АНУ-ын "United airlines" компани ирэх 2025 онд нэмэлтээр найман чиглэлд нислэг үйлдэх болсноо өчигдөр буюу 2024.10.10-нд зарласан байна. Тодруулбал, энэхүү найман чиглэлд Монгол Улс орсон бөгөөд "United airlines" компани анх удаа Токио хотоос Улаанбаатар хот руу ирэх оны 5 дугаар сарын 1-ээс нислэг үйлдэхээр болжээ. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/281 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хооронд агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ.Энэ хүрээнд “МИАТ” ТӨХК нь 2024 оны 1 дүгээр сард АНУ-ын Тээврийн яаманд нислэг үйлдэх буюу эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлтээ гаргасантай холбогдуулан АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас хийх Нисэхийн аюулгүй ажиллагааны аудит шалгалт (IASA) шалгалтын бэлэн байдалд техникийн үнэлгээ хийлгэх, Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай 2024 оны 4 дүгээр сард нийт 6 сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байна.Засгийн газрын бүтэц шинэчлэн байгуулагдсантай холбогдуулан шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Зам, тээврийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/171 дүгээр тушаалаар шинэчлэн байгуулсан.Зөвлөх компани нь Монгол Улс олон улсын стандарт, шаардлагыг хангаж байгаа эсэхэд IASA шалгалтын хүрээнд суурь үнэлгээ хийж үр дүн, зөвлөмжийн тайлан болон Залруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг ирүүлсний дагуу шинэчлэн байгуулагдсан Ажлын хэсэг нь тайлан, Залруулах үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулж, суурь үнэлгээгээр илэрсэн үл тохирлыг засаж залруулах Ажлын хэсгийн нэгдсэн төлөвлөгөөг батлан ажиллаж байна.Уг ажлын хэсэг нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас хийх Нисэхийн аюулгүй ажиллагааны аудит шалгалт, Тээврийн аюулгүй байдлын захиргааны урьдчилсан аудитад хамрагдах, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр нийт 68 арга хэмжээ бүхий багц ажлуудыг төлөвлөн гүйцэтгэж байгаа бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласан, төлөвлөгөөний хэрэгжилт 12,5 хувьтай байна.Эх сурвалж: Зам тээврийн яам
Тайландын Вант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан Ази, номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн цаг уурын ажлын дэд хэсгийн 23-р хурал /APANPIRG 23/-д ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуултын албаны Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн байцаагч Д. Маасүрэн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны өдрүүдэд амжилттай оролцлоо.Энэ удаагийн хуралд Австрали, Бутан, Хятад, Хонг Конг Хятад, Макао Хятад, Индонез, Япон, Лаос, Малайз, Бүгд Найрамдах Фижи Улс, Соломоны арлууд, Монгол, Шинэ Зеланд, Филиппин, Өмнөд Солонгос, Сингапур, Тайланд, АНУ, Вьетнам зэрэг 19 улс, Олон улсын байгууллага (IFALPA) нийт 48 төлөөлөгч оролцлоо. Хурлыг Ази Номхон далайн бүсийн захирал Арун Мишрагийн нэрийн өмнөөс хурлын дарга Mr. Jun Ryuzaki болон Mr. Peter C. Dunda нар нээж үг хэллээ. Тус хурлыг Mr. Jun Ryuzaki даргалж Mr. Peter C. Dunda нарийн бичгийн даргаар тус тус удирдан явуулсан.Энэхүү хурлаар нийт 19 улс нисэхийн цаг уурын үйлчилгээний 8 чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр ажиллаж буй төсөл, үүссэн хүндрэл бэрхшээл, харилцан мэдээлэл солилцоо, хэлэлцүүлэг зэрэг 50 гаруй асуудал ( 29 WP, 23 IP) хэлэлцсэн бөгөөд Монгол улсын төлөөлөгчид нисэхийн цаг уурын чиглэлээр хийгдсэн ажлын талаарх 2 мэдээлэх хуудсыг (IP) хуралд танилцуулж харилцан туршлага солилцож мэдээлэл авсан цаашдын хэтийн төлөвлөлтөд чухал нөлөөтэй хурал болсон.