Нислэгийн
урсгал төлөвлөлтийн алба 2023 оны ажлаа ИНЕГ-ын дарга, удирдлагад тайлагналаа.
Тус алба 2023 онд 9 зорилтын хүрээнд нийт 30 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн
нь жилийн эцсээр 99.6 хувийн биелэлттэй байгааг танилцууллаа.
Нислэгийн
урсгал төлөвлөлтийн алба 2023 оны зуны улиралд Олон улсын хөөрөлт буултын 16
агаарын тээвэрлэгчийн 8807 нислэг, орон нутгийн хөөрөлт буултын 3 агаарын
тээвэрлэгчийн 9220 нислэг, өнгөрөлтийн 36 агаарын тээвэрлэгчийн 160.030 нислэг,
2023-2024 оны өвлийн улиралд Олон улсын хөөрөлт буултын 14 агаарын
тээвэрлэгчийн 4871 нислэг, орон нутгийн хөөрөлт буултын 2 агаарын тээвэрлэгчийн
1873 нислэг, өнгөрөлтийн 35 агаарын тээвэрлэгчийн 113.169 нислэг төлөвлөн
ажилласан байна.
Энэ
оны онцлох ажлуудаас дурдвал:
-
Нислэгийн
урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх “Easy flow” хөтөлбөрийг
шинэчлэн батлуулсан;
-
“Нислэгийн
хөдөлгөөний төлөвлөх, зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан;
-
Нисэхийн мэдээллийн
эмхэтгэл ENR1.9 “НУТМ болон
агаарын зайн менежмент”-ийн мэдээллийг шинэчилсэн;
-
Агаарын
навигацийн үйлчилгээний гэрээг 5 агаарын тээвэрлэгчтэй шинэчлэн байгуулсан
байна.
Мөн
тус алба 2023 онд Хүнгүй нисэх төхөөрөмж буюу дроны судалгаа, НУТМ-ийн
үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаа, Олон улсын нэгжийн системийн бус
өндрийн фүүтийн нэгжийг НХУ-ын үйлчилгээнд ашиглахтай холбогдуулан агаарын
тээвэрлэгчдээс судалгаа авах зэрэг судалгааны ажлууд болон Нислэгийн судалгааны
ажлуудад үйл ажиллагааны дүн шинжилгээ хийсэн байна.
Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээг анх удаа 5 жилээр сунгалаа- Агаарын тээврийн салбарт транзит тээврийг хөгжүүлэх боломжийн талаар нээлттэй хэлэлцлээ- Үлгэр жишээ хос гэр бүлийн үнэ цэнийн талаар сургамж хайрлалаа- Нисэхийн түүхийн музейд “мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг боллоо- “Чонжү-Улаанбаатар-Чонжү” чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ- Шинэ нисэх буудлын ногоон байгууламжийг нэмэгдүүллээ- Иргэний нисэхийн салбарынхан “тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд нэгдлээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.