ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДАРГААР Э.ТӨРБАЯР ТОМИЛОГДЛОО

2023/12/05

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/227 дугаар тушаалаар Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/230 дугаар тушаалаар Э.Төрбаярыг Иргэний нисэхийн үндэсний төвийн даргаар томилж, өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажлаа хүлээн авлаа. ИНҮТ-ийн дарга асан Н.Батсайхан ажил хүлээлцэх үедээ “Та бүхэнтэйгээ 1,8 сар ажиллаж, аюулгүй ажиллагааны KPI, бүтээмжийн тогтолцоог хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажилласан. Энэ үйл ажиллагаагаа цаашид хэрэгжүүлээд, үргэлжлүүлээд явна гэдэгт итгэж байна. Одоогийн байдлаар Иргэний нисэхийн үндэсний төвийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт 96,6 хувьтай байна. Энэ биелэлтээ он дуустал шинэ даргатайгаа 100% болгох хэрэгтэй. Бүгдээрээ эв найртай, хүлээцтэй ажлаа хийж, нэгнээ хүндэтгэж ажиллана гэж итгэж байна. Залуу, өндөр ур чадвартай, харилцааны өндөр соёлтой, шинэ сэтгэлгээтэй хүнд ажлаа өгч байгаадаа баяртай байна. Төрбаяр даргадаа ажилд нь амжилт бүтээл, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Харин шинээр томилогдсон Э.Төрбаяр дарга ажлаа хүлээж авахдаа “Миний бие анх 2006 онд иргэний нисэхийн салбарт ажилд ороод инженер, Холбоо навигацийн үйлчилгээний албаны хэсгийн дарга, тус албаны даргаар 2019 онд ажиллаж байгаад 2020 онд Иргэний нисэхийн үндэсний төв байгуулагдахад АНҮГ-ын даргаар томилогдон өнөөдрийг хүртэл 3 жил ажиллаж ирлээ. Та бүхний итгэлийг хугалахгүйн төлөө ажиллах болно. ИНҮТ байгуулагдсан цагаас хойш гурван жилийн хугацаанд амаргүй давааг туулсан. 2020 онд цар тахал гарч, энэ хүнд цаг үеийг даван туулахын тулд багаараа маш сайн ажилласан. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны ноцтой зөрчил, дутагдал, асуудал гараагүй. Одоо миний хамгийн эхний төлөвлөх ажил бол хүний нөөцийн асуудлыг маш сайн төлөвлөж, хүний нөөцийг чадавхжуулах, хүний нөөцийн бодлогын бичгийг батлуулж авах юм. ОХУ, Украйны асуудалтай холбоотойгоор орлого ойрын жилдээ хуучин 2019 оны үетэйгээ ижил болох асуудал хүндрэлтэй байгаа учир бид бүхэн аэродромоо хөгжүүлж, аэродром дагасан уул уурхай,  аялал жуулчлал, БНХАУ, ОХУ болон бусад улсын аялал жуулчлалыг орон нутгийн нисэх буудлууд руугаа татах ажлыг мөн бусад салбарын уялдаа холбоог сайжруулж, хөгжүүлэх гарц гаргалгаа руу шилжих зэрэг зорилтуудыг хэрэгжүүлж ажиллана. Батсайхан даргаасаа маш их зүйл сурч авсан. Таны ирээдүйн ажил амьдрал, гэр бүлд эрүүл энх, сайхан бүхнийг хүсье. Цаашдаа багаараа хамтдаа энэ ачааллыг давж, ИНҮТ-ийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллах болно” гэж хэллээ.



 

Холбоотой мэдээ

“АЛЬФА АВРОРА ЭВИЭЙШН” ХХК-Д ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2023/11/16

