ИНЕГ-ЫН ДАРГА КАЗАХСТАН УЛСЫН НИСЭХИЙН ЗАХИРГААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

2023/12/05

ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа Бүгд Найрамдах Казахстан Улсын Нисэхийн захиргааны Ерөнхий захирал Каталин Раду тэргүүтэй төлөөлөгчидтэй 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр уулзалт хийж, иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцов.

Уулзалтын сэдвийн хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцлээ:

1. Иргэний нисэхийн салбарт Евро-Азийн “EACAC” байгуулах ажлын хүрээнд Казахстан Улс, Монгол Улсын агаарын тээврийн байгууллагуудын техникийн хамтын ажиллагаа;  

2.  Хоёр улс хооронд эрэн хайх, авран туслах гэрээг ойрын хугацаанд байгуулж, хамтран ажиллах;

3. Төв Азийн нисэхийн аюулгүй байдлын талаар санал солилцов; 

4. Агаарын хөлгийн техникийн үзлэг, засвар үйлчилгээ, агаарын хөлгийн түлш нийлүүлэлтийн талаар санал солилцов; 

5. Иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, цаашид хамтран ажиллах;  

6. JARUS-д гишүүнээр элсэх талаар; 

7. 2024 онд Астана хотод зохион байгуулагдах олон улсын нисэхийн форумд манай төлөөлөгчдийг оролцохыг урьж, хоёр талын уулзалт амжилттай зохион байгуулагдав. Түүнчлэн Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэний нисэхийн удирдах байгууллага хооронд эдгээр чиглэлээр хамтран ажиллаж, цаашдын харилцаагаа улам нэмэгдүүлэхээр харилцан тогтов.

 

Холбоотой мэдээ

ACI WORLD-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЛУИС ФИЛИПП ДЕ ОЛИВЕЙРА АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХӨӨ МЭДЭГДЛЭЭ
2023/12/05

Олон улсын нисэх буудлуудын зөвлөл ACI World-ийг дөрвөн жил амжилттай удирдсаны дараа тус байгууллагын   Ерөнхий захирал ноён Луис Филипп де Оливейра гэр бүлийн шалтгаанаар 2024 оны эцсээр тус зөвлөлийн ерөнхий захирлын ажлаа хүлээлгэн өгөх болсноо мэдэгдлээ. Де Оливейрагийн энэхүү мэдэгдэл нь ACI World-ын тогтвортой байдлыг хангах, цар тахлын дараа хэвийн байдал руу шилжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Де Оливейра таван жил орчим ажилласан бүрэн эрхийн хугацаагаа дуусгахдаа уян хатан байдал, шинэчлэл, дэвшлийн өвийг тус байгууллагад үлдээлээ.  Нисэхийн салбарын хамгийн хүнд хэцүү цаг үед түүний манлайлал маш их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ACI World нь түүний хэрэгжүүлсэн бодлогын залгамж халааг амжилтай үргэлжлүүлэх болно гэж ACI World мэдэгджээ.