Нисэхийн
сургалтын төв нь 2023 онд 2 зорилтын хүрээнд 17 ажил хийж хэрэгжүүлэхээр
төлөвлөсөн байна. Төлөвлөгөөний хэрэгжилт жилийн эцсээр 100 хувийн биелэлттэй
байгааг Нисэхийн сургалтын төвийн
захирал Б.Урантөгс танилцууллаа.
Тус
төв 2023 онд агаарын навигацийн үйлчилгээ, нисэх буудлуудын үйлчилгээ, хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн болон бусад гэсэн 32 сургалтад нийт 3721
суралцагчийг хамруулсан байна. Харин ИНЕГ-ын даргын баталсан “ИНЕГ-ын 2023 оны
төлбөртэй дотоод сургалтын төлөвлөгөө”-ний дагуу 2023 онд тус төв нийт 45
сургалтад 238 ажилтан хамруулжээ.
Нисэхийн
сургалтын төвийн 2023 оны онцлох ажлуудаас дурдвал:
-
Нисэхийн хэлний ур чадварын
TEAC /TEST OF ENGLISH FOR AVIATION COMMUNICATION/ шалгалтыг 2023 оны 12 дугаар
сарын 13-ны өдрөөс Монгол
Улсдаа авч эхэллээ. TEAC шалгалтыг тус
салбарын нисэхийн англи хэлний мэргэжилтнүүд болон нисэхийн нарийн мэргэжлийн
экспертүүд МАБТА-тай хамтран
боловсруулсан бөгөөд хэл шинжлэлийн ухааны мастер, докторын зэрэглэлтэй
экспертүүдээр хянуулж, дүгнэлт гаргуулсан байна.
-
ИНЕГ болон Инчеоны олон улсын нисэх буудлын корпорац
хооронд 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд
“Аэродромын үзлэг, хяналтын сургалт”-ыг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс
16-ны өдрүүдэд Нисэхийн сургалтын төвд амжилттай зохион байгууллаа.
-
ICAO болон Катар Улсын Засгийн
газраас хамтран зарласан нисгэгч, нислэгийн удирдагч, агаарын хөлгийн засвар
үйлчилгээний инженер, нислэгийн мэдээллийн ажилтан, агаарын тээврийн
менежментийн зэрэг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад Монгол
улсаас нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам,
ИНЕГ-ын Захиргаа удирдлага, хууль эрх зүйн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
-
Иргэний нисэхийн салбарт нислэгийн хөдөлгөөний удирдагч
дутагдалтай байгаа энэ цаг үед иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх,
ур чадавхжуулах зорилтын хүрээнд Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн
сургалтын төвтэй хамтран “Нислэгийн хөдөлгөөний удирдагч” бэлтгэх сургалтыг
хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уг сургалтад Монгол улсаас 19 суралцагч 2023
оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хамрагдаж байна.
-
Trainer plus хөтөлбөрийн хүрээнд “Trainer Instructors Course
part 1”, “Trainer Instructors Course part 2” гэсэн
2 сургалт зохион байгуулсан байна.
-
2023 онд Дадлагажуурын
Simfox
программын 180 шинэ тестийг боловсруулан дадлага болон
шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж байна.
-
Олон
улсын иргэний нисэхийн байгууллагын нисэхийн аюулгүй байдлын аудитын
хөтөлбөрийн байнгын хяналтын аргачлалын хүрээнд Монгол Улсад хийх аудит
шалгалтад 2023 оны 10 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд нийт 210 протокол
асуулгаас сургалтын чиглэлээр 40 асуулгад хариулж, амжилттай хамрагдсан байна.
-
ИНЕГ нь
иргэний нисэхийн салбарын мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор 2005 оноос
2020 оны хооронд сургалтын зардалд 24,309,726 ам.доллар төсөвлөж, 368
суралцагчдад 11,403,278 ам.доллар зарцуулсан байна. Үүнээс 9,227,993
ам.доллараар хүний нөөцийн хэрэгцээг хангасан буюу нийт суралцагчдаас иргэний
нисэхийн салбарт ажиллаж байгаа 249 хүн, ажиллаж байгаад гарсан, тэтгэвэрт
гарсан 32 хүн, хүсэлт өгсөн, нөөцөд байгаа 9 хүн, суралцаж байгаа 13 хүн байна.
