Сурлагын амжилтаараа манлайлсан 97 оюутанд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нэрэмжит тэтгэлгийн батламжаа өчигдөр /2023.12.20/ гардууллаа. Зам, тээврийн салбар нь нийт 50 мянга орчим ажилтантай эдийн засгийн хөдөлгөгч хүч томоохон салбар.
Энэ салбарын боловсон хүчнийг бодлогоор дэмжих зорилгоор салбарын сайдын санаачилгаар анх удаа нэрэмжит тэтгэлгийг энэ жилээс бакалаврын түвшний оюутнуудад олгож эхлээд байна. Тэтгэлэгт хөтөлбөрт нийт 200 орчим оюутан материалаа ирүүлснээс сурлагын амжилт, нийгмийн идэвх, сургалтын голч дүн зэргийг харгалзан дээрх тооны оюутныг нээлттэй сонгон шалгарууллаа.
Сайдын нэрэмжит тэтгэлгийг
цаашид жил бүр уламжлал болгон олгох бөгөөд уг тэтгэлэгт хамрагдах боломж
бүгдэд эрх тэгш нээлттэй гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. Зам, тээврийн хөгжлийн
сайдын нэрэмжит тэтгэлэгт БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг улсын гадаадын их сургуулиас,
Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Төмөр замын
дээд сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Их засаг Олон Улсын их
сургуулийн бакалаврын түвшний 97 оюутан тэтгэлгийн батламжаа гардан авлаа.
Ташрамд дурдахад, Зам, тээврийн
салбарт 2030 он гэхэд тээврийн салбарт 22000 орчим шинэ ажлын байр бий болно. 2023
оны байдлаар манай зам, тээврийн салбарын мэргэжлээр нийт 3614 оюутан гадаад,
дотоодын их дээд сургуульд суралцаж байна. Энэ онд гэхэд зам, тээврийн салбарын
мэргэжлээр суралцах дотоодын сургуулийн шинэ элсэгч 1025 оюутан, гадаадын
сургуулийн шинэ элсэгч 490 орчим байгаа. Цаашид энэ тоог улам нэмэгдүүлэх, зам
тээврийн салбарын мэргэжлээр залуу үеэ сургаж мэргэшүүлэх чиглэлд онцгой
анхааран ажиллаж байна.
ТШ кодТухайн жилд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэрБатлагдсан төсөвт өртөгГэрээний дүнТендер шалгаруулалтыг явуулсан журамТендерт оролцохыг сонирхогчид тавьсан шалгуур үзүүлэлтТендерт шалгарсан оролцогчийн товч мэдээлэлТендерт шалгараагүй оролцогчийн товч мэдээлэлШалгараагүй талаарх үндэслэл, шалтгаан1Агаарын навигацийн нислэгийн удирдагч, Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны байцаагчдын эрүүл мэндийн даатгал /220 ажилтан/210,000,000.00187,000,000.00НТШ1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээ“АМАР ДААТГАЛ” ХХК Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Блю скай, 20 давхар 9990-73281. “Амар даатгал” ХХК2. “Хаан даатгал” ХХКБага үнийн саналаар Амар даатгал ХХК шалгарсан2Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилга /Баян-Өлгий, Өлгий сум/4,495,300,000.00НТШ1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээ1.Зөөлөнтэмүүлэл констракшн ХХК2. ЛАУЛАУ ХХК1. Зөөлөн тэмүүлэл констракшн ХХК ТШЗ-17.6.4, 17.6.2 заалтуудыг хангаагүй.2. ЛАУЛАУ ХХК Тендер нээсэн өдрийн байдлаар татварын өртэй3Радиолокатор болон орон нутгийн нисэх буудлуудын газардуулгын байгууламжийг сайжруулах материалыг нийлүүлэх37,430,000.00ХА1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээОролцогчгүй4Иргэний нисэхийн үндэсний төвийн хэрэгцээнд шаардлагатай бичгийн цаас /бүх алба, салбар/54,000,000.0061,077,775.00ХА1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээГрийтпийк ХХК1. Төгсдардас ХХК2. Улаанбаатар принт ХХК3. Си Эй Жи Энд Эс ХХКБага үнийн саналаар Грийтпийк ХХК шалгарсан5Диспенсер,сумлагч автомашины шүүх элемент40,000,000.00 39,600,000.00ХА1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээАЧХОЛДИНГ ХХКМонфилтер индастри ХХКТехникийн тодорхойлолтын ерөнхий нөхцөл EI-1588 стандарт байх шаардлагыг хангаагүй.6Халуун асфальтбетон37,500,000.00ХА1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээОролцогчгүй7Картын үйлчилгээгээр авах шатахуун /бүх алба салбар/1,618,900,000.001,570,333,000.00НТШ1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээ“Петростар” ХХКУБ хот, СБД, 8-р хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж, бага тойруу 51.70110808, 89117237sukhbaatar.p@petrovis.net1. “Шунхлай Трейдинг” ХХК2. Содмонгол Групп” ХХК1. “Шунхлай Трейдинг” ХХКТШЗ-18.2.5 заалтыг хангахгүй.2. Содмонгол Групп” ХХКТехникийн тодорхойлолтын 3.1 заалтыг хангахгүй.8Төв болон орон нутгийн нисэх буудлуудын гэрэл суултын системийн ламп, мастик лент нийлүүлэх46,376,000.0046,354,000.00ХА1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээ“Ач СВС” ХХКУБ хот, ЧД, 3 хороо, Энхтайваны өргөн чөлөө 36, УЖМ төв, 201 тоот.3219581 оролцогчтой.9Бөмбөгөр, Мөнх-Өлзийт РЛС-ын баталгаат тэжээлийн ШГП самбарыг бүрэн шинэчлэх33,742,800.00ХА1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээ1 оролцогчтой.“МСЭЛ” ХХКУБ хот, Хан-Уул дүүрэг, 4 хороо, Наадамчдын зам, Ханбогд хотхон, 202-1 тоот. 99088685ТШЗ-16.2.4, 16.6.6 заалтуудыг хангахгүй.10Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаны хоол үйлдвэрлэлд шаардлагатай хүнсний ногоо61,143,200.0061,077,775.00ХА1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээ1 оролцогчтой.“Куку Агро” ХХК11“Чингис хаан” ОУНБ дахь Шатахуун хангалтын алба, Галын хөөс /AFFF 6%/41,569,000.00ХА1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээ1. “Минжит ТБ Трейд” ХХКУБ хот, БГД, 24 хороо, 53а байр 175 тоот.880880292. “Оргихын Булаг” ХХКУБ хот, ХУД, 15 хороо.990913911. “Минжит ТБ Трейд” ХХКТШЗ-16.2.4 заалт, техникийн тодорхойлолт хангахгүй.2. “Оргихын Булаг” ХХКТехникийн тодорхойлолтын үзүүлэлт, стандартуудыг хангахгүй.12“Иргэний нисэхийн үндэсний төвийн хэрэгцээнд шаардлагатай принтерийн хор /бүх алба, салбар/”59.560.000.0059.350.500.00Харьцуулалтын арга1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээ“Микросити” ХХКУБ хот, СБД, 9 дүгээр хороо, Компьютер молл төвийн 1 давхар, 1005 тоотУтас: 70274444,13“ATIS-ын сэлбэг”23.650.000.0023.650.000.00Харьцуулалтын арга1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээ“АЧСВС” ХХК УБ хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө 36, УЖМ төв 201 тоот14“Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаны хоол үйлдвэрлэлд шаардлагатай мах”152.000.000.00Нээлттэй сонгон шалгаруулалт1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээ“Монмийт трейд” ХХК УБ хот,1.”Мийт партнер” ХХК, “Эрдэнэтмах маркет” ХХК1. “Мийт партнер” ХХК-ны ирүүлсэн тендер нь Багц 1-д ирүүлсэн тендер нь ТШЗ-ны 18.6.8 дахь – Барааны үнийн задаргааг маягт 2-ын дагуу ирүүлэх, заалтын – Тахианы гуя, Тахианы цээж мах, Тахианы мөч зэргийн тоо хэмжээг дутуу ирүүлсэн, Багц 2-д ирүүлсэн тендер нь ТШЗ-ны 18.6.8 дахь – Барааны үнийн задаргааг маягт 2-ын дагуу ирүүлэх, заалтын – Үхрийн гуяны цул мах /ясгүй/, Хонины мах /ястай/, Хонины цул мах зэргийн тоо хэмжээг дутуу ирүүлсэн тул шаардлага хангаагүй.2. “Эрдэнэтмах маркет” ХХК-ны ирүүлсэн тендер нь Багц 2-д ирүүлсэн тендер нь шаардлагад нийцсэн боловч “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь хэсэгт заасныг үндэслэн “Монмийт трейд” ХХК шалгарсан болохыг үүгээр мэдэгдье. Шалгарсан компанийн захирал өвдсөний улмаас тендерийн хугацаа дууссан. Хугацаа сунгуулахаар Сангийн яаманд хандсан.15“Техник үйлчилгээний цэвэрлэгээний материал” 47.070.000.00Харьцуулалтын арга1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээОролцогчгүй16“Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны хэрэгцээнд шаардлагатай автомашины аккумулятор” 50.000.000.00Харьцуулалтын арга1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээОролцогчгүй17“Аюулгүй байдал, хамгаалалтын албаны тусгай зориулалтын нохойн хоол” 40.000.000.00Харьцуулалтын арга1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээоролцогчгүй18дотоод хэрэгцээнд шаардлагатай шатахуун1,618,900,0001,359,543,400.00Нээлттэй сонгон шалгаруулалт1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээШунхлай Трейдинг” ХХК19автоматжуулалтын систем AIRCON 210022,484,000Харьцуулалтын арга1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээоролцогчгүй20Өндөр хурдны интернэтийн үйлчилгээ112,530,000Нээлттэй сонгон шалгаруулалт1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээ1 Оролцогчтоймобиком нэтворкс ХХКТендер нээсэн өдрийн байдлаар татварын өртэй байсан.21Төв болон радиолокаторын бэлтгэл тэжээлийн цахилгаан үүсгүүр Дизель генераторуудын сэлбэг25,290,00024,539,988Харьцуулалтын арга1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээ“Монхорус-Интернэшнл” ХХК
