AVIATION WEEKLY LIV

2023/12/26

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн 2023 оны отгон дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.

Өнөөдрийн дугаараас та:

- АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд тус улсад 16 мэргэжилтэн бэлтгэнэ

- Зам, Тээврийн Хөгжлийн Сайдын нэрэмжит тэтгэлгийг 97 оюутанд гардууллаа

- ИНЕГ “Төв Азийн орнуудын ҮЭ-ийн шилдэг хамтын гэрээ”-ний алтан цом хүртлээ

- ИНЕГ-ын дэргэдэх Эцэг Эхийн Зөвлөл Хан-Уул Дүүргийн шилдэг эцэг эхийн зөвлөлөөр шалгарчээ

- Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга ажилтнууддаа шинэчилсэн бүтэц, орон тоогоо танилцууллаа

- “Нислэгийн Яриа-2023” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

- ИНҮТ-ийн алба нэгжүүд 2023 оны ажлаа тайлагнаж байна

- Ээлжит мэдээллийн цаг “Ажил амьдралын тэнцвэр” сэдвээр зохион байгуулагдлаа зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

Холбоотой мэдээ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗАХИАЛАГЧИЙН АЛБА 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
2023/12/25

Хөрөнгө оруулалт, захиалагчийн алба өнөөдрийн байдлаар 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа салбар нэгжийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтмол хэвийн явуулах зорилгоор “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн хүрээнд худалдан авах ажиллагааг Чанартай, үр ашигтай, хэмнэлттэй зохион байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус алба 2023 онд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний 81 тушаалын төслийг боловсруулж, Үнэлгээний хороо байгуулсан байна. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу Худалдан авах ажиллагааг tender.gov.mn цахим системээр дамжуулан давхардсан тоогоор 133 удаа зохион байгуулж, мөн тус хуулийн дагуу тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй нийт 51 гэрээ байгуулсан байна. Он дамжин хэрэгжиж байгаа 30 төсөл арга хэмжээг хүлээн авч, хэрэгжилтийг бүрэн хангуулжээ. Хөрөнгө оруулалт, захиалагчийн албаны 2023 оны онцлох томоохон ажлуудаас дурдвал: 1.     1. “Арабын эдийн засгийн кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл” Багц-2 аэродром ажил гүйцэтгэх 293 дугаартай гэрээ”-т ажлуудын техник технологийн хяналт хэрэгжүүлэх“Захиалагчийн зөвлөх үйлчилгээний техник технологийн хяналт хэрэгжүүлэх ажлын хэсэг”-ийг хангуулан хяналт тавин төсөл арга хэмжээг 2023 11 сарын 23-24-нд комисс ажиллаж 100% хүлээн авсан. 2.    2. Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XII.3.1.3-т заасан  Баян-Өлгий аймгийн Өлгий суман дахь “Өлгий” нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажлын тендерийг нээлттэй зарлаж 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн  ЗТХЯ/202301008 гэрээ байгуулан 2024 оны 12 сарын 30-нд дуусахаар гэрээг амжилттай байгуулсан. 3.     3. "Гурвансайхан" нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвас, явгалах замын ээлжит засвар /Өмнөговь, Даланзадгад төв сум/ гүйцэтгэх гэрээ байгуулан 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Тус албанаас дараах саналуудыг гаргалаа. Тухайлбал, 1.     Үнэлгээний хороонд орж ажиллаж байгаа хөндлөнгийн гишүүдийн цалин урамшууллыг Сангийн сайдын 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн тушаалаар баталсан цалингийн сүлжлээр олгож байгаа. Тиймээс хөндлөнгийн гишүүдийн цалин урамшууллыг Сангийн сайдын тушаалтай уялдуулж, журам боловсруулж, батлуулах. 2.     Төлөвлөлт, төсөл арга хэмжээний техникийн тодорхойлолт,  ажлын даалгавар, ажлын тоо хэмжээг нарийн тодорхой гаргаж, сургалт, суурилуулалт, хүлээн авах цаг хугацааны уялдаа холбоог тодорхой болгох нэн шаардлагатайг хэллээ. 

БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСЫН “FOKKER SERVICES ASIA Pte Ltd” КОМПАНИЙГ ИНД-145-ЫН ДАГУУ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ ҮЗЛЭГ ШАЛГАЛТЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭСЭН ТАЙЛАН
2023/11/30

Бүгд Найрамдах Сингапур Улсын “FOKKER SERVICES ASIA Pte Ltd” компанид 2019 оны 09 сарын 30-ны өдрөөс 10 сарын 5-ны өдрийн хооронд томилолтоор ажиллах хугацаанд ИНД-145-ын холбогдох шаардлагууд болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасан (MCAA/SSC-AW-3 MCAR part 145 Maintenance Organization Requirements) шалгах хуудсын дагуу дараах чиглэлээр үзлэг шалгалтын ажлуудыг гүйцэтгэсэн болно. Үүнд:Ажилтан албан тушаалтнуудад тавигдах шаардлагууд, /Personal requirements  ИНД-145.51/Техник үйлчилгээний ажилтны ажлын цагийн хязгаарлалт, /Maintenance personnel duty time limitations ИНД-145.52/Техник үйлчилгээний барилга байгууламжид тавигдах шаардлагууд, /Facility requirements ИНД-145.53/Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон сэлбэг материал, /Equipment, tools and material ИНД-145.55/Техник үйлчилгээний хяналтын журмууд, /Maintenance control procedures ИНД-145.59/Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо, /Safety management system ИНД-145.64/Чанарын дотоод баталгаажуулалт, /Internal quality assurance ИНД-145.65/Техник үйлчилгээний байгууллагын ерөнхий заавар, /Maintenance organisation exposition ИНД-145.67/Үйл ажиллагааны шаардлагууд, /Operating requirements /ИНД-145 бүлэг Б/Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны бүрдэл хэсгүүд,/ Components of safety management system /ИНД-145 хавсралт А/Тус байгууллагад “C” хэлбэрийн техник үйлчилгээ хийлгэж байгаа Хүннү Эйр ХХК-ийн JU-8801 бүртгэлийн дугаартай ATR72-212A маягийн агаарын хөлөгт нислэгт тэнцэх чадварын хадгалалтын үзлэг шалгалтыг гүйцэтгэв.“FOKKER SERVICES ASIA Pte Ltd” компани нь ИНД-145-ын холбогдох шаардлагууд болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасан шаардлагуудыг тус тус хангаж байгаа тул тус компанид агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээг 2020 оны 10 сарын 08-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар олгосон болно.