Гэрээний үүргээ биелүүлээгүй 62 хүний 2,175,285 ам.долларын
сургалтын төлбөрийг буцаан төлүүлэх, гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулахаар
холбогдох байгууллагад шилжүүлээд байна.
Тайлангийн
төгсгөлд ИНЕГ-ын дарга, удирдлагуудад хандан шийдвэрлүүлэх шаардлагатай 2 асуудлыг
дараах байдлаар танилцууллаа. Үүнд:
1. Simfox рентген дадлагажуурын дасгалын компьютерын эрхийг 4-өөр
нэмэгдүүлэх, түүнчлэн хосолсон харагдацтай /dual view/ программаар шинэчлэх, сургалт, шалгалт, цахим номын
сангийн /TELS/ болон хэлний ур чадварын TEAC шалгалтын нэгдсэн мэдээллийн сангийн системийн сервер
компьютертой болох;
2. НСТ-ийн ажилтнууд түгээмэл албан тушаалын цалин хөлсний
сүлжээ, шатлалд хамаарагддаг. Нисэхийн мэргэжлийн албан тушаалын цалин хөлсний
сүлжээ, шатлалд оруулах шаардлагатай гэлээ.
Монгол Улсын Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, АНУ-ын Тээврийн Аюулгүй Байдлын Агентлагийн Орлогч Дарга Holly E. Canevari нар 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хамтарсан эрмэлзлийн бичигт гарын үсэг зурав. Хамтарсан эрмэлзлийн бичиг нь Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлыг сайжруулах, боловсон хүчний мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, түүнчлэн АНУ руу шууд нислэг эхлүүлэх зорилготой юм. Мөн Монгол Улсын нисэхийн салбарт шинэ боломжуудыг нээж, АНУ-ын нисэхийн аюулгүй байдлын өндөр стандартуудыг нутагшуулахад томоохон түлхэц болно. Талууд богино хугацаанд шууд нислэгийг эхлүүлэхийн тулд шаардлагатай бэлтгэл ажлыг хангахад хамтран ажиллах бөгөөд цаашид олон улсын нислэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үргэлжлүүлэн хамтрах юм. ИНЕГ болон АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаа хамтран ажилласнаар нисэхийн аюулгүй байдлын үзлэгийн дүрэм журам, стандартуудыг АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргааны шаардлагад нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно. Монгол Улс болон АНУ хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн яриа хэлэлцээрийн хүрээнд хийгдэж буй энэхүү алхам нь хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах чухал ач холбогдолтой. Шууд нислэг эхлүүлэхэд хоёр талын эрмэлзэл нь стратегийн хамтын ажиллагааны нэг чухал хэсэг болж, эдийн засаг, аялал жуулчлал, соёлын солилцоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
Сингапур улсын нисэхийн академиас 2019 оны 3 дугаар сарын 18-наас 3 дугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулсан Нисэхийн мэдээллийн үйлчилгээ-Нисэхийн мэдээллийн менежмент сэдэвт сургалтад Агаарын навигацийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Х.Одхүү амжилттай хамрагдаад ирлээ. Тус сургалтын төлбөр, байр, хоолны зардлыг Сингапур улсын засгийн газраас санхүүжүүлсэн. Тус сургалтын зорилго нь олон улсын агаарын навигацийн төлөвлөгөө(GANP), Нисэхийн системийг үе шаттайгаар хөгжүүлэх төлөвлөгөө(ASBU)-ний хүрээнд хийгдэх Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжих ажлын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд болон зохион байгуулалтын талаар суралцах, нисэхийн мэдээллийн менежментийг эх орондоо хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгтэй болоход оршиж байсан.Сургалт нь дараах сэдвийн хүрээнд явагдсан.Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын үүрэг, хариуцлага.Нисэхийн мэдээллийн менежментийн түлхүүр ойлголтууд.ICAO-ын Нисэхийн хөдөлгөөний менежмент (ATM) концепц, Нисэхийн системийг үе шаттай хөгжүүлэх төлөвлөгөө (ASBU)-нд нисэхийн мэдээллийн менежментийн үүрэг, оролцоо.Нисэхийн мэдээллийн үйлчилгээний зохицуулалт, зохицуулалтын хөндлөнгийн хяналт.Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжихэд шаардлагатай нөхцөлүүд.Систем даяарх мэдээллийн менежмент (SWIM)-тэй хэрхэн холбогдох тухай.Энэхүү сургалтад хамрагдсанаар Монгол улсын агаарын навигацийн үйлчилгээний бодлогод нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжихэд шаардлагатай үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдлэг мэдээлэлтэй болсон.
Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа газар, нэгжүүдийн 2023 оны тайлангийн хурал болж байна. Өнөөдрийн хурлын эхэнд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тус алба нь өнөөдрийн байдлаар 5 хэлтэс 49 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд 4 зорилтын хүрээнд нийт 34 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 90.2 хувийн биелэлттэй байгааг НААХЗА-ны дарга П.Ганболд танилцууллаа. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны 2023 оны онцлох ажлуудаас дурдвал: 1. Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулахаар хамтран ажиллаж, хууль батлагдсан. 2. НААХЗА-ны бүтцийн өөрчлөлт, орон тооны санал, үндэслэл боловсруулж, ЗУХЭЗХ-т хүргүүлж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн а/224 дүгээр тушаалаар НААХЗА-ны бүтэц шинэчлэн батлагдсан. 3. "МИАТ" ТӨХК-ийн 60326 үйлдвэрлэгчийн дугаартай В787-9 маягийн агаарын хөлгийг түрээслэн авч, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглахтай холбогдуулан тус компанийн болон агаарын хөлөгт үзлэг шалгалтыг гүйцэтгэж, байцаагчийн дүгнэлтүүдийг гаргасан. 4. Гадаадын 6 агаарын тээвэрлэгчийг шинээр гэрчилгээжүүлсэн /Thai Vietjet, Vietjet, Аврора, Ир Аэро, Красавиа, MNG Airlines/ 5. Хүнгүй агаарын хөлгийн үйл ажиллагаа (дроноор ачаа тээвэрлэх, донорын цус тээвэрлэх г.м) 6. TSA-аас хийгдэх үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлыг хангасан. 7. FAA IASA аудит шалгалт болон Техникийн урьдчилсан үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлыг ханган ажилласан. Боинг компаниас Монгол Улсын ИНЕГ-т үзүүлэх техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2011 онд FAA-аас хийсэн Техникийн үнэлгээний тайлан, үл нийцлийн хэрэгжилтийн талаар 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр FAA-нд цахим хаягаар хүргүүлсэн. 8. IASA аудитын шалгах асуулгаар өөрсдийн хийсэн үнэлгээг Боинг компанид 2023 оны 12 дугаар сард цахим хаягаар илгээсэн. 9. Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Universal Security Audit Programme-Continuous Monitoring Approach хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хийх аудит шалгалтын бэлтгэл ажлыг ханган, 2023 оны 10 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд шалгуулсан. 10. “TEST OF ENGLISH FOR AVIATION COMMUNICATION” шалгалтын үйл ажиллагаанд НААХЗА хяналт тавьж ажиллахыг ИНЕГ-ын дарга үүрэг болгосны дагуу хяналт тавьж, тус шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс манай улс дотооддоо авч эхэлсэн. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба нь 2023 онд 112 байгууллагад зөвшөөрөл, гэрчилгээ; 60 агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ; 47 агаарын хөлөгт маягийн гэрчилгээ; 31 агаарын хөлөгт Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, нийт 250 төрлийн зөвшөөрлийг олгосон байна. Үнэмлэхжүүлэлтийн хувьд Нисгэгчийн үнэмлэх зэрэглэлийг баталгаажуулсан-289; Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх зэрэглэлийг баталгаажуулсан 219; Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх зэрэглэлийг баталгаажуулсан 153; Иргэний нисэхийн ажилтанд эрүүл мэндийн гэрчилгээ олгосон 315; Үнэмлэх эзэмшигчээс ICAO-ын англи хэлний ур чадварын шалгалт авсан 109 байна.