“Альфа Аврора Эвиэйшн” ХХК шинээр байгуулагдаж, Иргэний нисэхийн дүрэм ИНД-135-н шаардлагуудын дагуу амжилттай гэрчилгээ эзэмшиж, өнөөдөр ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяагаас Ерөнхий зориулалтын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээгээ гардан авлаа. Үүгээр агаарын тээвэрлэгч “Альфа Аврора Эвиэйшн” ХХК BK117C2/EC145, H145, AS350 B3e/H125, R66 маягийн агаарын хөлгүүдээр зорчигч тээвэр болон ачаа тээврийн захиалгат нислэг үйлдэх эрхтэй болж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий зориулалтын нисэхийн хөгжилд нэгэн шинэ алхмыг эхлүүлж, аялал жуулчлалын салбарт өндөр хувь нэмэр оруулахаар дотоодын арилжааны нислэгийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм. ИНД-135 нь Нисдэг тэрэг болон жижиг нисэх онгоцны арилжааны нислэгийн үйл ажиллагааг зохицуулдаг Ерөнхий зориулалтын агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн гэрчилгээжүүлэлтийн болон үйл ажиллагааны стандарт, шаардлагыг тогтоодог дүрэм юм.
Иргэний нисэхийн үндэсний төвийн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба нь нийт 7 хэсэг, 173 ажилтны орон тоотой нийт 14 орны 95 төрлийн 184 авто машин, техник тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж байна. Тус алба нь 2023 онд зорчигч, үйлчлүүлэгчийн аюулгүй, тав тухтай байдлыг хангасан нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх стратегийн зорилго, зорилтын хүрээнд 7 зорилт 28 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн хэрэгжилт 98,9% байна. “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд 1644 агаарын хөлөгт 24 нэгж газрын техник, тоног төхөөрөмжөөр давхардсан тоогоор 10950 удаагийн үйлчилгээ үзүүлж, 12536 км гүйж, нийт 7784.15 мото/цагийн газрын техник, тоног төхөөрөмжийн үйлчилгээг үзүүлжээ. “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд нийт 82 агаарын хөлөгт 11 нэгж техникээр нийт 248,3 мото/цагийн газрын техник, тоног төхөөрөмжөөр үйлчилсэн байна. Тус алба нь 2023 онд авто замын хяналтын RFID системийг бүх төрлийн тээврийн хэрэгсэлд суурилуулах ажлыг салбарын хэмжээнд хамгийн анхлан албаны бүх тээврийн хэрэгсэлд суурилууллаа. Дээрх ажлыг ЗТХЯ, нийслэлийн Мэдээлэл, технологийн газартай хамтран зохион байгуулсан. ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газар, Юнител ХХК, Мобиком корпораци ХХК-тай хамтран “Мэдээлэлтэй автобус” арга хэмжээг зохион байгуулж энэ хүрээнд ИНЕГ, ИНҮТ болон салбарын хэмжээнд хийгдэж буй ажлуудыг QR кодоор байршуулж мэдээллийг түгээж ажилласан нь салбарын яамны хэмжээнд жишиг ажил болсон. Мөн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 9 аймагт орон нутгийн нислэгийг сэргээсэнтэй холбогдуулан үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу агаарын хөлөгийн шатахууныг орон нутагт тээвэрлэх ажлыг амжилттай зохион байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажилласан байна. ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудын зүгээс албаны ажилтнуудын уур амьсгалыг дээшлүүлэх шаардлагатай, ирэх жилээс авто машин захиалга цахимаар явагдана мөн тарифын асуудлыг урьдчилан сайтар төлөвлөж, ажилтнуудыг мэдээллээр хангах шаардлагатай байгааг цохон тэмдэглэлээ. Түүнчлэн 2024 онд зардлагаа хасч, орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.