АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2023/12/14


Холбоотой мэдээ

COMAC КОМПАНИ АГААРЫН ХӨЛГҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
2024/04/16

БНХАУ-ын COMAC компанийн төлөөлөгчид өнөөдөр ИНЕГ-ын удирдлагуудтай уулзаж, өөрсдийн үйлдвэрлэж буй ARJ21, C919 агаарын хөлгүүдийн талаар танилцуулга хийлээ. Дэлхийн тэргүүлэгч агаарын хөлгийн эд анги үйлдвэрлэгчидтэй хамтарч үйлдвэрлэсэн тус компанийн агаарын хөлгүүд нь олон улсын стандартад бүрэн нийцсэн орчин үеийн дэвшилтэт агаарын хөлгүүд бөгөөд БНХАУ болон олон улсын 511 чиглэлд 141 хот руу нислэг үйлдэж байна. COMAC компани нь жилд 36 агаарын хөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай, одоогийн байдлаар 130 ширхэг агаарын хөлгийг захиалагчдад хүргүүлсэн байна. Энэхүү уулзалтаар COMAC компани өөрсдийн ARJ21, C919 маягын агаарын хөлгүүдийг Иргэний нисэхийн ерөнхий газраар зохих журмын дагуу гэрчилгээжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

“Зорчигчийн урьдчилсан мэдээлэл (API), зорчигчийн нэрийн бүртгэлийн (PNR) мэдээллийн нэг цонхны үйлчилгээний гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
2025/05/12

Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ), Зорчигчийн мэдээллийн төв (ЗМТ) болон Олон улсын SITA компанитай хамтран “Зорчигчийн урьдчилсан мэдээлэл (API), зорчигчийн нэрийн бүртгэлийн (PNR) мэдээллийн нэг цонхны үйлчилгээний гэрээ”-нд 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гарын үсэг зурлаа.Энэхүү гурван талт олон улсын гэрээ нь Монгол Улсын хилийн аюулгүй байдал, зорчигчийн мэдээллийн удирдлагын чадавхыг сайжруулахад чиглэсэн бөгөөд уг гэрээний хүрээнд ЗМТ нь дэлхийн 60 гаруй улсын засгийн газар, агаарын тээврийн байгууллагуудтай хамтран ажилладаг SITA компанийн аюулгүй мэдээллийн сувгаар дамжуулан Агаарын Зорчигчийн урьдчилсан мэдээлэл (API) болон Зорчигчийн нэрийн бүртгэл (PNR)-ийн мэдээллийг нэгтгэн хүлээн авах боломж бүрдэж байна. Тус гэрээ нь Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын “Агаарын тээврийг хялбаршуулах” Хавсралт 9-ийн шаардлагыг биелүүлэх, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн олон улсын терроризм болон хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тогтоолууд, мөн Засгийн газрын 2021 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Агаарын тээврийг хялбаршуулах журам”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна.   ----oOo----

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙГ 97 ОЮУТАНД ГАРДУУЛЛАА
2023/12/21

Сурлагын амжилтаараа манлайлсан 97 оюутанд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нэрэмжит тэтгэлгийн батламжаа өчигдөр /2023.12.20/ гардууллаа. Зам, тээврийн салбар нь нийт 50 мянга орчим ажилтантай эдийн засгийн хөдөлгөгч хүч томоохон салбар.Энэ салбарын боловсон хүчнийг бодлогоор дэмжих зорилгоор салбарын сайдын санаачилгаар анх удаа нэрэмжит тэтгэлгийг энэ жилээс бакалаврын түвшний оюутнуудад олгож эхлээд байна. Тэтгэлэгт хөтөлбөрт нийт 200 орчим оюутан материалаа ирүүлснээс сурлагын амжилт, нийгмийн идэвх, сургалтын голч дүн зэргийг харгалзан дээрх тооны оюутныг нээлттэй сонгон шалгарууллаа. Сайдын нэрэмжит тэтгэлгийг цаашид жил бүр уламжлал болгон олгох бөгөөд уг тэтгэлэгт хамрагдах боломж бүгдэд эрх тэгш нээлттэй гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. Зам, тээврийн хөгжлийн сайдын нэрэмжит тэтгэлэгт БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг улсын гадаадын их сургуулиас, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Төмөр замын дээд сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Их засаг Олон Улсын их сургуулийн бакалаврын түвшний 97 оюутан тэтгэлгийн батламжаа гардан авлаа. Ташрамд дурдахад, Зам, тээврийн салбарт 2030 он гэхэд тээврийн салбарт 22000 орчим шинэ ажлын байр бий болно. 2023 оны байдлаар манай зам, тээврийн салбарын мэргэжлээр нийт 3614 оюутан гадаад, дотоодын их дээд сургуульд суралцаж байна.  Энэ онд гэхэд зам, тээврийн салбарын мэргэжлээр суралцах дотоодын сургуулийн шинэ элсэгч 1025 оюутан, гадаадын сургуулийн шинэ элсэгч 490 орчим байгаа. Цаашид энэ тоог улам нэмэгдүүлэх, зам тээврийн салбарын мэргэжлээр залуу үеэ сургаж мэргэшүүлэх чиглэлд онцгой анхааран ажиллаж байна.