Хөрөнгө
оруулалт, захиалагчийн алба өнөөдрийн байдлаар 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Иргэний
нисэхийн ерөнхий газрын харьяа салбар нэгжийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг
тогтмол хэвийн явуулах зорилгоор “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр
бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн хүрээнд худалдан авах
ажиллагааг Чанартай, үр ашигтай, хэмнэлттэй зохион байгуулах, гэрээний
хэрэгжилтэд хяналт тавих зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус
алба 2023 онд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу шинээр хэрэгжүүлэх
төсөл, арга хэмжээний 81 тушаалын төслийг боловсруулж, Үнэлгээний хороо
байгуулсан байна.
“Төрийн
болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай
хууль”-ийн дагуу Худалдан авах ажиллагааг tender.gov.mn цахим системээр дамжуулан давхардсан тоогоор 133 удаа
зохион байгуулж, мөн тус хуулийн дагуу тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй нийт 51
гэрээ байгуулсан байна. Он дамжин хэрэгжиж байгаа 30 төсөл арга хэмжээг хүлээн
авч, хэрэгжилтийг бүрэн хангуулжээ.
Хөрөнгө
оруулалт, захиалагчийн албаны 2023 оны онцлох томоохон ажлуудаас дурдвал:
1. 1. “Арабын эдийн засгийн кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл” Багц-2 аэродром ажил гүйцэтгэх 293 дугаартай гэрээ”-т ажлуудын техник технологийн хяналт хэрэгжүүлэх“Захиалагчийн зөвлөх үйлчилгээний техник технологийн хяналт хэрэгжүүлэх ажлын хэсэг”-ийг хангуулан хяналт тавин төсөл арга хэмжээг 2023 11 сарын 23-24-нд комисс ажиллаж 100% хүлээн авсан.
2. 2. Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар
хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжүүлэх
хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын
XII.3.1.3-т заасан Баян-Өлгий аймгийн
Өлгий суман дахь “Өлгий” нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажлын тендерийг
нээлттэй зарлаж 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗТХЯ/202301008 гэрээ байгуулан 2024 оны 12
сарын 30-нд дуусахаар гэрээг амжилттай байгуулсан.
3. 3. "Гурвансайхан" нисэх буудлын хөөрч буух
хучилттай зурвас, явгалах замын ээлжит засвар /Өмнөговь, Даланзадгад төв сум/
гүйцэтгэх гэрээ байгуулан 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч
амжилттай хэрэгжүүлж дуусгасан.
Тус
албанаас дараах саналуудыг гаргалаа. Тухайлбал,
1. Үнэлгээний хороонд орж ажиллаж байгаа хөндлөнгийн
гишүүдийн цалин урамшууллыг Сангийн сайдын 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн
тушаалаар баталсан цалингийн сүлжлээр олгож байгаа. Тиймээс хөндлөнгийн
гишүүдийн цалин урамшууллыг Сангийн сайдын тушаалтай уялдуулж, журам
боловсруулж, батлуулах.
2. Төлөвлөлт, төсөл арга хэмжээний техникийн
тодорхойлолт, ажлын даалгавар, ажлын тоо
хэмжээг нарийн тодорхой гаргаж, сургалт, суурилуулалт, хүлээн авах цаг
хугацааны уялдаа холбоог тодорхой болгох нэн шаардлагатайг хэллээ.
Улиран одож буй 2024 онд Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны хамт олны хувьд ажлын амжилтаар дүүрэн байж өмнө тавьсан зорилтоо амжилттай биелүүлсэн байна.Шинэ оны босгон дээр тус албаны нэр бүхий ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэлж төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагнажээ. Тухайлбал эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны Техник үйлчилгээ, засварын хэсгийн дарга Г.Сосорбарам, Захиргаа, хүний нөөцийн хэсгийн дарга Ц.Цэрмаа, Тээвэр удирдлагын хэсгийн нийтийн тээврийн жолооч Ш.Энхбат нарыг Төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-оор, Ерөнхий инженер Б.Гантулга, Технологи, газрын үйлчилгээний хэсгийн дарга С.Буяндэлгэрэх, Шатахуун хангалтын хэсгийн дарга Б.Цэрэнбат нарыг “Хөдөлмөрийн хүндэт медалиар, Тээвэр удирдлагын хэсгийн нийтийн тээврийн жолооч Б.Алтангэрэлийг Зам, тээврийн яамны “Онц тээвэрчин” хүндэт тэмдгээр, Техник үйлчилгээ, засварын хэсгийн техникийн тоо бүртгэлийн мэргэжилтэн Х.Саяхатыг ИНЕГ-ын Жуух бичгээр, Тээвэр удирдлагын хэсгийн нийтийн тээврийн жолооч Н.Энхсайханыг ИНЕГ-ын Баярын бичгээр тус тус шагнагдлаа. Шагнал хүртсэн тус албаны нийт ажилтнуудад халуун баяр хүргэж, ажлын улам их амжилт хүсэн ерөөе.