Хурлын үеэр агаарын навигацийн үйлчилгээг үзүүлж буй цаг уурын чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай уялдаа, холбоотой үйл ажиллагаандаа нэн түрүүнд тусгавал зохих дараах асуудлууд яригдлаа. Үүнд:-Ази-Номхон далайн бүсэд нислэгийн замын дагуу ажиглагдах цаг агаарын аюултай үзэгдэлийн мэдээ мэдээлэл, зөвлөмжөөр хэрхэн хангах, цаашид техник технологийн дэвшлийг Ази-Номхон далайн бүсэд болон хөрш зэргэлдээ орнуудтай хэрхэн зохицуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, хамтын шийдвэр гаргалтыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар;-ИКАО-гоос нисэхийн цаг уурын чиглэлээр дэлхийн болон бүсийн хэмжээнд баримталж буй бодлого, төлөвлөгөө нэн тэргүүний зорилго, зорилтуудыг эргэн нягтлаж, Аннех-3 т оруулж буй стандарт, зөвлөмжийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийн талаар;-Агаарын навигацийн үйлчилгээнд цаг уурын үйлчилгээтэй холбоотой гарч буй дутагдлууд, өмнөх хурлаас гарсан дутагдлуудыг хэрхэн арилгасан талаарх тайлан;-Нисэхийн цаг уурын үйлчилгээг сайжруулахад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хэрхэн хөгжүүлэх талаарх судалгаа шинжилгээний ажил болон бусад саналуудыг хэлэлцсэн. Үүнд:-Цаг уурын бодит болон урьдчилсан мэдээний хангалт, сэрэмжлүүлэг мэдээ, уур амьсгалын мэдээллийн талаар;-Цаг уурын мэдээ солилцооны талаар;-Цаг уур, нислэг хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, агаарын тээврийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны талаар;-Цаг уурын байгууллагын үйлчилгээ, чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилт, нисэхийн цаг уурын үйлчилгээ үзүүлж буй байгууллагын ажилтнуудын мэргэжлийн ур чадвар;Бүсийн хэмжээнд нисэхийн цаг уурын үйлчилгээнд мөрдөгдөж буй баримт бичгүүд гарын авлага зөвлөмжийн талаар;ICAO-ын зүгээс 2019 оны 11 дүгээр сараас эхлэн нислэгийг сансрын цаг уурын мэдээ мэдээлэл зөвлөмжөөр хангаж ажиллах, Нисэхийн цаг уурын үйлчилгээ, мэдээлэл солилцоонд IWXXM (ICAO Meteorological Information Exchange Model) загварыг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс Аннех-3-ийн стандарт шаардлагын дагуу METAR/SPECI, TAF, SIGMET, AIRMET, галт уулын үнс, тропикийн циклон зэрэг мэдээг IWXXM GML форматаар дамжуулах талаар албан захидлыг улс орнуудад хүргүүлэхийг мэдэгдсэн. Мөн цаг уурын мэдээ солилцоонд IWXXM (ICAO Meteorological Information Exchange Model) загварыг туршиж эхэлсэн улс орнуудын туршлага болон цаашид үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг хэрхэн хангуулах талаар Workshop-ыг Тайландын Аэротай байгууллага амжилттай зохион байгуулсан талаар танилцуулсан.2018 онд ИКАО-гоос зохион байгуулж буй бүсийн SIGMET мэдээний тестэнд улс орнуудын оролцож буй оролцоог болон зарим улс өмнөх онуудаасаа идэвхтэй оролцож сайжирсан үзүүлэлттэй байгаа талаарх мэдээллийг хариуцан ажиллаж буй улс орнуудаас өгсөнд хурал даргалагчийн зүгээс талархсанаа илэрхийлсэн болно.Ази Номхон далайн бүсийн Агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн цаг уурын ажлын дэд хэсгийн 24-р хурал (MET SG/24) –ыг 2020 оны 7 сард Тайландын Бангкок хотноо зохион байгуулахаар төлөөлөгчид санал нэгтэй шийдвэрлэлээ.