаа хийх, олон улсын оролцоо бүхий шинжлэх ухааны судалгааны төв бий болгох; 3.      Марсын амьдрах орчныг хамгийн төсөөт орчинд нь мэдэрч, Марс явах хүмүүсийг бэлтгэдэг хөтөлбөрөөр өөрийгөө сорьж үзэхийг хүссэн аялагчдад зориулсан тусгай сонирхлын аялал жуулчлалын хөтөлбөр бүхий төв байгуулах үндсэн зорилготой байна. Өөрөөр хэлбэл, Марс гарагт судалгаа хийх багийг бэлтгэх сургалтын төвийг байгуулж, сансрын технологийн хөгжлийг Монголд нутагшуулахаас гадна сансрын мэдрэмж, туршлага авахыг хүссэн сонирхогчдод зориулсан тусгай сонирхлын аялал жуулчлалыг Монгол орны зарим бүс нутагт хөгжүүлэх зорилготой төсөл юм. Монголын говийн цаг уур, хөрс, орчин нөхцөл Марс гараг дээрхтэй төстэй учраас сансар огторгуйд аялах боломж зөвхөн сансрын нисгэгчид бус, хүн бүрд нээлттэй байх боломжтой гэдгээрээ онцлог байна. Эхний ээлжид төслийн суурь баазыг Өмнөговь аймагт байгуулж,  сургалтын хөтөлбөрөө Дундговь аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг хэллээ. “MARS-V” төслийн үйл ажиллагааг дэмжин ажиллах ажлын хэсэгт ИНЕГ-ын дарга гишүүнээр ажиллаж байгаа. Мэдээллийн цагийн төгсгөлд “MARS-V” төслийн багийн зүгээс төслийг хэрэгжүүлэхэд Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.  

ФРАНЦ УЛСЫН “AERO GROUND TRAINING” СУРГАЛТЫН ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “EMBRAER ERJ-190 SERIES (GE CF34) T1+T2 COMBINED / INITIAL” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ТАЙЛАН
2023/11/30

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн байцаагч Э.Амарсайхан 2021 оны 9 дүгээр сарын 06-аас 2021 оны 10 дугаар сарын 08-ны хооронд Франц Улсын “AERO GROUND TRAINING” сургалтын төвөөс зохион байгуулсан “Embraer ERJ-190 series (GE CF34) T1+T2 Combined / Initial” сэдэвт сургалтад дараах чиглэлээр хамрагдсан болно. Үүнд:– Е190 агаарын хөлгийн ерөнхий мэдээлэл– Их биений бүтэц, зохион байгуулалт– Цахилгааны тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн үйл ажиллагаа– Навигацын тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн үйл ажиллагаа– Холбооны системүүд, тэдгээрийн үйл ажиллагаа– CF34 маягийн хөдөлгүүрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааЭ.Амарсайхан нь дээрх сэдвүүдээр зохион байгуулагдсан сургалтад амжилттай хамрагдаж гэрчилгээжсэн болно. Сургалтын гэрчилгээг хавсаргав.ТАЙЛАН БИЧСЭН:ИНЕГ-ЫН НААХЗА-НЫНТЧХ-ИЙН БАЙЦААГЧ                                                  /Э.АМАРСАЙХАН/