ИНЕГ-ын НААХЗА-ны Агаарын навигацийн хяналтын хэлтэс нь ИНД 173-ын хүрээнд гэрчилгээжүүлэх үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэсний дагуу Иргэний нисэхийн үндэсний төвд Хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээг олголоо.ИНД 173 дүрмээр гэрчилгээ эзэмшигч нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх нисэх буудлуудад хэрэглэлийн нислэгийн журмыг зохиох, гэрчилгээжүүлэх, засвар өөрчлөлт оруулах ажлыг хийж гүйцэтгэдэг ба дүрмийн дагуу уламжлалт болон үзүүлэлтэд тулгуурласан навигаци ашигласан Нисэн ирэх хэрэглэлийн нислэгийн журам, Нисэн гарах хэрэглэлийн нислэгийн журам, Ойртолт үйлдэх хэрэглэлийн нислэгийн журам, Ил харааны нислэгийн журам зэрэг журмуудыг зохиодог байна.
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан нисэхийн салбарын тухай өгүүлэх олон ангит кино хийхээр бэлтгэж байгаа билээ. Тэгвэл энэ кино зохиолд таны эргэн тойронд болж өрнөсөн сонирхолтой үйл явдлууд, түүх, дурсамжаасаа багтаах боломж нээгдлээ. Та бүхний илгээсэн түүхээс кино зохиолд орохоор шалгарсан түүхүүдэд Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын нэрэмжит шагнал гардуулна. Нисэх хүчин үүсэж хөгжсөн түүхт 100 жилийн ойд зориулсан кинонд өөрийн хувь нэмрээ оруулан, сонирхолтой түүхүүдээсээ та доорх постер дээр байрлах утас, имэйл хаягаар холбогдон хуваалцаарай. Хугацаа: 2024.01.25-ны өдрөөс 2024.01.31-ны өдөр хүртэл хүлээн авна. Холбоо барих: 86063636 (Б.Алтанзул) - altanzul.b@mcaa.gov.mn 99931267 (Ч.Энхжаргал) - enkhjargal.ch@mcaa.gov.mn 89117531 (Б.Пүрэвсүрэн) - purevsuren.b@mcaa.gov.mn