“Альфа Аврора Эвиэйшн” ХХК шинээр байгуулагдаж, Иргэний нисэхийн дүрэм ИНД-135-н шаардлагуудын дагуу амжилттай гэрчилгээ эзэмшиж, өнөөдөр ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяагаас Ерөнхий зориулалтын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээгээ гардан авлаа. Үүгээр агаарын тээвэрлэгч “Альфа Аврора Эвиэйшн” ХХК BK117C2/EC145, H145, AS350 B3e/H125, R66 маягийн агаарын хөлгүүдээр зорчигч тээвэр болон ачаа тээврийн захиалгат нислэг үйлдэх эрхтэй болж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий зориулалтын нисэхийн хөгжилд нэгэн шинэ алхмыг эхлүүлж, аялал жуулчлалын салбарт өндөр хувь нэмэр оруулахаар дотоодын арилжааны нислэгийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм. ИНД-135 нь Нисдэг тэрэг болон жижиг нисэх онгоцны арилжааны нислэгийн үйл ажиллагааг зохицуулдаг Ерөнхий зориулалтын агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн гэрчилгээжүүлэлтийн болон үйл ажиллагааны стандарт, шаардлагыг тогтоодог дүрэм юм.  

БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛС ДАХЬ ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО /IATA/-НЫ СУРГАЛТЫН ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “АГААРЫН ТЭЭВРИЙН СТАТИСТИК” СУРГАЛТАД ХАМРАГДСАН СУРГАЛТЫН ТАЙЛАН
2023/11/30

Зорилго:Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 54, 55, 67 дугаар зүйлийн дагуу Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ болон Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-д сар, улирал, жилээр тогтмол хүргүүлдэг статистик мэдээ боловсруулах аргачлалыг судлах, салбарын эдийн засгийн бодлого, зохицуулалтын үр нөлөөг үнэлэх, салбарын өрсөлдөх чадварыг бий болгоход хөшүүрэг болохуйц мэдээллийг бэлдэх зорилготой.Сургалтад хамрагдсан ажилтны албан тушаал, нэр:Тус сургалтад Агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газрын Эдийн засгийн зохицуулалтын тасгийн ахлах мэргэжилтэн Б. Болор-Эрдэнэ, судалгааны мэргэжилтэн-статистикч Ц. Солонго нар хамрагдав.Аль улсад, ямар хугацаагаар сургалтад хамрагдсан:Тус сургалт нь Бүгд Найрамдах Сингапур улсад 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан.Суралцсан зүйлс:-Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 54, 55, 67 дугаар зүйлийн дагуу Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ болон Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-д сар, улирал, жилээр тогтмол хүргүүлдэг статистик мэдээг боловсруулах аргачлалд суралцсан;-Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны статистикийн программтай танилцсан;Агаарын тээвэрлэгч, нисэх буудлын тээвэрлэлтийн мэдээг нэгтгэн боловсруулах, ICAO-гийн стандарт болон аргачлалыг суралцсан /гүйцэтгэсэн зорчигч эргэлт, гүйцэтгэсэн ачаа эргэлт, боломжит суудал километр тооцох аргачлал/;-Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/, Олон улсын агаарын тээвэрлэгчийн холбоо /IATA/ зэрэг байгууллагуудаас гаргадаг тээвэрлэлтийн мэдээний зөрүүтэй байдлын талаарх тайлбар;-Агаарын тээврийн салбарын статистик тоон мэдээг ашиглан салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, сул тал болон өрсөлдөх чадварыг тодорхойлох чадварт суралцсан;-Чанарын удирдлагын тогтолцоо /QMS/-г тээвэрлэлтийн статистикт нэвтрүүлэх аргачлалд суралцсан;-Статистик тоон мэдээнд тулгуурлан нислэгийн чиглэлийн стратеги болон нарийвчилсан шинжилгээ хийх аргачлалд суралцсан;-Агаарын тээврийн статистик мэдээнд стратегийн болон үйл ажиллагааны дүн шинжилгээ хийх аргачлалд суралцсан;Тус сургалтад хамрагдсанаар дараах үр дүн бий болох бөгөөд ажилдаа хэрэгжүүлэн ажиллана:Сургалтаас олж авсан онолын болон практик мэдлэгээ ашиглан Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцоор хүлээсэн үүргийн дагуу Монгол Улсын агаарын тээврийн салбарын статистик мэдээг боловсруулан ICAO болон ACI-д тайлан мэдээг үнэн бодит, тогтмол хүргүүлнэ.  Агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх аргачлалыг нэвтрүүлэх, агаарын тээврийн зах зээлийн нөхцөл байдлыг гадаадын судалгаа шинжилгээний аргачлалын дагуу боловсронгуй болгох, бодлогын санал боловсруулахад ихээхэн ач холбогдолтой.