Ажлын дэд хэсгийн хуралдааны үеэр БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзаж хоёр улсын хооронд тулгамдаж байгаа асуудлууд хамтран ажиллах гэрээ байгуулах асуудлаар санал солилцлоо. БНХАУ-ын тал нь Монгол улсын цаг уурын талаар тулгамдаж буй хүндрэлтэй буй асуудлыг шийдэх зорилгоор тусламж дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах, хоёр талт гэрээнд цаг уурын байгууллагын төлөөлөгчдийг урьж оролцуулж цаашид хамтран ажиллах талаар санал тависан болно. ОУИНБ-аас цаг агаарын мэдээ солилцох IWXXM форматыг 2020 оноос эхлэн хэрэглэх шаардлага тавигдаж байгаа ба өнөөгийн байдлаар Улаанбаатарын TAF, METAR мэдээнүүдийг Бээжингийн ROC-т OPMET-Flight Information System буюу нислэгийн мэдээлэл үйлчилгээний ажлын цогц программ хангамжаар хүлээн авч байгаа ба ОУИНБ-аас стандарт шаардлагын хүрээнд IWXXM форматыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд Монгол улсын цаг уурын байгууллага энэ ажлыг хэрэгжүүлэх ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн. Манай талаас IWXXM-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, Монголын мэргэжилтнүүдийг Бээжингийн Нислэгийн цаг уурын төвтэй танилцуулж туршлага солилцох боломж олгохыг хүссэн болно. Уулзалтын үеэр ярилцсан асуудлуудыг цаашид хэрэгжүүлэх, ажлын төлөвлөгөөнд тусгах, ИНЕГ, ЦУОШГ-тай хэлэлцэж, цаашид тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгон ажиллахаар тогтов.Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл /аадар бороо, шороон шуурга гэх мэт/ ажиглагдах үед цаг агаарын мэдээлэл харилцан солилцоход хамтран ажиллах, Азийн агаарын навигацийн цаг агаарын аюултай үзэгдлийн зөвлөх платформыг байгуулах талаар ярилцлаа.Эцэст нь дүгнэхэд, Ази номхон далайн бүсийн улс орнуудын агаарын навигацийн үйлчилгээ үзүүлж буй цаг уурын чиглэлээр хийгдэж байгаа ажлууд, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаатай танилцаж Монгол улсын хувьд дээрх төсөл хөтөлбөрүүдэд оролцох, тухайн бүс нутгийн улс орнуудтай харьцуулах, туршлага судлах боломжийг бүрдүүлсэн, цаашдын бодлого, төлөвлөгөөг сайжруулахад маш том түлхэц өгсөн ач холбогдолтой хурал боллоо.
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ойг угтаж, салбарын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, бүтээн байгуулалтын оновчтой шийдэл, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын санал, шинэ санаа, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэх зорилгоор Иргэний нисэхийн салбарын “Шинэ санаа, шилдэг төслийн инновацын уралдаан” зарлаж байна. Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар, нэгжүүдийн ажилтнууд та бүхэн идэвхтэй хамрагдаарай. Бүтээлд тавигдах шаардлага: Оролцогчид салбарын хэмжээнд ойрын хугацаанд нэвтрүүлж болох шинэ техник, технологи, инновацын бүтээлийн саналыг доорх шаардлагын дагуу бэлтгэж ирүүлэх. 1. Шинэлэг санаа, олон улсад нэвтэрсэн, Монголд нутагшуулах боломжтой байх; 2. Хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмж нэмэгдүүлэх, нөөцийг хэмнэх, байгаль экологид ээлтэй шийдэл агуулсан байх; 3. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд тулгуурласан байх; 4. Байгууллага, салбарын үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой байх; 5. Импортын бараа, бүтээгдэхүүнийг орлохуйц байх; 6. Бүтээлийн зорилт нь орлого нэмэгдүүлэхэд чиглэсэн байх. Бүтээл, төслийн танилцуулгыг pdf өргөтгөлтэй файл хэлбэрээр болон цаасаар 2% битүүмжилж ирүүлнэ. 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл ИНҮТ-ийн Бизнес хөгжил, төлөвлөлтийн газарт хүлээн авна. Холбогдох утас: 7128-3051