1.ЕрөнхийИНЕГ-ын даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/51 тоот тушаал, баталсан удирдамжийн дагуу Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Иргэний нисэхийн ерөнхий газраас 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 4-ний өдрийн хооронд зохион байгуулагдсан “ Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн онол” сэдэвт сургалтанд зайнаас цахимаар амжилттай хамрагдлаа.2.Сургалтын явц , хамрагдсан байдалОгноо: 2021 он 06-р сарын 01-04 , Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар , цахим хэлбэрээр (Webex Messenger with Chrome)Сэдэв: “ Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн онол”Багшилсан бүрэлдэхүүн: Sue AdairИх Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын зөвлөх багшСургалтад нийт 6 орны 9 хүн хамрагдлаа. Сургалтыг зохион байгуулагч болон багшийн зүгээс шаардлагатай баримт бичиг, гарын авлага, дасгал ажлын материалаар бүрэн хангасан.3.Cургалтын зорилгоАгаарын хөлгийн бүхээгийн аюулгүй ажиллагаанд хяналт, шалгалт хийж гүйцэтгэх мэргэшүүлэх хөтөлбөрийн хүрээнд мэдлэг, ур чадварыг эзэмших.Энэхүү сургалтын сэдэв, агуулгын хүрээнд мэдлэгээ бататгах, бусад орны Агаарын хөлгийн бүхээгийн үйл ажиллагаа болон сургалттай холбоотой олон улсын хууль дүрэм, гарын авлага зааварчилгаа, хяналтын үйл ажиллагааны талаар туршлага судлах.Иргэний нисэхийн олон улсын байгууллагаас Бүхээгийн үйл ажиллагаа хариуцсан байцаагчийн мэргэшил, ур чадварт тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангах, сургалтын агуулгын хүрээнд шинээр мэдлэг, дадлага туршлага олж авах, мөн бусад орны туршлага судлах4.Сургалтанд ашиглагдсан бичиг баримтууд:European Aviation Safety Agency (EASA)- Basic Regulation Structure and AnnexesEASA Aircrew Regulation – 1178/2011 – Part MED- Part ARA- Part CCEASA Air Operations Regulation – 965/2012 – Annex III – Part ORO – Part ORO.GEN– Part ORO.AOC– Part ORO.MLR– Part ORO.SECEASA Air Operations Regulation – 965/2012 – Annex IV – Part CAT – Annex IV – Part CAT.GEN– Annex IV – Part CAT.OP.MPA– Annex IV – Part CAT.IDE.A5.Сургалтын агуулга, сэдэв.Энэхүү цахим сургалтаар Бүхээгийн аюулгүй үйл ажиллагаатай холбоотой ИКАО болон Европын холбооны улсын Иргэний Нисэхийн хууль эрх зүй /EASA/ , үзлэг шалгалт аудит хийх онолын мэдлэгийг олгосон болно.Сургалт нь дараах сэдвүүдийг хамарсан.Үүнд:Агаарын хөлгийн бүхээгийн үйл ажиллагаа болон сургалттай холбоотой олон улсын хууль дүрэм, гарын авлага, зааварчилгаа, Европын холбооны улсын /EASA/ хууль эрх зүй;Бүхээгийн ажилтнуудын сургалтын байгууллагыг баталгаажуулах;.Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн үүрэг;Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналт шалгалт;Агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх, нислэгийн өмнөх яриа, нислэгийн үеийн болон агаарын хөлөгт хийх үзлэг, перроны үзлэг шалгалт, үйл ажиллагааны зааврын хяналт, сургалтын бүртгэл зэрэг үзлэг шалгалтын бэлтгэл ажиллагаа, гүйцэтгэх аргачлалын талаар;Аюулгүй ажиллагааны Аудит хийх техникийн ур чадвар олгох;Нислэгийн өмнөх мэдээлэл, бүхээгийн зарлан мэдээлэл, онолын болон дадлагын сургалтууд зэргийг хэрхэн үнэлэх талаар;Баримт бичиг – Аудит, үзлэг шалгалтын шалгах хуудсыг хэрхэн ашиглах талаар;Үл нийцэл илрүүлэх, ажиглах болон байцаагчийн дүгнэлт, тайлан боловсруулах. 6.Дадлага хичээлийн сэдэв:Дадлага хичээл 1:Зорчигчийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа карт/Passenger Safety CardДадлага хичээл 2:Талбай үзлэг шалгалт/Ramp checkДадлага хичээл 3:Бүхээгийн ажилтаны нислэгийн өмнөх зөвөлгөөн брифинг/ Cabin Crew Pre-flight BriefingДадлага хичээл 4:Бүхээгийн ажилтаны сургалт/Cabin Crew TrainingДадлага хичээл 5:Гал болон утаатай тэмцэх сургалтын аудит/Audit of Fire and Smoke TrainingДадлага хичээл 6:Нислэгийн өмнө зорчигчдод мэдээлэл өгөх/Passenger Pre-flight Safety Announcement 7.ДүгнэлтСургалтын үр дүнд Иргэний нисэхийн олон улсын байгууллагаас Бүхээгийн үйл ажиллагаа хариуцсан байцаагчийн мэргэшил, ур чадварт тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангаж, сургалтанд хамрагдсан гэрчилгээ авсан болно.Тайлан бичсэн: НСҮАХХ-н байцаагч М. Түвшинжаргал